Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?

2026-6-02
0
ЖИРГЭХ

Энэ долоо хоногийн өрнийн зурхайг хүргэж байна. 


ХОНЬ

Таны сэтгэн бодох, харилцааны ур чадвар нэмэгдэнэ. Энэ нь таны шийдвэр гаргалт болон ажлын бүтээмжид эерэгээр нөлөөлөх юм. Энэ үед та олон зүйлийг амжуулж чадах учраас төлөвлөсөн ажил, бизнесийн үйл хэргээ гүйцэлдүүлээрэй. Ажил, бизнесийн олон шинэ санаа таныг тайван суулгахгүй бололтой. Гэвч тэр бүхнийг туршиж үзэх нь эрсдэл дагуулна. Ажлын байраа солих, албан тушаал дэвших магадлалтай. Санхүүгийн байдалд сарын турш санаа зовохгүй байж болно. Энэ сард таны хайр дурлал, гэр бүлийн харилцааг од эрхэс ивээж байна. Иймд гэр бүлд халуун дулаан уур амьсгал, ойлголцол зонхилно. Ганц бие хүмүүсийн хувьд сэтгэлээ илчлэх, болзоо зохиох зэрэгт бүтэмжтэй байх болно. Гэхдээ хайр дурлалын харилцаанд яарах хэрэггүй гэж анхааруулж байна. Учир нь энэ сард эхэлсэн харилцаа удаан үргэлжлэхгүй. Хэт ачааллаас шалтгаалан стресс нэмэгдэнэ. Нойргүйдэх, ходоод гэдэс хямрах магадлалтай. Ажил, амралтын хэмнэлээ зөв зохицуулах хэрэгтэй. Цахилгаан хэрэгсэлтэй болгоомжтой харьцах хэрэгтэй.

ҮХЭР

Таны нэр хүнд өсч, өөрийгөө үнэлэх үнэлэмж нэмэгдэнэ. Энэ үеийг ашиглаад байр сууриа батжуулах хэрэгтэй. Оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүст олон төрлийн сайн нөлөө үзүүлнэ. Энэ сард та юу хийхийг хүсч буйгаа тодорхойлоход анхаарах хэрэгтэй. Учир нь хийхийг чин сэтгэлээсээ хүссэн зүйлээ олж чадвал амжилт өөрөө таныг хайж ирэх болно. Бизнесийн шинэ салбарт өөрийгөө туршиж, хүчээ сориход гэмгүй. Аз таны талд байна. Бүтээлч байдал, эрч хүч нэмэгдэх тул ямар ч ажлыг амжилттай гүйцэтгэж чадна. Ажил, бизнесийн амжилтыг дагаад орлого нэлээд нэмэгдэнэ. Үрэлгэн загнахын оронд хадгалах, эсвэл хөрөнгө оруулахад гэмгүй. Энэ сард таны сэтгэл хөдлөл их байх тул хайр дурлал, гэр бүлийн харилцаанд зөрчил их гарна. Гэр бүлдээ хангалттай цаг гаргах хэрэгтэй. Бүл нэмэх магадлалтай. Ганц бие хүмүүс сэтгэлээр унах хандлага ажиглагдаж болзошгүй. Найз нөхөдтэйгөө ярилцаж, олон нийтийн дунд байх зэргээр өөрийгөө ганцаардуулахгүй байх хэрэгтэй. Хоббигоо нэмэх, мэдлэг боловсролоо нэмэгдүүлэхэд анхаарсан нь дээр. Сэтгэл гутралд орох магадлалтай тул сэтгэлзүйн зөвлөгөө аваарай. Эсвэл ойр дотны нэгэнтэй сэтгэлээ онгойлгон ярилцаарай. Хорт зуршлаас татгалзаж, эрүүл хоолны дэглэм баримтлах шаардлагатай. Архаг хууч өвчин сэдэрч болзошгүй.

