зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Энхбаяр: Хэргийн материалыг зориуд нэг тал руу гуйвуулж, задалж байна

2011-11-02
0
ЖИРГЭХ

МАХН-ын дарга Н.Энхбаяр төрийн олигархуудын будлиантай үйл ажиллагааг дэс дараагаар нь илчилнэ хэмээн мэдэгдээд байгаа билээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг олон сая төгрөгийн үнэтэй эд хөрөнгөө нуун дарагдуулсан хэмээн мэдэгдсэн. Тэгвэл энэ удаа Ц.Нямдорж түүнийг ерөнхийлөгч байхад ямар ямар хуулийг засаж, хууль зөрчиж байсан талаар сэтгүүлчдэд дэлгэв. Харин сэтгүүлчид үүнээс илүү өөрийг нь яагаад Мөрдөн байцаах газар шалгуулахгүй байгааг талаар сонирхож байлаа.

-Та яагаад шалгуулахгүй гээд зугтаагаад байгаа юм бэ? Танд УИХ, засгийн газрын гишүүн шиг дархан эрх байдаг юм биш биз?

-Ц.Нямдоржийн даалгавраар, түүний дүгнэлтийг батлахын тулд цагдаа нар хууль зөрчиж байгаа учраас тэр жүжигт нь оролцмооргүй байна шүү дээ. Гучин хэдэн онд та битгий ай, очоод л мэдүүлгээ өгчих, би улс төрийн асуудалд оролцсон, худал хэлсэн, хулгай хийсэн хүн биш ээ гээд л хэлчих гэдэг байсан. Тэгж аргалж мэдүүлэг аваад бүгдийг нь буудахыг нь буудаж, шоронд хийдэг байсан. Ц.Нямдорж үүнийг давтаж хийх гээд байна. Нөгөө ардчилсан гэдэг нэртэй монгол хэлмэгдүүлэлтийг сэргээх гэж байгаа байхгүй юу. Миний хувьд төрийн хамгаалалтын албанаас гаргаж өгсөн хүмүүс байдаг. Харин УИХ, Засгийн газрын гишүүн шиг шалгуулахгүй гэсэн дархан эрх байхгүй, нээлттэй.

-Таны тухай асуухаар Ц.Нямдоржийн талаар л яриад байх юм?

-Өмгөөлөгч маань гадагшаа долоо хоног яваад өчигдөр орой ирсэн. Би өмгөөлөгчөө ирэхээр та нарын асуултанд очиж хариулъя гэхээр үгүй ээ, одоо ир гээд байгаа. Өмгөөлөгчтэйгээ яриад ийм шаардлага тавиад байна аа гэхээр “Та очвол оч. Надгүйгээр очоод сүүлд нь ямар нэг эвгүй байдалд орох юм бол би өмнөөс чинь хариуцлага хүлээхгүй” гэсэн. Тэгэхээр нь “за, би л хэрэгт орж байвал болоо. Энэ Ц.Нямдоржийн жүжигт би туслах дүрд нь тоглоё” гэж болохгүй шүү дээ. Би өмгөөлөгчийнхөө тэр саналыг хүндэтгээд, тэр тусмаа хүн хэлмэгдүүлэх гээд байгаа болохоор түүний саналыг сонсоё, зөвлөе гэсэн. Тэрнээс би айсан, зугтсан, маргалдсан юм байхгүй. Харамсалтай нь Ц.Нямдорж ба түүний албатууд хэргийн материалыг зориуд нэг тал руу мушгин гуйвуулах маягаар задалж байгаа юм. Хэргийн нууцыг задлах ёсгүй байдаг. Чиний дэглэсэн жүжигт орохгүй гэхээр худлаа айсан, зугтсан гэж тарааж байна. Үүнтэй би хэзээ ч эвлэрэхгүй, бусармаг үйл ажиллагааг нь зогсоохын төлөө ажиллах болно.

