зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хийн хоолой яагаад Монголоор дайрах ёстой гэж?

2011-11-03
0
ЖИРГЭХ

“Нийслэлийн нутгийн зөвлөл” ТББ-аас “Орос Хятадыг холбосон байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайруулан өнгөрүүлэх санаачлага” гаргаад, иргэдээр дэмжүүлж гарын үсэг зуруулаад яваа. Харин яагаад  гэдгийнх нь талаар тогтож яривал ямар вэ?

Байгалийн хий бол одоогоор хүн төрөлхтөнд мэдэгдэж байгаа хамгийн цэвэр, хямд, хүртээмжтэй, тээвэрлэхэд хялбар түлш юм. Өвөлдөө утаанд умбаж, иргэдийнхээ эрүүл мэндийг нүүрсээр буртагладаг Улаанбаатарынхны хувьд энэ нь л сонирхол татаж байгаа ажээ. Утаанаас үүдэлтэй агаарын бохирдлын хор хохирлын талаар элдэв тоо баримт байнга л хөвөрч, сэтгэл хирдхийлгэсээр удсан болохоор ахин нуршаад яах вэ. Ганцхан л баримт дурдъя. Өнгөрсөн зун Монголд буудаллаж, нүдний өвчтэй хүүхдүүдэд буяны гараа сунгасан олон улсын эмч нарын “Орбис” эмнэлэгийнхний хэлж байснаар бол Монголд агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг бага насны хүүхдийн харааны гэмтэл, согог илэрхийлж байгаа гэнэ. Энэ нь санаа зовоох хэмжээнд хүрснээс тэд Монголын хүүхдүүдэд тусламжийн гараа сунгажээ. Гээд цаашилбал хэчнээн хүүхэд амьсгалын замын өвчинд нэрвэгдэж, хэчнээн хүн хөрсний бохирдолтой холбоотойгоор өвчилж, үхэж байгаа гэдгийг дурдахаас ч айж байна.

Улаанбаатарчуудын энэ зовлон зарим хүний хөлжих хэрэгсэл болон хувирсаар байгаагийн нэгэн жишээ нь MCS гэх ямагт төрийг түшиж, түмнийг мөлжсөн бизнес хийж ирсэн нэгэн компанийн шахаж буй 70 мянган утаагүй зуух гэгч болж байна.  Бүрэн шаталтат “Хас”, “Өлзий” зуух гэх сүржин нэртэй энэ зүйлсээ тэд Туркээс импортлож байгаа гэдэг. Гэтэл Туркийн нийслэл Анкара ийм зуухны ачаар бус байгалийн хий ашиглах болсоныхоо үр дүнд л утаанаас салжээ. “Хас”, “Өлзий” зуух гайхалтай байсан бол туркууд Хар далай доогуур хөрөнгө зарж Оросоос хийн хоолой татах хэрэг юу билээ?

Манай судалгааны баг Анкарагийн оршин суугчдаас энэ “гайхамшигт” зуухны талаар мэдээлэл сонсох гээд чадсангүй, зургийг нь үзүүлээд ч ойлголцсонгүй. “Утаа гаргалгүйгээр нүүрс түлдэг зуух” гэж үлгэрт л байдаг байх гэж туркчууд инээд алдан хариулж байна. Тэд байгалийн хийнээс өөр утаагүй түлш мэдэхгүй, турк сүпер зуух, түүнийг үйлдвэрлэгч “Сильвер” группын талаар бол бүр юу ч мэдэхгүй байлаа. Харин Туркт амьдардаг монгол иргэд бидэнд зүг гаргаж өгсөн нь Стамбул хавиар байх нэг жижиг компанийн эзэн монголчуудтай их холбоотой ажилладаг. Тэрбээр монгол ноёдын мөнгө угаах замыг засч, зуух маягийн зүйл нийлүүлэх болсон гэж дуулсан ажээ. Зуухны өртөг 45 доллар орчим гэнэ. Харин энд монголчуудад хэлж байгаа үнийг төлбөрийн даалгавар дээрээс нь харвал тэнгэрийн үнэ байх ажээ.

