зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан

2025-12-07
0
ЖИРГЭХ

Нийслэлийн хэмжээнд энэ онд нийт 204 мянган ам.метр явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнээс 60 орчим хувь буюу 97 мянган ам.метр явган хүний замыг шинэчилж, 32 мянган ам.метр замыг хийх шаардлагагүй гэж дүгнэн төлөвлөгөөнөөс хассан. Үлдсэн 80 мянган ам.метр замыг дулааны улиралд буюу ирэх оны дөрөвдүгээр сараас эхлэн шинэчилнэ. Энэ талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай мэдээлэл өглөө.

Тэрбээр “Сүхбаатарын талбайн баруун талын явган хүний замын шинэчлэл, халтиргааны нөхцөл байдал, 2025 оны гүйцэтгэл, 2026 оны төлөвлөлтийн хүрээнд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Б.Ганзориг болон холбогдох албаныхантай ажиллалаа. 2025 онд нийслэлийн төв магистрал буюу Энхтайваны өргөн чөлөө, Олимпын өргөн чөлөө, Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Их, Бага тойруу, Сүхбаатарын талбай орчим зэрэг байршилд явган замын чулуун хавтанг шинэчлэх ажлыг эхлүүлсэн.

Тодруулбал, эдгээр байршилд нийт 14 компани ажил гүйцэтгэгчээр шалгарч, явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилсэн. Үүнээс Их, Бага тойруу болон Сүхбаатарын талбай орчмын хэсгийг хариуцаж хийсэн “Цагаан толгой нуур” ХХК сайн ажиллаж, 100 хувь хүлээлгэн өгсөн. Мөн зарим байршилд кабель, дулааны шугам сүлжээ, үерийн байгууламж өргөтгөх асуудлаар явган зам шинэчлэлтийн ажилтай давхацсан учраас гүйцэтгэлийг ирэх онд дуусгахаар хойшлуулсан ба муу гүйцэтгэлтэй компаниудын гэрээг цуцалсан.

