Монгол улсыг төлөөлж гадаад оронд суух Элчин сайдуудын томилгоо тун удахгүй хийгдэнэ. Албан ёсны томилгоо хийгдээгүй ч аман томилгоо аль хэдийнэ эхэлчихсэн байгаа аж. Эхний ээлжинд БНЭУ-д суугаа Элчин сайд М.Энхболдын бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа тул түүний оронд тус Элчин сайдын яаманд ажиллаж байгаа С.Баярыг томилох гэнэ. С.Баяр нь ардчиллын алтан хараацай С.Зориг, УИХ-ын гишүүн С.Оюун нарын төрсөн ах гэвэл хүмүүс илүү сайн мэднэ. Түүнээс гадна Япон улсад суугаа Элчин сайд Р.Жигжидийн бүрэн эрхийн хугацаа мөн дуусчээ. Түүний оронд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандийг ярьж байгаа юм байна. Засгийн газрын гишүүнийг огцроогүй байхад нь Элчин сайдаар томилохоор ярина гэдэг бол түүнийг танхимаасаа жийх гэж байгаа нэг хэлбэр болов уу. Тэрбээр энэ халаа сэлгээг хүлээн зөвшөөрсөн тухай эх сурвалж хэллээ.