Би буруу юм хийгээгүй гэдгээ мэдэж байна. Харамсалтай нь хоёулаа ажлаа өгчихөөд хамт суугаад шалгуулъя гэхээр Ц.Нямдорж ажлаа өгөх асуудлыг ерөөсөө ярихгүй байгаа. Би яагаад түүнд итгэхгүй байгаа гэхээр энэ хүн цагдаагийн дээр байгаа цагт цагдаа түүнийг шалгахгүй, шалгасан ч худлаа шалгана. Ер нь бусад хууль хяналтын байгууллагууд ч гэсэн Ц.Нямдоржийг худлаа шалгана.

-Өнгөрсөн долоо хоногт хийсэн таны мэдэгдэл хэр үр дүнтэй байсан бэ?

-Өнгөрсөн долоо хоногт Ц.Нямдорж юу хийгээд явааг сайхан тогтоолоо гэж бодож байна. Ц.Нямдорж “Би бол цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд оролцох ёсгүй, хуулиараа хориотой” гэж хэлсэн. Тэгсэн мөртлөө хоёр дахь өгүүлбэрт нь “энэ хоёр байшингийн хувьчлал буруу болсон” гэсэн. Тэр том сайд байж болно, туршлагатай улс төрч байж болно. Гэхдээ хувьчлал буруу, зөв байсан гэдгийг хараат бус шүүх тогтоодог. Түүнээс биш улс төрийн албан тушаалтан тогтоогоод байвал бүгдийг нь шоронд хийгээд дуусна. Ц.Нямдорж бол шүүхээс өмнө “энэ бол буруу” гээд тогтоочхож байгаа юм. Сайд нь тэгж хэлсэн болохоор бусад нь үүнийг нь баталгаажуулах гэж ажиллаж байгаа юм. Ц.Нямдорж улс төрийн зорилгоор цагдааг хууль зөрчүүлж, ийм балмад үйл ажиллагаа явуулж байгаа нь өөрийнх нь амаар тогтоогдчихлоо.

-Хууль зүй, дотоод хэргийн сайд яг ямар хуулийг, яаж зассан юм бэ?

-Тухайн үед Татварын тухай хууль хэлэлцэж дууссаны дараа УИХ-ын хэлэлцэж баталсан томъёоллоос огт өөр, ерөөсөө хэлэлцэгдээгүй асуудлыг татварын хуулинд оруулсан байсан. Үүнийг нь Үндсэн хуулийн цэц шалгаж үзээд тогтоосон юм. Бохирын шугамын үйл ажиллагаатай холбогдуулж зарим тоног төхөөрөмжийг гаднаас оруулж ирэхэд татвараас чөлөөлөх заалтыг дур мэдэн нэмчихсэн байсан. Ц.Нямдорж орон дотроо хуул засаж байсан ч яагаад гэнэт бохирын шугамтай холбоотой заалт нэмэнх болов гэдэг сонин байна. УИХ-аар ярилцсан бол яахав, андуурч, эндүүрч гэж бодож болох юм. Огт орж ирээгүй юмыг яагаад оруулав? Бас Авилгатай тэмцэх газрын тухай хуулийг баталж байх үед АТГ хэний ч хараат бус байна гэсэн зарчмын дагуу хуульчилсан. Тийм учраас АТГ-ын тайланг, даргынх нь тайланг УИХ зүгээр л сонсоно гэсэн байгаа. Яагаад гэвэл УИХ бол авилгад хамгийн их өртөмтгий гэж үздэг хүмүүс байдаг. АТГ-ын тайланг УИХ зүгээр сонсоно. Сонсоод болоо. Үүнээс өөр байдлаар АТГ-д нөлөөлж болохгүй гэж санал хураасаар байтал Ц.Нямдорж хуулийг засахдаа АТГ-ын тайланг хэлэлцэнэ гэсэн.  Сонсоно, хэлэлцэнэ гэдэг хоёр өөр ойлголт. Сонсоно гэдэг нь сонсоод болно. Хэлэлцэнэ гэдэг нь дүн тавина, айлгана, загнана, асууна, тодруулна, тойруу замаар нөлөөлнө. Тэгэхлээр улс төрийн зорилгоор АТГ-ыг өөринхөө нөлөөнд оруулах гэж оролдсон нь харагдаж байна.

Мөн тэр үед УИХ-ын гишүүд Сонгуулийн тухай хуулийг ярилцаж байгаад “76 томсгосон тойргоор 76 гишүүн сонгоно” гэсэн томёоллоор санал хураасан байгаа. Гэтэл үүнийг засахдаа “томсгосон” гэдэг үгийг “олон мандаттай” гэж сольсон байгаа юм. Томсгосон тойрог, олон мандатай тойрог гэдэг чинь тэнгэр газар шиг, тэмээ ямаа хоёр шиг огт өөр ойлголтууд. Яахаараа энэ нөхөр дураараа сонгуулийн хуулийг хөндөж өөрчилдөг юм бэ, үүний цаана ямар ашиг сонирхол байна вэ гэдгийг тодруулах хэрэгтэй.

-Өмнө нь яагаад энэ тухай мэдэгдээгүй юм бэ?

-Тухайн үед би Ц.Нямдоржийг хууль зассаныг нь сайн хуульч байх гэж, нэр төр, албан тушаалд дуртай учраас ингэж дээ. Цаанаа давхар санаагүйгээр хийж дээ гэж бодсон юм. Гэтэл дараа нь болсон үйл явдлуудыг хараад байхад улс төр, эдийн засгийн тодорхой ашиг сонирхолтойгоор хийсэн гэдэг нь өдрөөс өдөрт тодорхой болж байна. Зуслангийн байшинг нь барьж байсан хоригдол нас барсан тухай өөрөө надад хэлсэн. Би үнэхээр золгүй явдал болсон бол шүүх, эмнэлгээр тогтоолгож шалгуулах хэрэгтэй гэдгийг ч хэлсэн. Шоронгийн хоригдол нас барсан байлаа ч хүн л юм чинь хэрэг үүсдэг байхгүй юу. Би бол тухайн үед нь хэлж л байсан. Харамсалтай нь өөрт нь сайн хандаж, итгэж байсныг далимдуулаад нуун дарагдуулж байсан нь түүний үйлдлээс харагдаж байна.

-Үнэхээр Цагдаагийн тухай хуулинд галт зэвсэг хэрэглэх тухай заалт оруулах гэж байгаа юм уу?

-Би хуулийн төсөлтэй нь танилцсан, тийм.  Ц.Нямдоржийн өөрийнх нь хэлсэн үг байна шүү дээ. “Тэгээд яах юм, усаар шүрших юм уу” гэж. Харин усаар шүршдэг байхгүй юу. Ардчилсан орон иргэд рүүгээ сумаар буудаггүй л байхгүй юу. Ардчилсан орон дарангуйллын орон гэдэг нь үүгээр нь ялгагддаг. Ц.Нямдорж бол дарангуйллын оронд амьдаръя, би сайд байя, луйврын сонгууль хийе гэсэн саналыг тавьж байна. Тиймээс Нямдорж минь худлаа шударга царай гаргаж, мань мэтийн нөмөр нөөлөгт байж, өөрийнхөө шударга бус юмаа нуудаг арга чинь хоцорчихжээ. Одоо наад маскаа хуулаад ажлаа өгөөд, надтай хамт, бусад хүмүүстэй хамт дээр ярьсан асуудлуудыг шалгуулчих аа. Үнэхээр ажлаа өгөхгүй, шалгуулахгүй гэж байгаа бол хууль бус зүйл хийсэн нь үнэн гэж ойлгохоос өөр арга алга.

Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдрөөс эхлэн халуун ус хязгаарлана
    2 цаг 53 мин
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
    3 цаг 4 мин
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
    3 цаг 33 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    3 цаг 51 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    4 цаг 7 мин
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    16 цаг 34 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
    19 цаг 48 мин
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 18 цаг 01 мин
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    Уржигдар 17 цаг 59 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 17 цаг 33 мин
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    Уржигдар 15 цаг 33 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 14 цаг 26 мин
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 14 цаг 07 мин
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    Уржигдар 13 цаг 15 мин
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд гамшиг, ослын 106 удаагийн дуудлагаар иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа
    Уржигдар 12 цаг 31 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК