Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Домог шингэсэн Отгонтэнгэр хайрханы тухай бидний мэдэх ёстой БҮХ ЗҮЙЛ

2026-5-06
0
ЖИРГЭХ

Хангайн нуруу нь Монгол орны төв хэсэгт гурван тэрбум жилийн тэртээ, Явран галавт анх үүссэн бөгөөд энэ нуруунаас бусад монголын газар нутаг бүхэлдээ тухайн үеийн  орын ганц гадаад далай болох Номхон далайн залгаас бүхий гүехэн боловч асар их хэмжээний дотоод тэнгисийн ёроолоос, 900 сая жилийн өмнөөс зарим уул үүсч бий болон өргөгдсөөр 800 сая жилийн өмнө тэнгис татран ширгэж, хуурай газар бий болсон гэдэг.

Хойд мөсөн далай, Атлант, Энэтхэгийн далайнуудыг 200 сая жил хүрэхтэй үгүйтэй үүсч, Гималайн нуруу 30-аад сая жилийн өмнө үүсэн бий болсныг үзвэл Хангайн нурууны ноён оргил, Отгонтэнгэр “Богд Очирваань” ертөнцийн уулын анхдагч уул мөн бөлгөө. Халх Монголыг даасан бурхныг Очирваань хэмээнэ. Дэлхий анх галав юүлсэн усан далайгаар бүрхэгдсэн байхуйд гурван тэрбум жилийн өмнө Отгонтэнгэр оргил усан доороос цухайснаар Монголд анх эх газар үүссэнийг “Хаадын сан” цувралын Чингис ханы ботид түүхч академич Н.Ишжамц, Х.Намсрай нар дурдаж баталгаажуулжээ. Отгонтэнгэр хэмээх нэр нь түрэг, монгол хэлний дундынх гэгдэх “Отхан” буюу “Галын хаан, голомт сахигч”, монгол хэлний эртний үгийн санд “Этүгэн” буюу “Анхны эх газар” хэмээсэн унаган монгол үг ажээ.

-Монголчууд Отгонтэнгэр уулыг эртнээс тайж тахиж ирсэн уламжлалтай-

Монголчууд энэ уулыг эртнээс тахиж, “Сүмбэр уул”, “Очирваань хайрхан”, “Цаст цагаан уул”, “Отгонтэнгэр”, “Этүгэн уул” хэмээн нэрлэж, цай идээний дээжийг өргөж ирсэн түүхтэй. Монголчуудын хувьд хүрээлэн буй нутаг ус, байгалийн нөхцөл нь ихээхэн үүрэгтэй байсны дээр байгалийн хүчин зүйл, хүний хувь тавилан хоёрын харилцан шүтэлцээг далдын холбоогоор тайлбарлан, тахиж шүтсээр иржээ. Буддын шашны ойлголтоор, Хэнтий ханыг “Намсрай бурхны орон”, Отгонтэнгэрийг “Очирвааний орон”, Хөгнө ханыг “Улаан сахиусын орон” гэсэн нь эдүгээ хүртэл уламжлал болон үлдсэн байна.

Эртний Монголд бөөгийн шүтлэг зонхилж байснаас улбаалан, Отгонтэнгэр уулыг ер бусын хүчит эзэн савдагтай хэмээн биширч Бөөгийн ёсны гол тахилга үйлддэг заншилтай байжээ. Отгонтэнгэр уул нь бөө мөргөлийн ч онгон, бурхан шашны ч шүтээн юм. Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх тахилгыг төрийн нэрийн өмнөөс үйлддэг шашин, төрийн хосолмол ёслол юм. Анх Отгонтэнгэр уулыг VI-VIII зуунд Монгол газар нутаглаж байсан Түрэгүүд тахидаг байжээ. Түүнээс хойш 1828 онд Монгол орон манжийн ноёрхлоос ангижирсаны дараа олноо өргөгдсөн Богд хаант монгол улсын хууль зарлигаар жил бүр тахихаар тогтоожээ. Энэ тахилга нь Богд хаан таалал төгссөн 1924 оноос алдагдаж 1930-аад оноос бүр зогссон байна. 1995 онд баруун аймгуудын “Морин эрдэнийн бат оршил” ёслолын үеэр монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар Отгонтэнгэр уулыг монгол даяараа төрийн ёсоор тахих уламжлалыг сэргээж тахижээ.

1995 оны 8 сарын 1-нд монгол улс Отгонтэнгэр Очирваань хайрханаа тахижээ. Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх хоёр дахь их тахилгыг XVII жарны “Согтох төгөлдөр” хэмээх туулай жилийн намрын тэргүүн хар бичин сарын шинийн таван буюу 1999 оны 8 сарын 16-ны өлзий хишиг бүрдсэн сайн өдөр тахисан байна. Харин гуравдахь удаагийн төрийн их тахилгыг 2003 оны 06 сарын 14-ний өлзийт сайн өдөр тахижээ. Харин дөрөв дэхь тахилгыг 2007 оны 06 сарын 29-ний өдөр тахижээ. Отгонтэнгэр уулын өвөр биед орших өвөр тахилгатай буюу Бадархундагыг Жалханз хутагт хийгээд Завхан аймгийн Отгон сумынхан, Ар тахилгатай буюу ар Бадархундагыг Алдархаан сум, Богдын голынхон, Улиастай сумынхан тахиж ирсэн уламжлалтай.

-Отгонтэнгэр “Очирваань бурхны орон”-

Отгонтэнгэр хайрханыг “Очирваань” бурхны орон буюу Богд Очирваань хайрхан хэмээн нэрлэх болсон нь монгол дахь буддын шашны гурав дахь их дэлгэрэлтийн үе буюу 1585 оны хавиас эхтэй. Очирваань бурхныг арван хангал дотроо төдийгүй бүх ядам бурхдын дунд гойд хүч чадлаараа нэрд гарсан тул “чадал хүч” хайрлагч хэмээн шүтэх явдал XVI зууны сүүлчээс монгол орноо үлэмж дэлгэрсэн байна. Түүнчлэн Очирваань бурхныг “Монголыг даасан ядам” гэж эрхэмлэн үздэгтэй холбоотой Отгонтэнгэр уулыг “Очирваань бурхны орон” гэх буюу эзэн нь “Богд Очирваань” гэж монголчууд билэгшээж тайж шүтсээр ирсэн уламжлалтай.

Монголчууд эрт дээр үеэс газар дэлхийг бие цогц болгон “эх газар” хэмээн нэрлэж шүтээн болгож уул хайрханыг тахилгын орон болгон дээд тэнгэрийг “шүтээн эзэн” хэмээн тахин шүтсээр ирсэн нь уулын эзэн лус савдаг, хан тэнгэртээ өргөл даатгалаа өргөж тэр жилийн буян заяаг даатгадаг зан үйл уламжлагдсаар ирсэн. Буддизм дэлгэрснээс хойш “тэнгэр тайх” бөөгийн зан үйлийг хэлбэрийн хувьд төдийгүй агуулгын хувьд таацуулан өөрийн өвөрмөц нийлмэл зан үйлийг бий болгоод “уулын тэнгэр тайх” тайлга нь төр, шашны хосолмол хэлбэрийн ёслол болон бидэнд уламжлагджээ. Тайлгат уулсыг бурхны орон гэж үзээд Хэнтий ханыг “Намсрай бурхны орон”, Хөгнө ханыг “Улаан сахиусын орон”, Отгонтэнгэрийг “Очирвааний орон” гэж шүтсээр ирсэн байна.

-Бүсгүй хүн цай сүүнийхээ дээжийг өргөдөг уламжлалтай-

Тайлгатай уул нь өөрт нь зориулсан тахилгын сан, судартай байдаг байна. Уулын тэнгэр тайх зан үйлийг гүйцэтгэхдээ эхлээд лам нар өндөрлөг оргилд гарч овооны хадаг яндарыг шинтгэн, хийморь хийсгэн туг далбаа босгож сан тавина. Тэндээ их цагаан эсгий дэвсэн идээ будаа өрнө. Ингээд уул усаа магтан ерөөл тавихын хамт арван зүгийн харанхуйг арилгах “Цагаан шүхэрт”, өлзий хутаг цогцолсон “Аюуш”, “Огторгуй газрын найман гэгээн”, “Лусын таалал хангагч”, мөргөлийн айлтгал уншин аж амьдрал сайн сайхныг билэгшээн цацал өргөдөг уламжлалтай.

