Сагсан бөмбөгийн од Шакил О Нил зодог тайлснаасаа хойш багагүй ажил амжуулсны нэг нь намтар номоо тэрлэсэн явдал. Түүний “Миний намтар” номонд оюутан байхдаа “Оскар”-ын шагналт жүжигчин бүсгүй Холли Берриг хараад захидал бичиж байснаа дурсжээ. Холли Берригийн “Аялах дон” киног үзсэнийхээ дараа Шакил О Нил захидал бичихээр шийдсэн гэнэ. “Би худлаа хэлээгүй шүү, хэдэн долоо хоногийн дараа надад тэр захидлын хариу ирсэн. Тэр өөрийнхөө зургийг гарын үсгийн хамт илгээсэн байсан. Одоо хүртэл би ажлынхаа өрөөнд тэр зургийг хадгалж яваа. Холли Берри сагсанбөмбөг сонирхдог, бүр намайг таньдаг байж таарсан. Тэр надад “Би ч гэсэн чиний шүтэн бишрэгч. Чамайг удахгүй NBA-д тоглоно гэж найдаж байна” гэж бичсэн байсан хэмээн Шакил О Нил намтар номдоо бичжээ.
Т.Хулан