Тус явган зам шинэчлэлтийн ажлын хамгийн чухал нь байгалийн боржин чулууг 6-12 микрометр хүртэл хэмжээгээр барзайлгах технологи ашигласан. Энэ нь халтиргааг бууруулах ач холбогдолтой. Хуучин явган хүний замын чулуун гадаргуу нь 0-0.12 микрометр барзайлтай байсан. Энэ онд нийслэлийн Эрүүл мэндийн газрын статистикаар явган хүний халтиргаанаас үүдэлтэй гэмтэл, бэртлийн тоо 15 хувиар буурсан байна. Энэ мэтчилэн шинэ технологи нэвтрүүлж, иргэдийн саадгүй зорчилтыг нэмэгдүүлэх хүрээнд 2026 оны төсөвт явган замын чигжээс болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөтчийн стандартыг сайжруулах зэрэг ажлыг НИТХ-д танилцуулж, хэлэлцэнэ. Мөн цас цэвэрлэгээний тоног төхөөрөмжүүдийг сайжруулж, гар аргаар явган замыг гэмтээхгүй байх талаас шинэчлэлтүүдийг хийж байна” гэлээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
Хууль бусаар 3 тонн шатахуун шагаар зарж байсан иргэдийг шалгаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
    44 мин
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
    44 мин
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
    49 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    49 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    54 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    1 цаг 4 мин
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
    1 цаг 9 мин
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
    1 цаг 39 мин
  • ОУХМ Магнайдоржийн Отгонбаяр “Монгол Улсын гавьяат тамирчин” цол хүртэхээр боллоо
    16 цаг 37 мин
  • Хууль бусаар 3 тонн шатахуун шагаар зарж байсан иргэдийг шалгаж байна
    17 цаг 10 мин
  • "One Championship" холбооны аварга болсон Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
    20 цаг 49 мин
  • Даваа гаргаас дунд ангийнхан цахимаар, бага ангийнхан танхимаар хичээллэнэ
    21 цаг 39 мин
  • Ж.Анударь хүрлийн төлөө шалгарч, Л.Энхрийлэн дагахаар боллоо
    21 цаг 42 мин
  • Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна
    22 цаг 5 мин
  • Ойрын 10 хоног цаг агаар хэрхэх вэ?
    22 цаг 11 мин
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
    22 цаг 24 мин
  • Завхан аймагт олон улсын стандартын хөлбөмбөгийн талбай байгуулах гэрээг үзэглэлээ
    Уржигдар 19 цаг 28 мин
  • Уран бүтээлч 290 буюу М.Төгөлдөр таалал төгсжээ
    Уржигдар 18 цаг 28 мин
  • Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ойн барилдаанд барилдах бөхчүүд
    Уржигдар 18 цаг 17 мин
  • “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэв
    Уржигдар 17 цаг 43 мин
  • Сурагчдын өвлийн амралтын хуваарь
  • "One Championship" холбооны аварга болсон Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • Их дуулгын гурван алттай Б.Гончигсүрэн гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал хийж буй ИТАЛИ
  • Өнөөдөр албан ёсоор эхлэх "Counter-Strike 2"-ын ДАШТ-ий тухай бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ирэх онд Монголд айчлах Италийн ерөнхийлөгч Сэржо Маттарэлла гэж хэн бэ?
  • ҮР ДҮН: Итали Улстай Стратегийн түншлэл тогтоолоо
  • УСУГ-ын 2025 оны ОНЦЛОХ 12 үйл явдал
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилсан Гэгээн ширээт улсын тухай 24 баримт
  • Уран бүтээлч 290 буюу М.Төгөлдөр таалал төгсжээ
  • Б.Энх-Оргилтой "ONE Championship" холбооны аваргын төлөө тулалдах Фабрисио де Андраде гэж хэн бэ?
  • Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа
  • Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ойн барилдаанд барилдах бөхчүүд
  • Танилц: Энэ сард болох бөхийн барилдааны хуваарь
  • Б.Идэр-Одын хэрэг хаагдаагүй, эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна
  • "Дубай 2025" боксын ДАШТ-д түрүүлсэн тамирчин "нэг тэрбум гаруй төгрөг" гардана
  • Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн асуудалгүй амьдарч чадах нийгэмд хүн бүр амар амгалан, аюулгүй амьдарч чадна
  • З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал товлогджээ
  • 12 дугаар сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа
  • Сурагчдын өвлийн амралтын хуваарь
  • "One Championship" холбооны аварга болсон Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • Их дуулгын гурван алттай Б.Гончигсүрэн гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал хийж буй ИТАЛИ
  • Б.Идэр-Одын хэрэг хаагдаагүй, эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна
  • Б.Мөнхтамир: Би ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө ТУЗ-дөө өгчихсөн
  • Б.Энх-Оргилтой "ONE Championship" холбооны аваргын төлөө тулалдах Фабрисио де Андраде гэж хэн бэ?
  • Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн орон тооны бус зөвлөл байгуулж, анхны уулзалтаа хийлээ
  • С.Баяр: Оюутолгойн сонсголд би очихгүй
  • “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэв
  • МУГТ Л.Энхрийлэн их дуулгаас мөнгөн медаль хүртлээ
  • Х.Булгантуяа: Хүүхэдтэй айлд архидаж дараа нь хүүхэд хүчирхийлэлд өртвөл хамт архидан согтуурсан этгээд зөрчлийн хуулиар хариуцлага хүлээнэ
  • Ирэх онд Монголд айчлах Италийн ерөнхийлөгч Сэржо Маттарэлла гэж хэн бэ?
  • В.Путин: Европ бидэнтэй тулалдахыг хүсвэл бид одоо ч бэлэн байна
  • Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн асуудалгүй амьдарч чадах нийгэмд хүн бүр амар амгалан, аюулгүй амьдарч чадна
  • Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа
  • Уран бүтээлч 290 буюу М.Төгөлдөр таалал төгсжээ
  • " ДЦС IV” компани 1.8 тэрбум төгрөгийн алдагдал гаргасан” гэдэг нь ташаа мэдээлэл байжээ
  • "Дубай 2025" боксын ДАШТ-д түрүүлсэн тамирчин "нэг тэрбум гаруй төгрөг" гардана
  • З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал товлогджээ
24 баримт
  • "One Championship" холбооны аварга болсон Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • УСУГ-ын 2025 оны ОНЦЛОХ 12 үйл явдал
  • Б.Энх-Оргилтой "ONE Championship" холбооны аваргын төлөө тулалдах Фабрисио де Андраде гэж хэн бэ?
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилсан Гэгээн ширээт улсын тухай 24 баримт
  • Өнөөдөр албан ёсоор эхлэх "Counter-Strike 2"-ын ДАШТ-ий тухай бид юуг мэдэх ёстой вэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК