Өчигдөр IX Богд Жамбалнамдолчойжижанцанг Монголын шашны тэргүүнээр өргөмжлөн залах ёслолд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ оролцсон юм. Энэ үйл явдал болоод Бурханы шашны талаарх бодол, сэтгэгдлийг нь хуваалцлаа.
-Монгол улсын Бурханы шашинтны тэргүүнээр IX Богдыг өргөмжлөх ёслол өнөөдөр болж байна. Таныг энд оролцож, залбирч сүсэглэж байхыг харлаа. Та юу хүсч залбирсан бэ?
-Монголчууд ер нь агуу сайхан ухаантай улс. “Нуур амгалан бол нугас амгалан” гэсэн ухааны дор, зөвхөн өөрийн хэргийг боддоггүй. Төр минь түвшин, түмэн олон амгалан, олон бүгдээрээ азтай жаргалтай байхын төлөө залбирдаг шүү дээ. Өөрийн хар толгой юм уу, гэр бүлийн хүрээнд гэсэн аминч үзлээр залбирч мөргөдөггүй. Тэр л ёс уламжлалаараа эргэл мөргөл хийдэг, би ер нь уламжлалт шашин соёлтой хүн дээ.
-Уламжлалт шашин гэхээр арай өөр, онцгой юм байна уу?
-Үгүй дээ. Аав, ээжийн сургаал, хэдэн үеийн уламжлал, шашин соёлоор л хүн болсон тэрийг л хэлж байна. Ер нь мөргөл уншлагатай, зул хүж, заллага залбирлаа тасалдаггүй хүн. Богдыгоо Монголдоо морилоосой гэж хүсэн ерөөсөн олон хүний нэг. Есдүгээр Богдыг анх Буриадын Улаан-Үд хотод 1997 онд айлчилахад нь очиж мөргөсөн. Бас Энэтхэгийн Дармасалад очиж Далай багшийн дэргэд сар шахам эргэл мөргөл хийж, Богдынхоо өргөөнд хамт байлаа. Харин Богд маань өнөөдөр Монголынхоо иргэн болчихсон, шашны тэргүүнээр албан ёсоор өргөмжлөх баярт явдал болж байна.
-Та Бурханы шашны шүтлэгтэн, сүсэгтэн хүн гэдэг үүднээсээ ямар зүйлийг хийж бүтээж байгаа вэ?
-УИХ-д Монголын шашин төрийн бодлого, хуульд санал оруулахыг хичээж ажилладаг цөөнгүй хүн бий. Гандангийн төв цогчин дуганыг засварлан сэргээх ажлыг хэдэн гишүүн дэмжиж, улсад хөрөнгө оруулалтыг тусгуулах, хөдөө орон нутгийн шашин соёлын төвийг сэргээх зэргээр ажиллаж байна. Тухайлбал манай Хэнтий аймагт байдаг “Ар Халхын Утай Гүмбэн” гэж алдаршсан Бадамбэрээвэн хийдийн гол цогчинг сэргээхэд улсын төсвийн хөрөнгө оруулалтыг тусгуулна. Мөн өндөр хүчдэл, цахилгаан эрчим хүч татаж байна. Цаашдаа шашин соёлын томоохон төв болно гэж найддаг. Өмнө зүгт Дэмчигийн хийд, Хамарын хийд, Данзанравжаа хутагтын хийд, баруун талд Эрдэнэзуу, хойд талдаа Амарбаясгалан хийд, зүүн талдаа Бадамбэрээвэн хийдийг шашны эргэл мөргөлийн төв болно гэж үзэж байна.
-Өнөөдөр Богдыг шашны тэргүүнээр залж байгаа хэдий ч эсэргүүцэж байгаа хуврагууд хүртэл байна. Шалтгаанаа түүнийг түвд хүн гэдгээ тайлбарлаж байгаа. Та үүнд хэрхэн хандаж байна вэ?
-Тийм юм байж болохгүй. Бүх аймаг, сумын гээд улс даяар байгаа бурхан шашинтны сүм, хийд, төвийн тэргүүн, хамба нар зөвшөөрч, гарын үсэг зурж өргөмжилж байгаа. Энэ бол өөрөө уламжлал байхгүй юу. Бид уламжлал, шашин, соёлдоо хайхрамжгүй хандвал улс мөхөх эхлэл болдог. Түүх, соёлоо мэдэхгүй бол ойд төөрсөн сармагчин лугаа адил гэж мэргэд сургасан байдаг. Монгол үндэстнийг өнөөгийн даяаршлын эрин үед тусгаар байлгаж, тогтноох зүйл бол өв соёл, урлаг спорт, үндэсний бөх, морин хуур, уртын дуу, хөөмий, шашин соёл. Эд чинь тусгаар тогтнолын баталгаа нь болдог.
-Та Гандан хийдээр ер нь хэр их ирдэг вэ? Хамгийн сүүлд хэзээ ирсэн бэ?
-Ганданд тогтмол ирдэг хүн. Эргэл мөргөлөө хийж, ерөөлтэй өдрүүдэд ирнэ. Байнгын залбирал, уншлагатай. Бурханы шашин маань өөрөө дотоод сэтгэл, оюунаа ариусгах гайхамшигт шашин учраас сэтгэлд тогтсон, тогтож хоргодох муу сэтгэлийн үр дагаврыг арилгаж, бясалган залбирч, олон түмэнтэйгээ сэтгэлээ нэгтгэж байдаг юм.
-Танд баярлалаа.