2011 оны аравдугаар сарын 30-нд Макао улсад болсон “Legend Fighting Championship” тэмцээнд манай тамирчид амжилттай оролцоод ирлээ. Энэ тэмцээн нь чөлөөт тулааны дүрэм болох эмзэг эрхтэнд цохих мөн хазаж, мөргөхөөс бусад бүх цохилт, өчиг, боолтыг зөвшөөрдөг юм. Монголын тулааны шилдэг тамирчдын холбооны 65 кг-ын жингийн аварга “Шандас” клубын тамирчин Д.Батгэрэл, 70 кг-ын жинд Ж.Нарантунгалаг нар оролцжээ. Тус тэмцээнд 61 кг-ын жинд Д.Батгэрэл Хонконгын тамирчинг нэгдүгээр үедээ техникийн илт давуугаар байдлаар ялж, цаашид тоглох эрх авсан байна. Харин 70 кг-ын жинд Ж.Нарантунгалаг тус жингийн аварга Австралийн тамирчин Адриан Пангтай аваргын бүсийн төлөө тулалдан 2:1 харьцаатай ялж Зүүн Ази, Номхон далайн орнуудын аварга боллоо. Ийнхүү Монгол улс дүрэмгүй зодооны анхны аваргатай боллоо.