ИХЭР

Энэ сар та бүхний хувьд адал явдлаар дүүрэн байх болно. Таны урам зориг нэмэгдсэнээр ажил, бизнесийн үйл хэрэгт эерэг нөлөө үзүүлэх болно. Аливаад эерэг хандлага гаргаснаар ямар ч асуудал танд саад болохгүй. Сэтгэн бодох чадвар өндөр байх тул эрсдэлтэй нүүр тулаад үзээрэй. Санхүүгийн боломж бололцоо өснө. Энэ үед өөртөө том хөрөнгө оруулалт хийхийг хичээгээрэй. Аюулгүй бүсээсээ гарах хэрэггүй. Янаг амраг, хайр дурлалын адал явдал эрэлхийлэх нь таныг том эрсдэлд оруулна. Гэр бүлдээ хариуцлагаа ухамсарлаагүй бол зөрчил, маргаан салахгүй. Өөрийгөө илүү чөлөөтэйгөөр мэдрэхийг хүсвэл хэсэг хугацаанд ганцаараа аялалд гарахыг зөвлөж байна. Ганц бие хүмүүсийн хувьд хайр дурлалд төдийлөн ач холбогдол өгөхгүй бололтой. Энэ нь ч зөв. Учир нь энэ үе бол өөрийгөө нээж, нийгэмд байр сууриа бэхжүүлэхэд таатай үе юм. Бэртэж гэмтэхээс сэргийлж чадвал биед элдэв өвчлөл бага байна. Харин харшил, мэдрэлийн ядаргаанаас болгоомжлоорой. Зохистой хооллолт, биеийн дасгал хөдөлгөөн хийснээр өвдөхөөс урьдчилан сэргийлж чадна.

МЭЛХИЙ

Өөрийгөө хөгжүүлэх сар. Хариуцлагатай үүрэг даалгавар хүлээж авах, эсвэл том төсөл хөтөлбөр дээр хамтран ажиллах ажлын санал ирэх бололтой. Зарим нэг саад бэрхшээл тулгарах ч өдөр бүр эрч хүчтэй байж, өмнөх ажлаа хийснээр эцэстээ та бүхнийг ялна. Өрсөлдөгч нар ажилд тань нэлээд саад бэрхшээл учруулахаар байна. Хэрэггүй зүйлд мөнгөө үрэх тохиолдол гарна. Мөн урьдчилан төлөвлөөгүй зардал гарна. Энэ мэт эдийн засгийн асуудал тайван байдлыг тань алдагдуулж, стресс үүсгэнэ. Хайр сэтгэлийн тал дээр од эрхэс таагүй нөлөө үзүүлнэ. Гэр бүлийн маргаан, хосын зөрчилд эв зүй, уян хатан хандахгүй бол харилцаанд тань бэрхшээл, стресс л нэмнэ. Гэр бүлийн хүний тань эрүүл мэнд муудаж магадгүй. Ганц бие хүмүүс сонирхол татсан нэгэнтэй учрах боловч энэ харилцаа удаан үргэлжлэхгүй л болов уу. Ялихгүй аар саар асуудлыг эс тооцвол эрүүл мэнд сайн байна. Өвчин туслаа ч маш хурдан эдгэрэх болно. Хэрэв хуучны архаг өвчтэй бол энэ үед эдгэрэх найдвар тун өндөр байна.

АРСЛАН

Таны ажлын чиглэл нэмэгдэж, шинэ бизнест орох, эсвэл хамтарсан компани байгуулах боломж гарч ирнэ. Өрсөлдөгчид гарч ирэх боловч төдийлөн нөлөө үзүүлж чадахгүй. Бизнестэй холбоотой урт хугацааны аялал үр дүнтэй, ашигтай байх болно. Хүчтэй, санаачилгатай байх амжилтын үндэс байх болно. Орлого тогтмол, хэвийн байх нь хадгаламжаа арвижуулахад нэмэр болно. Олон талаас орлогын шинэ эх үүсвэр гарч ирж магадгүй. Хайр сэтгэлээр дутаж байсан хүмүүс энэ сард дурлалын баланд бялуурна. Хэрэв та гэрлэх насанд хүрсэн бол сүй тавих, эсвэл гэрлэх магадлалтай. Харин гэр бүлтэй бол таныг хүүхэдтэй холбоотой асуудал зовоож магадгүй. Хань нөхөртэйгөө хамтдаа аян замд гарах боломж тохионо. Эрүүл мэндэд асуудал гарна. Тиймээс жижиг гэлтгүй аливаа өвчнийг эртхэн эмчлүүлэх хэрэгтэй. Эрүүл мэндээс гадна оюун санааны хувьд амгалан тайван байдлыг эрхэмлээрэй.

