Ерөнхий боловсролын сурагчдын дунд жил бүр зохиогддог “Үнсгэлжин” улсын уралдаанд оролцох өсвөрийн загвар зохион бүтээгч, загвар өмсөгчдийг бүртгэж эхэллээ. Үнсгэлжин наадамд 8-11 дүгээр ангийн сурагчдаас гадна 20 хүртэлх насны зохион бүтээгчид оролцох боломжтой юм. Энэ жилийн наадмийн шилдэг загвар зохион бүтээгчийг Монгол, БНСУ-ын хамтарсан Урлагийн дээд сургуулийн хувцас дизайны ангид төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагнах бол шилдэг загвар өмсөгчийг өргөмжлөл, ивээн тэтгэгч байгууллагуудын шагналаар шагнах юм байна. “Үнсгэлжин” наадам ирэх сарын 26, 27-ны өдрүүдэд зохиогдоно.
Т.Хулан