зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Чулуунбат: Шоронд орсон ч дуугүй болохгүй

2011-11-02
0
ЖИРГЭХ

-ЗООС БАНКИНД ЗОРИУЛСАН БОНДЫН АСУУДЛЫГ ӨНӨӨДӨР ХАМТАРСАН БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАПДААНААР ХЭЛЭЛЦЭНЭ-

Өчигдөрийн Төсвийн байнгын хорооны хуралдааны дараа УИХ-ын гишүүн О.Чулуунбатаас тодруулга авсан юм.

-Төсвийн байнгын хорооноос "Зоос" банкны бондтой холбоотой тогтоол дахин гаргах шаардлагагүй гэж үзээд байна. Та юу гэж бодож байгаа вэ?

-Тогтоол заавал гаргана. Тэгэхгүй бол гишүүдийг хулгайчаар нь дуудаад байна шүү дээ.

-Харин та буруутай хүмүүст хариуцлага тооцох асуудлыг хурцаар тавихаар шийдэв үү?

-Хариуцлага хүлээх хүнийг тодорхой болгож ярих нь зөв болж байна. "Зоос" банкинд бонд олгох шийдвзрийг Сангийн яам гаргасан. С.Баярцогт хариуцлага хүлээх ёстой. Ажлаа мэдэхгүй юм бол Сангийн сайд хийж болохгүй шүү дээ. Хэрэв бүх зүйлийг мэдсэн хэрнээ бонд өгсөн бол одоо бушуухан ажлаа өгөх хэрэгтэй. Ийм хувилбараар ерөнхий сайд сангийн сайдтайгаа ярих ёстой. Тэгэхгүй бол ерөнхий сайд энэ бизнест хамтарсан болж таарна шүү дээ.

-Гэхдээ хоёр байнгын хороо асуудлыг хамтарч хэлэлцэхээр боллоо...

-"Зоос" банкинд зориулж бонд гаргах шийдвэрийг гаргаж байхад Засгийн газрын бондын асуудал Төсвийн байнгын хороонд хамаарагддаг байсан юм. УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт орсоноор энэ нь Эдийн засгийн байнгын хороо руу шилжсэн юм байна. Тэгэхээр хоёр байнгын хороо маргааш хамтарч хуралдахаар боллоо. Бид "Зоос" банкинд зориулж гаргасан бондын асуудлыг яагаад хурцаар тавиад байгаа нь тодорхой. Хувийн нэг компанид бондыг таатай нөхцлөөр ашиглуулж, төсвийн мөнгийг шамшигдуулж болохгүйд асуудал нь байна. "Зоос" банкийг аврах гэж бонд гаргасан чинь хувийн компани авчихлаа. Ер нь "Зоос" банкны бондын түүхийг хүмүүс сайн мэдэж байгаа Сүүлийн үед хэвлэлүүдээр энэ тухай хангалттай гарч байна. "Зоос" банкнаас “Олон-Овоот” төсөл 60 тэрбум төгрөг авчихсан. Өөрөөр хэлбэл иргэдийн хадгаламжийг зээл болгоод авчихсан гэсэн үг. Гэтэл хямралын үед буюу 2009 оны аравдугаар сард иргэдийн хадгаламжийг төлөх хэрэгтэй. Яагаад гэвэл "Олон-Овоот", "Жаст" компани мөнгөө төлж чадахгүй болчихлоо. Тэгэхээр төрөөс 95 тэрбум төгрөгийн бонд гаргая гэсэн. Ингээд төр иргэдэд хадгаламжийн мөнгийг нь "Жаст"-ын өмнөөс төлж байгаа юм. Үнэндээ 2009 оны арван нэгдүгээр сард "Жаст" компани мөнгөө төлж чадаагүй гэсэн дүгнэлтийг Монголбанк гаргасан шүү дээ. Ийм тохиолдолд "Жаст" компанид байгаа "Олон-Овоот"-ын лиценз Засгийн газарт ирэх ёстой. Үүнийг нээлттэй зах зээл дээр ил тод худалдаалах хуультай Олон улсын практик ч ийм. Тиймээс бид шаардлага тавиад байна шүү дээ. Ш.Батхүүгийн яриагаар бол "Жаст" компани чадвартай сайн гэж байгаа.

-Тэгээд яана гэж?

-"Жаст" компаниас "Олон Овоот"-ыг булааж авах гээд байгаа юм биш. Нээлттэй зах зээл дээр барьцаагаа худалдчих, тэгээд төсвийн мөнгийг төлчих гээд байгаа юм. Зах зээл дээр худалдах "Олон-Овоотч-ын лицензийг "Жаст" компани шударгаар өрсөлдөөд худалдаад ав л даа. Хориогүй шүү дээ. Гэгвэл ямар ч маргаан байхгүй. Ийм алхам хийхгүй, төсвийн мөнгө төлөхгүй байж, ямар ч тайлбар хийгээд нэмэргүй шүү дээ. Тэгэхээр хувийн компанид бүх бүх зүйл очих шийдлийг гаргаж өгсөн төрийн ямар албан тушаалтан байна, гээд хариуцлага хүлээх ёстой. Гэтэл хулгай хийсэн хүмүүс хамгийн түрүүнд хулгайчийг хайдаг гэж "Жаст"-ынхан яриад эхэллээ. Төсвийн мөнгийг хэн нь хулгайлаад байгааг олохгүй бол ард түмний өмнө бид мунхагаар дуудагдах боллоо.

-"Жаст" компани, Ц Мянганбаяр нар хоорондоо хөлөө жийлцээд эхэлж байх шиг...

-Тэд хоорондоо яах нь бидэнд хамаагүй. Төсвийн мөнгийг эргүүлээд төлж байвал болох нь тэр. Нэг компани дангаараа учир битүүлгээр, ширээн доогуур тохиролцоо хийж байгаад 65 тэрбум төгрөг төрөөс аваад ашиглачихсан тохиолдол түүхэнд байхгүй. Энэ зах зээлд өчнөөн жил ажиллаж яваа хүний хувьд асуудал яаж шийдэгдэхийг ойлгомжтой тайлбарлаад байх юм. Гэвч ойлгогдохгүй байгаа юм шиг байна.

-"Зоос" банкнаас гаргасан "Олон-Овоот" төслийн зээлийн асуудал анхнаасаа зөв явсан юм уу?

-Банкны захирлууд барьцааны гэрээгээ хийсэн. Гол барьцаагаа суллаад "Голдман сакс"- д өгсөн нь буруу биш. Үнэндээ энэ нь олон банк оролцсон хамтарсан зээл болоод хувирчихаж байгаа юм. Үүнийг нь Монголбанк батлаад өгчээ. Тэгээд ард түмний мөнгө орсон байна. Тиймээс манай банкуудад барьцаа байгаагүй гэж ярьж болохгүй шүү дээ. "Голдман сакс" ч асуудлыг хүлээн зөвшөөрч "Монголын компаниуд "Олон-Овоот" төслөөс авлагатай. Гэхдээ барьцаа нь манайд байгаа учраас худалдах эрх нь бидэнд бий. Харин орлогыг нь бүгдээрээ хувааж авна" гэдэг олон улсын зарчмаар явах нь зөв.

Одоо "Олон-Овоот"-ын лицензийг зах зээл дээр худалдвал банкууд мөнгөө буцаагаад авна. Ингээд хаа хаанаа өргүй, төсвийн мөнгө ч ороод ирнэ. Тэгэхгүй бол Монголын хувийн хэвшлийн бүх компани ийм маягаар зээл авах гээд зүтгээд эхэлнэ шүү дээ.

-"Жаст" шиг гэж үү?

-Тийм. Төсвөөс хадгаламж эзэмшигчдэд мөнгө өгчихөөч, зээлийн хугацаагаа хойшлуулъя, манай компанийн нөхцөл байдал хүндрээд байна гээд шавчихвал яах вэ. Зах зээлийн бус арын хаалгаар шийдэгддэг ийм замыг энэ салбарт жишиг болгон тоггоож болохгүй.

-Гэхдээ та "Голдман сакс"-ын захиалгаар асуудал хөндөөд байгаа юм биш биз дээ?

-Үгүй ээ. Хууль эрхийн дагуу тогтоогдсон зохицуулалтыг би хамгаалах гээд байна. Тэгэхгүй бол арилжааны банкинд байгаа зээлийг хувийн компаниуд төлөхгүй шүү дээ.

-Хувийн компани төрөөс ийм их мөнгө авсан асуудлын ард улс төрийн нөлөө бүхий эрхмүүд бий гэж байгаа. Магадгүй үүнээс болоод та буруудаж, гэмт хэрэгтэн болчих юм биш үү?

-Үнэн юм ярьсан хүнийг шоронд хийдэг бол хамаа алга, айхгүй. Ямар ч байсан бодит үнэнийг ярих ёстой. "Ард түмний мөнгийг хамгаал" гэж биднийг УИХ-д суулгасан юм байгаа биз дээ. Шоронд орсон ч дуугүй болохгүй, ярина.

-Тэглээ гээд хүчтэй нь нөгөө талд гарчихсан тохиолдолд бондын асуудал улсад ашигтайгаар шийдэгдэхгүй л болов уу?

-Үнэн ганц байдаг гэж би ойлгодог. Гэвч одоогийн байдлаар “Зоос”-ын асуудлаар нийгэмд хоёр үнэн гарч ирээд байна. Үүнээс нэг үнэн нь үлдэх ёстой.

-Таны яриад байгаа үнэн үү?

-Би худлаа ярьж байж ч мэднэ. Тиймээс аль нь үлдэхийг цаг хугацаа аяндаа харуулна.

Я.Мөнгөнцэцэг

Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдрөөс эхлэн халуун ус хязгаарлана
    2 цаг 57 мин
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
    3 цаг 8 мин
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
    3 цаг 37 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    3 цаг 55 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    4 цаг 11 мин
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    16 цаг 38 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
    19 цаг 52 мин
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 18 цаг 01 мин
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    Уржигдар 17 цаг 59 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 17 цаг 33 мин
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    Уржигдар 15 цаг 33 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 14 цаг 26 мин
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 14 цаг 07 мин
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    Уржигдар 13 цаг 15 мин
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд гамшиг, ослын 106 удаагийн дуудлагаар иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа
    Уржигдар 12 цаг 31 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК