Есдүгээр сарын долоонд Оросын Ярославльд сүйрсэн “Як-42” онгоц экипажийн алдаанаас болж сүйрсэн гэж Улс хоорондын нисэх хорооны техникийн комиссын дарга Алексей Морозов мэдэгдэл хийлээ. Түүний ярьснаар техникийн комиссын бүх гишүүд дээрх дүгнэлтэнд хүрсэн ба гол шалтгаан нь хамрын доорх онгоцны дугуйг өргөхийн өмнө тормозыг татсан явдал сүйрэлд хүргэжээ. “Як-42” онгоцоор Ярославлийн “Локомотив” хоккейн багийн тамирчид Минск рүү тэмцээнд явж байсан ба ослоос борт инженер Александр Сизов амьд гарч бусад нь амь насаа алдсан юм.