Өнгөрсөн долоо хоногийн хамгийн шилдэг онигоогоор “Ц.Нямдорж түрээсийн байранд амьдарч байна” гэсэн яриа тодров. Тэгвэл энэ долоо хоногт “Н.Энхбаяр буруугүй” гэсэн маш богино өгүүлбэр сүпер онигоо болов. Яг л “Өнхрүүшийг дүүжлэв” гэдэг шиг. Нэгэн цагт үлгэр зохиогч нь хөөрхий өнхрүүшийг хүзүүгүй, олс гогцоодох зүйлгүй дүрсэлснээс болж тэрээр дүүжилж үхэх тавилангүй болов. Тиймээс үүнийг сонссон нөхрийн нүүрний арьс нь таталдаж, инээд нь хүрдэг байх. Харин манай экс ерөнхийлөгчийн хувьд авилга авдаггүй, цэвэр ариун хүн гэж өөрийгөө дүгнэсэн нь үнэнээс хол зөрүүтэй тул улам олон хүний инээдийг хүргэв бололтой.
Үүнийг бичигч би бээр өнгөрсөн удаа ерөнхийлөгч асан гуай бидний мэдэхгүй юутай бол хэмээн хардаж байсан. Тэгвэл асан гуай Улаанбаатар хотын “А” зэрэглэлд багтах Сүхбаатарын талбайн ихээхэн ашиг бүхий газрыг эзэмшидэг гэсэн сураг ажиг гарав. Хотын бид Сүх ахын хөшөөг нэг толгой өргөж харчихаад, амьдрал сайхан байна аа гэж сэтгэлээ тайвшируулчихаад яваад өгдөг дөө. Гэтэл бидний хамар доор байгаа хэрнээ үнэртэх ч үгүй байсан авилгын хэргийн баримт болох алга дарам газар байсан байна шүү. Алга дарам ч гэж дээ асар их мөнгөний уурхай болох хэсэг газар байна аа. Хэрэв анзааръя гэвэл Сүхбаатарын гоёмсог гантиган талбай, урд талын цэцэрлэг /“UB констракшн” хэмээх компаний мэдэлд очсон бөгөөд лицензийг нь тус компани Худалдаа Хөгжлийн банкны барьцаанд тавьсан гэх/ хоёрын хооронд асфальтаар хучаагүй хэсэг газар байдаг. Хотын төвийн бусад хэсгийг гоёж гоодсон мөртлөө энэ хэсэг газрыг яагаад үлдээв гэдэг асуулт ундрав. Эндээс мөн “Н.Энхбаярынх учраас” гэдэг хариулт ургав.
Хэдэн жилийн өмнө М.Энхболд хотын дарга байхдаа тэр газар доор том хэмжээний хүнсний сүлжээ байгуулахаар төлөвлөжээ. Мөн төв замын ачааллыг багасгахын тулд Сүхбаатарын талбай доогуур автомашины зогсоол хийх дэвшилтэт санаанд ч тэр газрыг ашиглахаар ярилцаж байсан аж. Гэтэл тэр нь өнөөдөр хэн нэгний шидэт дохиураар мөн л “UB констракш”-ны мэдэлд оччихсон байна. Хардаж байгаа хүний хувьд хамгийн олзуурхууштай нь Хотын захиргааны зарим ажилчид энэ компаний ард Н.Энхбаяр байдаг гэх нь үүнийг улам батлаадхав. Тэгээд ч уг компанид эрүүгийн хэрэг үүсгэж газраа эргүүлж авах ямар нэг үйлдэл хийхгүй байгаа нь цаанаа хэн нэгэн “данхгар” байгааг илтгээд байх шиг.
Ер нь Сүхбаатарын талбайг тойрсон Н.Энхбаярын эзэмшил хөрөнгийн талаар нэг сайхан магтаал уншихаар болчихжээ. Зээ, зүүн талд нь очвол зөрүү харуулж авсан Улаанбаатар хэвлэх үйлдвэртэй, Баруун талаас нь ажвал баахан будлиулж авсан “Өргөө” зочид буудалтай, Өмнө талаас нь харвал өндөр Сэлмэн барилгатай... гэх мэтчилэн. Цаашид ч энэ магтаал дэлгэрэх бололтой шүү. Энгийн иргэн тэр болгон хөл тавьж чаддаггүй төрийн ордны маань зүг, жигүүр бүрт Н.Энхбаярын гэсэн тодотголтой эзэмшил бага багаар нэмэгдсээр байгаа нь нэгийг бодогдуулна. Одоо зөвхөн талбайн хойд зүгт л түүний эрх мэдэл чимхийн төдий дутаад байх шиг. Тиймээс төрийн ордноо Н.Энхбаярт бонус болгоод өгчихвөл яасан юм бэ?
Зүс нь нүдэнд дасаж, үг нь чихэнд чимэг болсон, улс төрчөө ганц удаа ч гэсэн нуулгүйгээр баяжихад нь тусалъя л даа. Дансандаа оруулсных нь дараа гайхаж, гомдож, тунирхаж суухаар Н.Энхбаярт өгч л орхиё, хамаа алга.
Б.Баяр