Улаанбаатар хотын иргэдийн нийтийн эрх ашиг, тулгамдсан асуудлуудын талаарх “Улаанбаатарчуудын эрхийн төлөө” уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр Засгийн газрын 11 дүгээр байранд боллоо. Уг хэлэлцүүлгийг Нийслэлийн Ардчилсан Хүчний Холбоо, Миний Улаанбаатар клуб хамтран зохион байгуулжээ. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, Ардчилсан Хүчний Холбооны төлөөлөл, Нийслэлийн удирдлагууд, Төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон байна.
Энэхүү уулзалт хэлэлцүүлэгийн хүрээнд
- Улаанбаатарчууд ба эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх
- Улаанбаатарчууд ба нийтийн эрх ашгийн зөрчил
- Улаанбаатарчууд ба бизнесийн орчин
- Улаанбаатарчууд ба хот төлөвлөлтийн бодлого түүний хэрэгжилт
- Улаанбаатарчууд ба сонгох сонгогдох эрх
- Улаанбаатар хотын газрын харилцааны зарим асуудал
- Улаанбаатар хот төлөвлөлт зэрэг сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлжээ. Мөн Нийслэлийн 372 жилийн ойд зориулж “Улаанбаатар тунхаг бичиг” анх удаа гаргасан байна. Тунхаг бичгийг УИХ-ын нэр бүхий гишүүд, Ардчилсан Хүчний Холбоо, Нийслэлийн удирдлагууд дэмжин хамтран ажиллахаа илэрхийлэв. Улаанбаатар хотын анхны тунхаг бичигт Улаанбаатарчуудын амьдралд тулгамдаж буй бүхий л асуудлуудыг багтааснаараа онцлогтой юм.
Б.Золбоо