Тахилгын ном уншсаны дараа идээ будаагаа хувааж идээд оролцсон бүхэнд хувь хүртээдэг байна. Мөн энэхүү тайлгын үйл ажиллагаанд бүсгүй хүн оролцдог ч төрийн овооноос дээш, Бадархундага нууранд бүсгүй хүн ойртохыг хатуу цээрлэдэг ёстой. Бүсгүй хүн холоос цай сүүнийхээ дээжийг өргөдөг ёстой байна.

-Отгонтэнгэр уул байгалийн үзэсгэлэнт өвөрмөц тогтоц-

Хангайн нурууны ноён оргил болох мөнх цаст Отгонтэнгэр уул нь Завхан аймгийн Алдархаан, Отгон сумдын нутагт 4031 м өндөрт оршино. Отгонтэнгэрийг тойрсон 108 төрөл халуун, хүйтэн рашаан, 108 булаг шанд, нуур, цөөрөмтэй. Мөн 108 гол горхи эх авч, эргэн тойрондоо Их, Бага Богд Мандалт Даян, Их мянган, Хатан бэйл, Дуут нуур, өвөр Бадархундага, Мөнгөт цохио, Гэрэлт ам зэрэг байгалийн үзэмжит сайхан тогтоц бүрдсэн. Зуны цагт 2000 метрээс доош бороо, 2000 метрээс дээш цас ялгаран буудаг. Энэ уулын эх бие орчноор мөнх ногоон арц, вансэмбэрүү, ванжингарав, юмдүжин, чихэр өвс, цэнхэр, шар дэгд, согоон сүмэн, алтан гагнуур, зэрэг 400-гаад эмийн ургамалтай, өврийн Бадархундага нуур 1000 орчим метрийн өндөрт эцгийн сөгнөсөн айраг шиг амгалнаа мэлтийн мөнгөн бидэр татуулан байх нь нэн үзэсгэлэнтэй.

Отгонтэнгэр уулын ам жалга бүрээс олон зуун гол ундран урсах бөгөөд хамгийн том нь уулын ар талаас Идэрийн гол эх авч хойд мөсөн далайн ай савд, өвөр талаас Завхан, Буянт голууд эх авч Их нууруудын хотгорын ай савд усаа нийлүүлэн цутгадаг.

Уулын орчим бүхэлдээ эртний сөнөсөн галт уулын үлдэгдэл болон асар өндөр, эгц, цавчим хад байц бүхий гүдгэр, хотгор, хавцал, мөсөн голын ул мөр элбэг тохиолдох бөгөөд байгалийн өвөрмөц нэн сонин тогтоцтой юм.

-Мөнхөжсөн ус нь анагаах шидтэй-

Отгонтэнгэр уулын хойд зүгт далайн түвшинээс дээш 3650 метр өндөр өргөгдсөн бага Отгон уул байх бөгөөд түүний хойд биед Рашаан голын дагуу төвийн болон баруун бүсийн нутгаар алдартай халуун рашаанууд ундардаг. Түүхийн хуудсанд тэдгээрийг 1585 оны үед хэсэг анчид олж илрүүлэн хэрэглэснээс хойш Богд Очирваанийг мөнхөжсөн ус хэмээн нэрлэн Төв ба Монгол улс түмэнд алдаршин ашиглагдсаар ирсэн уламжлалт түүхтэй.

Асга хад нуранги, өндөр гүвээ, өргөцөг дагуу орших рашааны булгуудыг үндсэн долоон хэсэг бүлэг бүлгээрээ гадарга дээр ундран гараад 15-20 метр урсаж шургадаг ба гадаргуу дээрхи температурын шатлал нь 15-35 градус хүйтэн, бүлээн, халуун, хэт халуун рашаанд багтах азот зонхилсон буюу хүхэрт устөрөгч холилдсон бага хэмжээний цацраг идэвхит үйлчилгээтэй рашаан болдог байна.

Эмчилгээнд ашиглах боломж бүхий халуун булгуудад нь сульфат, карбонат, карбонат-сульфат, сульфат-натрийн найрлагатай ба лити, рубиди, цези, цайр, мишъяк, стронци, мангани, зэс зэрэг элементүүд агуулагддаг байна.

Эмчилгээний гол хүчин зүйл нь халуун рашаан бөгөөд сүрьеэгийн бус гаралтай тулгуур хөдөлгөөний эрхтний архаг өвчин, захын мэдрэлийн судлын үрэвсэл, арьсны архаг өвчнүүд, хайрст үлд, дерматив венийн судасны архаг үрэвсэл, яс булчин, шөрмөсний бэртэнги, гадуур булчирхайн үрэвсэл эмчлэхэд илүү нөлөө үзүүлдэг.

Энэ нутгийн гол нууруудын усанд Монгол хадран, шар сугас, цулбуурт, зэвгэ загаснуудтай ба өвсөн тэжээлт амьтдаас халиун буга, бор гөрөөс, аргал, янгир, хүдэр, гахай, тарвага, зурам, хэрэм, жирх, туулай, чандага гэх мэт мөн махчин амьтдаас чоно, шилүүс, ирвэс, мануул, дорго, үнэг зэрэг байрладаг ба тас бүргэд, цасны хажир, ёл, бэгбаатар, шар шувуу, ууль, хээрийн галуу, төрөл бүрийн нугас, бор галуу, саарал болон хар өрөвтас, хойлог, бор цагаан ятуу, хур, сойр, ангир зэрэг жигүүртэн элбэг байдаг.

-Домогт мөнхөрсөн хайрхан-

Богд Очирваанийн эргэн тойронд нь Чулуут, Хонгор морьт, Хатан бэйл зэрэг эртний домогтой олон даваанууд бий. Эрт цагт хошууч бэйсийн хошуунд Хуйхуу нар түрэн орж ирэхэд хошууны бэйс хатнаа дагуулан мөнөөх асга Чулуутын өндөрлөгөөр даваад зугатсан гэдэг.

Газар орны сүр хүч уулын бэрхшээлд ялагдсан хуйхуу нар бэйсийн хойноос давж эс чадаад үлджээ. Ийнхүү бэйсийг хатны нь хамт аварсан уулыг нутгийн ард олон Хатан бэйлийн даваа гэж нэрлэх болсон домог бий. Маш хэц огцом давааны жимээр цуваад өгссөн хоёр морьтой хүний түрүүчийн морины хомоол дараагийн хүний толгой дээр унадаг гэлцдэг. Давааны мушгиа нь хэцлэн шат маягтай тойрч өгсдөгөөс энэ бизээ, сүүлдээ хүн нь бууж мориныхоо сүүлнээс зүүгдэн давдаг гэж ч нутгийнхан ярилцдаг байна.

-Байгаль экологийн хамгаалагдсан байдал-

Монголчууд Отгонтэнгэр уулыг олон зууны тэртээгээс “Ариун уул” хэмээн шүтэн, нутгийн иргэд нь өвөг дээдсээс уламжлан ирсэн ёс заншлыг хүндлэн өнөөдөрч ч мөрдөж амьдардаг. Тухайлбал энэ уулын орчимд ан агнах, мод огтлох, эмийн ургамал түүх зэргийг эрт дээр үеэс хориглосоор ирсэн байна.

 Отгонтэнгэр түүний орчмын газар нутгийн унаган төрхийг хадгалах зорилгоор Улсын тусгай хамгаалалтанд авах нутгийн иргэдийн саналыг дэмжиж 1992 онд Улсын бага  хурлын тогтоолоор Завхан аймгийн Отгон, Алдархаан сумын нутагт нийт 95,5 мянган га газар нутгийг хамарсан Отгонтэнгэрийн Дархан цаазат газрыг байгуулсан билээ. Тусгай хамгаалалттай газар нутагт ажил үүргээ гүйцэтгэж буй байгаль хамгаалагчид нь хамгаалалтын дэглэмийг сахиулахаас гадна нутгийн иргэдэд байгаль хамгаалах хууль тогтоомжийг сурталчилж өдгөө нутгийн иргэдийн өөрсдийн санаачлагаар байгуулсан байгаль хамгаалах ТББ-тай хамтран ажиллаж байна.

-Монгол орны аялал жуулчлалын нэгэн томоохон үзмэр болохуйц чанар-

Отгонтэнгэр уулын орчимд байх нууруудаас хамгийн сонин тогтоцтой нь уулын өвөр бэлд байх Бадархундага нуур юм. Энэ нуурын хөлд дээр үеэс тахиж ирсэн овоотой бөгөөд хол ойрын зочин, гийчин, мөргөлчин сүсэгтнүүд Очирваань Бадархундагад залбирал үйлдэхдээ хатуу мөнгө, хадганд боосон мөнгөн ембүүг нуурын усанд өргөдөг уламжлал тогтжээ. Монгол түмний сүр сүсгийн дээд энэ их оргилд буга согоо, ирвэс, шилүүс, хойлог, ховор шувуу, ан амьтад нутагшин байдаг.

Отгонтэнгэр уулын ноён оргилд бараалхаж дэлхийг тольдох гэсэн гадаад, дотоодын олон арван уулчид дан ба давхардсан тоогоор 20 гаруй удаа авирч бие сэтгэлээ ариусгажээ. Богд Очирваань уулын мөнх ногоон арц, халуун, хүйтэн рашаан нэгэнт цууд гарчээ. Отгонтэнгэрийн рашаан амралт өнө эртний түүхтэй бөгөөд элдэв өвчин зовлонд нэрвэгдсэн хол ойрын хүмүүс жилийн жилд хэдэн зуугаараа ирж архаг өвчнөөсөө салж илааршин буцдаг буяны цагаан зам зурайн бий.

Жилийн дөрвөн улирлын турш мөнх цастай байж бүтэн жилийн цөөхөн хоногт оргил орой нь цэлмэж үзэгддэг өргөл мөргөлийн цагаан суварга, буян хишгийн энэ уулаа
нутаг усныхан Цагаан уул, Очирваань хэмээн залбиран хүндэлдэг билээ. Отгонтэнгэр Завхан аймгийн төвөөс шууд хүрнэ гэвэл 78 км, автомашинаар 157 км,
Отгон сумын төвөөс 29 км оршдог .

-Дуунд мөнхөрсөн цагаан уул-

Энэ их уулын тухай ерөөл, магтаал, дуу домог, шүлэг яруу найраг асар олон гарчээ. Эдгээрээс хамгийн алдартай нь уртын дууч Жав хэмээх Шагдар үг, аяыг нь зохиосон “Оройн чимэг” гэх 33 бадаг сайхан дуу зохиогдсон нь магтаал, бишрэлийн шинжтэй үг мөр бүхэнд нь уул усны гайхамшиг, рашаан булаг, ан гөрөө, арц хүж, байгалийн тогтоц зэргийг олон бурхадын сүр дүрээр нь, хэв шинжээр нь тодоор дүрсэлсэн байдаг.

0
ЖИРГЭХ
Санал болгох
НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт болно
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв
Сүүлийн 7 хоногт бүртгэгдсэн 15 түймрээс 12 түймрийг бүрэн унтраалаа
Нийслэл 2024-2025 онд нийт 233 км авто замыг шинэчлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт болно
    9 цаг 59 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    10 цаг 35 мин
  • Олимпын таеквондогийн Ази тивийн АШТ эхлэхэд нэг хоног үлдлээ
    11 цаг 11 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
    11 цаг 34 мин
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
    12 цаг 41 мин
  • Хүнд хэлбэрийн Эбола вирусын тархалтын улмаас 90 орчим хүн нас бараад байна
    13 цаг 6 мин
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
    13 цаг 19 мин
  • Иран засгийн газар иргэдээ зэвсэгт мөргөлдөөнд бэлтгэж, буу эзэмших сургалт орж байна
    13 цаг 42 мин
  • Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв
    14 цаг 5 мин
  • The Huns дахин шилдгүүдийн эгнээнд: PGL Astana 2026 тэмцээний үр дүн
    14 цаг 18 мин
  • CS2-д аваргын бөгжний уламжлал нэвтэрч The MongolZ анхны эзэд нь боллоо
    14 цаг 33 мин
  • Д.Трамп Иранд анхааруулга өглөө
    14 цаг 51 мин
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
    15 цаг 9 мин
  • "Oklahoma City Thunder" багийн хамгаалагч Шай Гилгеус-Александер хоёр жил дараалан NBA-ийн MVP боллоо
    16 цаг 5 мин
  • Украины арми ОХУ-ын нийслэл Москва хотыг бөмбөгдөв
    16 цаг 35 мин
  • Нигерт явуулсан тусгай ажиллагааны үеэр "Исламын улс" бүлэглэлийн томоохон удирдагч алагджээ
    16 цаг 49 мин
  • Сүүлийн 7 хоногт бүртгэгдсэн 15 түймрээс 12 түймрийг бүрэн унтраалаа
    16 цаг 49 мин
  • Нийслэл 2024-2025 онд нийт 233 км авто замыг шинэчлэв
    16 цаг 58 мин
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
    17 цаг 3 мин
  • Нийслэлийн хэмжээнд 3270 гарааш буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг нэмэгдүүллээ
    17 цаг 57 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК