Уул ус, мод чулуу буюу амьд байгалд хадаг өлгөхийг бурханы зарим шашинд цээрлэдэг байна.Тухайлбал бөө мөргөлийн зан үйлд амьд байгаль, уул ус, мод чулуунд хадгийг оосорлож дүүжлэх нь шүтлэг мөргөлийн зүйл болдоггүй юм байна. Тиймээс ч бөө мөргөл, судлал, хамгаалал байгаль орчны чиглэлээр GTE төрийн бус байгууллага байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Энэ ажлынхаа хүрээнд Туул голыг цэвэрлэх ажлыг эхлүүлээд байгаа аж. Өмнө нь Туул голыг цэвэрлэх ажлыг олон нийтээр гүйцэтгэж байсан ч энэ удаагийн цэвэрлэгээгээр голын эрэг ай сав орчмын хадгийг л цэвэрлэх юм байна. Энэ цагт амьд байгалийг баглаж боох болсон нь бөө мөргөлийн өв соёл дахь байгалтай харилцах харилцааны нэгэн жимийг гуйвуулсан үйл болж байгаа тул хадгийг цэвэрлэхээр болжээ. Иргэд тус ажилд сайн дураар оролцох боломжтой бөгөөд хамтран ажиллах иргэн, байгууллагыг маргааш GTE нийгэмлэг дээр бүртгэх юм байна. Харин 11 сарын 5-ны 10.00-12.00 цагийн хооронд маршлын гүүрэн дээр хадаг төслийн үйл ажиллагааг эхлүүлэх юм байна.
Т.Хулан