Gas

Энэ баримтаас бол зуухны үнэ 475 мянга 250 төгрөг гэж ойлгогдож байна. “Эм Си Эс” компани иргэдийг харж үзэж 70 мянгаар өгч байгаа гэж мунхруулаад үнэн хэрэгтээ Мянганы сорилын сангаас манай улсад үзүүлж буй 285 сая долларын 47.2 сая долларыг нь агаарын бохирдлыг бууруулах “Цэвэр агаар” төслийн нэрээр “хусаж” байгаа ажээ. Дээр нь Улаанбаатар хотын захиргаанаас зарагдсан зуух бүрээс 200 мянган төгрөг нөхөн төлбөр болгон авч байгаа гэвэл тэдний ашиг орлого хар тамхины наймаачид атаархах хэмжээнд байгаа болж таарч байна.

Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр “Эм Си Эс” компанийн борлуулалтыг дэмжих, иргэдийг шахах зорилгоор гурван шатлалтай хязгаарлалтын бүс гэгчийг бий болгосон нь хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа явдал болоод байна. Үндсэн хуулиар бол хүн амьдрах аж төрөх газраа чөлөөтэй сонгох эрхтэй. Гэтэл “Эм Си Эс”-ийн зуухыг худалдаж аваагүй хүн хотод амьдарч болохгүй” гэсэн шийдвэрийг Г.Мөнхбаяр гаргалаа. Гурван бүст амьдарч байгаа 11 мянга + 34 мянга + 18 мянга нийт 53 мянган  айл өрх “Эм Си Эс” гэж компанид орлого оруулаагүй” гэдэг үндэслэлээр нутаг заагдах, хөөгдөх ч юм шиг хачин шийдвэр гаргасан хотын удирдлагыг юу гэж ойлгох вэ?

“Заавал ав, авахгүй бол хорооны дарга нар чинь харж байгаад нүүлгэн хотоос хөөнө шүү” гэж айлгаад байхаар нь хамаг мөнгөө шавхаж авсан зуухны шидийг нь үзэх гэсэн Чингэлтэй дүүргийн иргэн 12 дугаар хорооны Ж.Цоггэрэлийн гэр бүл “утаагүй зуухны” утаанд хордон Хордлого тайлах төвд хүргэгдсэн мэдээ цацагдлаа. “Дахиад хэдхэн л минут болсон бол бүгд өнгөрөх байсан гэж эмч хэлсэн” хэмээн эхнэр Батчимэг нь дурсав.

Уг нь "MCS холдинг" компани жилд 100 мянган тонн нүүрсийг хий болгон хотынхонд нийлүүлж утааг үлдэн хөөх маягийн зүйл анх ярьж байснаа явцын дунд утаагүй зуух оруулж ирэх болгочихожээ. Төмөр замд зориулах ёстой байсан Мянганы сорилын сангийн 180 сая долларыг ЗТБХБ-ын сайд Х.Баттулга “Илүү хэрэгцээтэй салбарт нь зарцуул” хэмээн шилжүүлсэнээр MCS-ийн дуусдаггүй шунал оволзож, тэр мөнгөнөөс яаж саах вэ гэсэн донд автсан бололтой. Ингээд нүүрс хийжүүлэх санаа нь явсаар зуух шахах болж хувирсан байна.  Үр дүнд нь тэд 47,2 сая долларыг цусгүй “цуслаж”, дээр нь Улаанбаатар хотын захиргаанаас зуух бүр дээр 200 000 төгрөгийн бонус шимж байна. Зөвхөн хотын захиргаанаас нөхөн олговор гэж авч байгаа мөнгө нь 70 000 х 200 000= 14 тэрбум төгрөг Ж.Оджаргал хэмээх эрхэмийн ам руу гуд хийн орж байна.

Утаагүй зуух борлуулагч-захирал Т.Ганболд өдөрт 700 айлд зуух “шахах” зорилт тавьж, хүчин чадлаа нэмж ажиллаж байгаа гэж сайрхжээ. Тэд анх Улаанбаатарын утааг 30 хувь бууруулна гэж чанга дуугарч байснаа “Багасах байх гэж найдаж байна” гэсэн үгээр сольсон бол Агаарын чанарын албаны ажилтнууд “Ядаж 10 хувь буурчихаасай” хэмээн хэвлэлээр залбирав. Харин бүх асуудлыг бодитойгоор мэдэж байгаагийн хувьд  Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт “Мэдээж утаагүй зуух гэж юу байх билээ. Зуух юм чинь утаа гарч л таарна” гэж мэлзсэн байна.

Ийм увайгүй наймааны золиосонд улаанбаатарчууд сүүлийн 10 жил хохирлоо. Энэ бүхэнд цэг тавих, агаарын бохирдлыг бууруулах бодитой арга зам нь хийн хэрэглээ, орон сууцжуулалт хоёр л байна.

Gas

Байгалийн хийн дэлхийн нөөцийн 25 хувийг эзэмшдэг хойд хөрш маань 2010 оны есдүгээр  сард БНХАУ-тай хийн нийлүүлэлтийн гэрээ байгууллаа. 2006 онд “Газпром”, “Хятадын Үндсэний Нефть-хийн корпораци” (CNPC) энэ талаарх протоколд гарын үсэг зурж байснаас хойш царцанги байсан ажил урагшилж гэрээ болон өргөжсөн нь энэ. Байгалийн хийн хоолой 2015 онд ашиглалтанд орсон байхаар хоёр тал тохиролцсон ч хаагуур явуулах замаа хараахан тогтоогүй байгаа нь бидний хувьд завшаан юм. ОХУ-ын зүгээс “Алтай” хэмээх 11 дүгээр чиглэлээр Казахстан, Монгол хоёрын хоорондох жоохон зайгаар Хятад руу хоолой явуулна гэсэн төсөөлөл гаргасан. Энэ зам ЮНЕСКО-ийн байгалийн үнэт өвийн жагсаалтад багтсан дархан цаазат нутаг Укокийг дайрах болж байгаа нь Оросын байгаль хамгаалагчдын эсэргүүцэлтэй тулгарч байна. Алтайн онгон байгалийг хадгалж үлдэхийн тулд байгалийн хийн хоолойг тэр нутаг дээгүүр явуулахгүй гэсэн 30 мянган иргэн Засгийн газартаа эсэргүүцэл илэрхийлж, гарын үсэг зураад байна.

GasХарин нийслэлчүүд бид манай нутгаар дайруулаач хэмээн уриалж 10 мянган гарын үсэг цуглуулж байна.

БНХАУ-ын эрчим хүчний хэрэглээнд одоогоор дөрвөн хувь эзэлж байгаа байгалийн хий энэ хоолойг татсанаар 10%-д хүрч 2020 гэхэд жилд 300 тэрбум куб.метр хэмжээтэйгээр нийлүүлэгдэх юм. Энэ нийлүүлэлтийг хангах хоолойг Монголын нутгаар дамжуулах нь техникийн болоод өртөг зардлын хувьд хамгийн боломжтой хувилбар гэдэг нь судалгаагаар тогтоогдсон. Гэвч Алтайн хязгаарын захирагч Александр Бердников Горно-Алтайскт болсон хурал дээр “Казахын нутгаар” эсвэл “Монголын нутгаар” хийн хоолойг дайруулах нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй ч “улс төрийн эрсдэл” ихтэй гэж мэдэгдсэн байх юм.

Нийслэлийн нутгийн зөвлөлийн санаачлагад нэгдсэн иргэдийн гарын үсгийг удахгүй Ерөнхий сайдад гардуулах бөгөөд С.Батболд Шанхайн хамтын ажиллагааны уулзалтанд оролцох үеэрээ хөрш орнуудын удирдагчдад гардуулах юм байна.

Хэрвээ энэ санаачлага ажил хэрэг болох юм бол “Эм Си Эс” мэтийн бусдын зовлонгоор жаргал хийгчдийн луйвар дундарч, ард олон цэвэр агаартай жинхэнэ утгаараа золгох болов уу хэмээн найдаж, дэмжиж, ерөөснөөр өгүүллээ өндөрлөе дөө.

Сайн үйлс бүтэх болтугай !

Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    12 цаг 9 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
    15 цаг 23 мин
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 18 цаг 01 мин
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    Уржигдар 17 цаг 59 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 17 цаг 33 мин
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    Уржигдар 15 цаг 33 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 14 цаг 26 мин
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 14 цаг 07 мин
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    Уржигдар 13 цаг 15 мин
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд гамшиг, ослын 106 удаагийн дуудлагаар иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа
    Уржигдар 12 цаг 31 мин
  • АНУ онц аюултай хэмээн дүгнэсэн таван цагаачийг Эсватини улс руу албадан буцаав
    Уржигдар 12 цаг 16 мин
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
    Уржигдар 11 цаг 57 мин
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
    Уржигдар 11 цаг 21 мин
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
    Уржигдар 11 цаг 18 мин
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
    Уржигдар 11 цаг 09 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Э.Цэндбаатар WBA холбооны Хойд Америкийн 2x аварга боллоо
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК