Залуучуудын хайр сэтгэлийг харуулсан “Анхны хайр” монголын уран сайхны кино маргаашнаас эхэлж Тэнгис, Соёмбо, Өргөө кино театруудад нээлтээ хийх гэж байна. “Zebra”, “Young” entertainment-н хамтын бvтээл болсон тус кинонд 16-25 насны 1800 хүүхэд оролцсон гэнэ. Энэхvv кинонд ахлах ангийнхан болон их дээд сургуулиудын залуусын хайр сэтгэлийн талаар єгvvлдэг бєгєєд тэдгээрийн vерхэл нєхєрлєл, тэмцэл, єрсєлдєєн, баян хоосны ялгаа, хvн чанар гээд хvvхэд залуусын хvмvvжлийн талаар маш сонирхолтойгоор харуулжээ. Киноны vйл явц “Найрамдал” зуслан дээр єрнєх ба киноны дууг хєгжмийн зохиолч С.Батболд vг, аяыг нь зохиож, залуу дуучин Н.Єнєдэлгэр дуулсан юм. Киноны продюсерээр С.Гантөмөр, зохиолч найруулагчаар Ц.Мандах, зураглаачаар О.Базаррагчаа нар тус тус ажиллажээ. Жүжигчдийн багийн хувьд Д.Лхавгадорж, Сүйхцагаан, Б.Болорчулуун, Х.Жаргал, Г.Гандуулга гэсэн шинэ залуу жүжигчид тогложээ.
“Анхны хайр” киноны зохиолч, найруулагч Ц.Мандах: 1991 онд анх хүүхдийн ордонд “Найзуудаа би яах вэ” гэсэн жүжиг тавигдсан. Тус жүжгийг кино зохиол болгосон юм. Киноны зураг авалтыг “Найрамдал” зусланд 3 ээлж дараалан авсан. Хүнд хүндрэл бэрхшээлтэй асуудал тулгарахад эхлээд заавал тодорхой хэмжээгээр бодож байж шийдвэр гаргах хэрэгтэй. Сэтгэлийн хөдөлгөөнөөр шийдэж болохгүй гэсэн санааг залуучууддаа харуулахыг зоьсон. Киноны дууны хувьд 20-иод жилийн өмнө хүүхдийн ордны тайзнаа дуулагдаж байсан. Дахин залуу дуучин Өнөдэлгэр дуулж сонсогчдийн хүртээл болголоо. Киног ивээн тэтгэсэн MR. PIZZA, олон улсын хүүхдийн “Найрамдал” төв, Тае Квон До гийн холбоонд баярлалаа гэж хэлмээр байна.
Киноны продюсер С.Гантөмөр: Удахгүй Өнөдэлгэрийн анхны хайр CD гарна. Сүүлийн үед муу муухай зүйлийг их гаргадаг болсон байна. Маш их улстөржиж байна. Улаанбаатрын бүх телевизээр хар мэдээ гарч байна. Энэ үед хүүхдүүдийн гэгээн сайхан хайрын тухай уран бүтээл хийе гэж бодсон юм. Тус кинонд архи, тамхи, садар самууныг огт гаргаагүй.
Жүжигчин Б.Сүйхцагаан: Миний хувьд энэ кинонд тоглосон доо их баяртай байна. Анх удаагаа кинонд тоглолоо.Ариун гэгээн хайрыг үзүүлсэн тус кинонд тоглосондоо баяртай байна.
Жүжигчин Д.Лхавгадорж: Миний хувьд анх удаагаа кинонд тоглосон. Өмнө нь киноны талаар ямар ч ойлголтгүй байсан. Кинонд өөр өөр орчинд өссөн орчин үеийн хүүхдүүдийн амьдралыг харуулах болно. Энэ киноноос хүүхэд залуучууд өөрийгөө олж харах байх.
Дуучин Н.Өнөдэлгэр: Би энэ киноны дууг дуулсандаа маш их баяртай байгаа. Дууг дуулахаас гадна кинонд тоглосон. Клипний зураг авалт “Найрамдал” зуслан дээр авагдсан. Киноны бүх зүйл надад маш сонирхолтой санагдаж байгаа.
Т.Хулан