ОХИН

Од эрхсийн нөлөөгөөр сарын эхээр ажил төрөл, бизнес ахиж дэвжих, ажил урагшлах сайхан боломжууд гарч ирнэ. Туршлагатай хүмүүстэй тогтоосон түншийн холбоо харилцаа ч сайжирна. Хэрвээ та үйлчилгээний салбарт ажилладаг бол боломж илүү тохионо. Мөн та салбар бүрээс хүндлэл хүлээж чадна. Мөнгөтэй холбоотой асуудал бэрхшээл тохиолдохгүй. Орлогын хэмжээ огцом өснө. Гэвч сарын дундуур мөнгө олохын тулд шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй болно. Бизнес эрхэлдэгчдийн орлого сайжирна. Хайр сэтгэлийн харилцаанд таатай. Ганц бие хүмүүс баян чинээлэг, албан тушаал дээгүүр нэгэнтэй холбоо харилцаа тогтоох магадгүй. Гэр бүлтэй, хайр дурлалаа олсон хосуудын хувьд харилцаа улам гүнзгийрч, батжих болно. Гэхдээ ахуйн жижиг асуудлаа харилцаатайгаа хутгах хэрэггүй. Энэ сард олон хүн гэрлэх, хуримаа хийх магадлал өндөр байна. Цаг агаартай холбоотой юм уу хөнгөхөн өвчин тусч болох ч амархан эдгэнэ. Тиймээс эрүүл мэнд таатай байгаа энэ үедээ оюун санаагаа цэвэрлэж, төвлөрүүлэн, спортоор хичээллэвэл тустай.

ЖИНЛҮҮ

Шинэ ажилд орох, бизнесээ эхлүүлэх зэргээр салбар салбартаа завгүй байх бололтой. Ажлаа хойш тавих, хариуцлагаас эмээх зэрэг нь амжилтаас тань чангаах болно гэдгийг санаарай. Энэ сард олон сайхан боломжийг нээж өгөхийн зэрэгцээ санхүүгийн хувьд ч таатай байна. Од эрхэсийн зөгнөсөн таатай байдлыг хэрэгцээт зүйлээ худалдан авах, шаардлагатай хөрөнгө оруулалт татахдаа ашиглаарай. Ганц бие хүмүүс заяаныхаа ханьтай учрах магадлалтай. Хайр дурлалын шинэ харилцаа таны амьдралын хэмнэлд өөрчлөлт оруулна. Энэ сард эрэгтэйчүүд хөнгөмсөг хөөрүү болох хандлагатай байна. Гэр бүлтэй хүмүүс орон сууц худалдаж авах, хүүхэдтэй болох зэрэг янз бүрийн сайхан мэдээ хүлээж байна. Харшлын улирал эхэлж байгааг анхааруулъя. Аминдэм ууж, чанартай хоол хүнс хэрэглэх зэргээр тамир тэнхээгээ сэлбээрэй. Хордлого авах, ходоод гэдэс хямрах хандлагатай. Агаар салхинд гарч, Д амин дэмээ нар салхиар нөхөөрэй.

ХИЛЭНЦ

Олон сонирхолтой ажилд оролцож, бизнесийн урилга хүлээж авах зэргээр завгүй байх бололтой. Энэ сард бусдыгаа манлайлж, төрөлхийн удирдагч чадвараа харуулж чадна. Бүтээлч, санаачилгатай байдлаар ажиллавал орлогоо нэмэгдүүлж, албан тушаал ахих боломжтой. Энэ сард та хүссэн бүхнээ авах, зорьсондоо хүрэх боломж их байна. Бизнес эрхлэгчид шинэ ашигтай төсөлд хамтарвал удаан хугацаагаар ашигтай ажиллах үүд нээгдэнэ. Ганц бие хүмүүсийн хань ижилтэй болох гэсэн хичээл зүтгэл талаар өнгөрнө. Гэхдээ үүнээс болж сэтгэлээр унаж, гуньж суухын оронд энэ хугацааг өөрийгөө хөгжүүлэхэд анхаараарай. Хостой болон гэрлэсэн хүмүүсийн хувьд амьдрал улам амттай, тэмүүлэлтэй болно. Хүүхдүүд гэр бүлийн гэрэл гэгээ, баяр баясал гэдгийг илүү мэдрэх гэр бүлийн сар байх болно. Ханиад тусч, халдвар авах зэргээр өвчилж болзошгүй. Дархлаагаа дэмжин аминдэмээр биеэ бөөцийлөөрэй. Спортоор хичээллэж, эрүүл амин дэмтэй хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Хоолны дэглэм барих, турах гэж хичээх хэрэггүй.

НУМ

Ажил дээр шинэ боломж гарч ирнэ. Том төсөлд оролцох, эсвэл удаан хугацаанд бодож төлөвлөсөн хувийн бизнесээ нээх боломж гарч ирнэ. Өр зээлээ шийдэж, санхүүгийн үйл ажиллагаа амжилттай явуулснаар ашиг орлого нэмэгдэнэ. Нэр хүндээ өсгөх, амбиц хөөхөд гэмгүй. Зоригтой, шийдэмгий байвал амжилтад хүрч чадна. Орлого нэлээд нэмэгдэх хандлагатай байна. Хайр дурлалын харилцаа тааламжтай байна. Ялангуяа ганц бие хүмүүс гэр бүлийн амьдрал зохиож магадгүй. Гэр бүлд халуун дулаан уур амьсгал ноёлох хэдий ч бага зэргийн үл ойлголцол тохионо. Энэ сард тайван байдлыг эрхэмлэвэл хосуудын дунд үл ойлголцол үүсэхгүй. Үр хүүхдэдээ анхаарал халамж тавиарай. Гоо сайхандаа анхаараарай. Энэ сард гадаад үзэмж анхаарлын тань төвд орж ирэх бололтой. Хувцаслалт, имижээ өөрчилснөөр та өөрийгөө шинэ хүн болсон мэт мэдэрч, сэтгэл санаа сэргэнэ. Биеийн эрүүл мэндэд асуудал бараг байхгүй.

МАТАР

Энэ сард та өөрийн зорилгоо өөрчлөх, ажлаа солиход хүрч магадгүй. Мөнгө санхүүгийн байдал хэвийн байна. Нэмэлт орлогын эх үүсвэртэй болох талаар бодож үзээрэй. Бусдад мөнгө зээлэх хэрэггүй. Ажилдаа хайнга хандсанаас алдаа гаргаж, алдагдал хүлээж болзошгүй. Бизнес эрхлэгчид зардал, ашгаа зөв тооцоолж, эрсдэлтэй төсөлд хөрөнгө оруулахаас татгалзаарай. Хүмүүстэй амархан танилцаж, харилцаа холбоо тогтооно. Гэр бүлийн маргаан удаан үргэлжлэхгүй. Гэр бүлийн ахмад настны эрүүл мэнд муудаж мэднэ. Таны дур хүсэл нэмэгдэж, романтик хүсэл зүгээр суулгахгүй бололтой. Сексийн харилцаанд шинэ туршилт хийх зэргээр сонирхолтой болгоход гэмгүй. Амьдралын зөв, идэвхтэй хэвшлийг баримталбал эрүүл мэндэд тустай. Энэ сард санаа зовоохоор ноцтой өвчлөл байхгүй. Харин хөнгөн ханиад хүрэх, ходоод гэдэс эвгүйрхэх магадлалтай.

ХУМХ

Ажлын орчноо шинэчлэх, тушаал дэвших магадлалтай. Таны цаашдын ирээдүйд туслалцаа үзүүлэх хүмүүстэй танилцана. Илүү тогтвортой ажиллахын тулд үүрэг хариуцлагаа сайтар биелүүлээрэй. Таны мөнгө санхүү тогтвортой байх болно. Бусдад мөнгө зээлүүлэх, зээлж авахаас татгалзаарай. Бага хэмжээний эрсдэлээс болж санхүүгийн дарамтад орох аюултай. Тогтворгүй харилцаандаа цэг тавих зөв цаг үе. Романтик болзоо, хэрүүл маргаан, сэтгэл догдлом уулзалт гээд таныг олон зүйл хүлээж байна. Гэр бүлдээ тайван байдлыг хадгалахын тулд өөрийн стресс бухимдлаа хаалганы цаана үлдээж сураарай. Мөнгө санхүүгийн асуудлаас болж гэр бүлд маргаан дэгдэж болзошгүй. Хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарал тавих хэрэгтэй. Энэ сард таны эрүүл мэндийн байдал сайн байна. Бага зэргийн ядаргаа, стрессийг давж чадвал өвчин тусаад байхгүй. Гэхдээ дархлаагаа дэмжиж, амин дэмтэй хоол хэрэглэж, агаар салхинд гарч сэтгэлээ сэргээгээрэй.

