Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хамгийн олон буюу дөрвөн асуудлын талаар Засгийн газрын санал дүгнэлтийг УИХ-д танилцуулах юм байна. Тэрбээр Хүний дархлал хомдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хоёр хувилбар бүхий хуулийн төслийн талаар мэдээлэх юм. Мөн шадар сайд Н.Алтанхуяг нууц асуудал танилцуулахаар бэлджээ. Засгийн газрын гишүүдийн хэлэлцэх олон асуудал дундаас Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын гэр хорооллын иргэдэд эрчим хүчний хөнгөлөлт олгох журам батлах тухай мэдээлэл иргэдийн анхаарлыг ихэд татаж байна.