Хойд Солонгосын лидер Ким Чен Ирийн бага хүү 20 настай бүсгүйтэй гэрлэжээ хэмээн Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлэв. Эцгийгээ залгамжилна хэмээн яригдаж байгаа Ким Чон Уны хурим өнгөрсөн оны есдүгээр сард болсон ч энэ тухай зөвхөн одоо л цацагдаж байгаа аж. Ким Чон Уны эхнэр өөрөөс нь хоёр насаар дүү хэмээн “Daily NK” сонинд бичжээ. Залгамжлагчийн нас яг тодорхой биш байдаг ч түүнийг 29 настай гэж үздэг. Ким Чон Уны эхнэр Хамгён-Пукто мужийн Чхонжин хотод төрж, Пхеньянд Ким Ир Сений нэрэмжит их сургуулийг төгссөн бөгөөд эдүгээ докторын зэрэг хамгаалахаар бэлдэж байгаа гэнэ. Бүсгүйн эцэг Чхонжины их сургуульд багшилдаг, харин ээж нь хотын эмнэлгийн эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч ажээ. Хуримын дараа эцэг, хүү Ким хар өнгийн “Мерседес” автомашинаар худууддаа бэлэг хүргүүлсэн тухай бичиж байна.
Хойд Солонгосын лидер болон түүний гэр бүлийн хувийн амьдрал солонгос иргэд болон хэвлэл мэдээлэлд үргэлж хаалттай байдаг билээ. Гэвч Ким Чон Ун 1990-ээд оны дундуур Швейцарын Берн хотын олон улсын нэр хүндтэй сургуульд сурсан тухай хэвлэлд гарч байв. Дараа нь Либефельд хотод шилжин суралцсан байна. Өнгөрсөн онд Ёпхондо арал дээр хоёр Солонгосын хооронд зэвсэгт мөргөлдөөн дэгдэхэд үүнийг турхирсан гол хүн Ким Чон Ун байсан тухай мэдээлж байсан юм.