ЗАГАС

Ажил хэрэг, бизнест тодорхойгүй байдал үргэлжлэх боловч санаа зовох хэрэггүй. Таны энерги, эрч хүч сэргэж, тулгарсан бэрхшээлийг даван туулахад дэм болно. Таны урам зориг, бүтээлч байдал нэмэгдсэнээр салбартаа амжилт гаргаж чадна. Таны хичээл зүтгэл зохих ёсоор үнэлэгдэж, орлого нэмэгдэнэ. Уран бүтээлчид онгодтой байж, суут бүтээл туурвих бололтой. Санхүүгийн байдал эрс сайжирч, өөртөө мөнгө зарцуулах боломж бүрдэнэ. Таны хайр дурлалын талаарх төгс төгөлдрийн онол бодит амьдралтай зөрчилддөг. Гэхдээ энэ сард ганц бие хүмүүсийг гал халуун дурлал хүлээж байна. Удаан хугацаанд харилцаатай байсан нэгэн танд сэтгэлээ илчилж, болзоот өдрүүд үргэлжилнэ. Харин эсрэгээрээ гэр бүлтэй хүмүүст хэсэг хугацааны хямрал, шалгуур тулгарна. Гэр бүлээс гадуур харилцаа илэрч, итгэлцэл бүрэн эвдэгдэнэ. Хариуцлагаас бултахыг хүссэн хүмүүс гэр бүлийн харилцаагаа аварч үлдэхэд хүндрэлтэй. Ядрах, халдварт өвчний шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй арга хэмжээ авч, өөрийгөө хайрлаарай. Энэ сард биедээ анхаарч, эмчилгээ сувилгаа хийхэд гэмгүй.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
Монголд анх удаа зохион байгуулагдах задгай усанд сэлэлтийн тэмцээний талаар мэдээлэл хийнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
    саяхан
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
    5 мин
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
    30 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
    42 мин
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
    50 мин
  • Байнгын хороод хуралдана
    58 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    1 цаг 10 мин
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
    1 цаг 10 мин
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
    1 цаг 23 мин
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
    1 цаг 44 мин
  • Монголд анх удаа зохион байгуулагдах задгай усанд сэлэлтийн тэмцээний талаар мэдээлэл хийнэ
    1 цаг 49 мин
  • FIFA WORLD CUP: ДАШТ-д дебут хийж байгаа хамгийн залуу 10 тоглогч
    1 цаг 54 мин
  • Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ
    15 цаг 22 мин
  • Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Ц.Цогтыг томиллоо
    17 цаг 33 мин
  • “ШУНХЛАЙ” ХХК ТОП-100 аж ахуйн нэгжээр 22 дахь жилдээ шалгарлаа
    18 цаг 22 мин
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
    18 цаг 29 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий анхаарал татаж ойрын ДӨРВӨН тоглолт
    19 цаг 0 мин
  • Норвегийн угсаа залгамжлах хан хүү 4 жилийн хорих ял сонслоо
    19 цаг 9 мин
  • Имарт “ТОП-100” аж ахуйн нэгжийн 21-т шалгарлаа
    19 цаг 30 мин
  • Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их наяд төгрөгийн татвар төлжээ
    19 цаг 46 мин
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг нэр дэвшүүлжээ
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
  • "ХӨХ БААВГАЙ" FESTIVAL 2026 ирэх долоодугаар сард зохион байгуулагдана
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • “Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарц” төслийн явган болон дугуйн замын ажил дууслаа
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Ерөнхий сайд Н.Учрал: Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Ерөнхий сайд Н.Учрал: Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • No Brand-ийн Монгол дахь анхны салбар Яармагт нээгдэнэ
  • “Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарц” төслийн явган болон дугуйн замын ажил дууслаа
  • Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • "ХӨХ БААВГАЙ" FESTIVAL 2026 ирэх долоодугаар сард зохион байгуулагдана
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК