
Үндэсний үйлдвэрлэлийг дэмжин, монгол брэндийг хөгжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулж яваа “Ninjee’s Tailor”, “Bars Brand”-ын үүсгэн байгуулагч Г.Нинжбадгар “Алдарт эхийн II одон” хүртлээ. Тэрбээр дөрвөн хүүхдийн ээж бөгөөд эх хүний эрхэм үүргийг нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ үндэсний үйлдвэрлэл, хувцас загварын салбарт амжилттай ажиллаж, олон залууст үлгэр дуурайл үзүүлж байгаа юм.
Түүний үүсгэн байгуулсан “Ninjee’s Tailor”, “Bars Brand” нь монгол хэв маяг, чанар, ур ухааныг шингээсэн бүтээгдэхүүнээрээ хэрэглэгчдийн талархлыг хүлээж, үндэсний брэндээ тууштай хөгжүүлэн ажиллаж буй билээ.






















































