Дэлхийн миссийн тэмцээн энэ өдрүүдэд Лондон хотноо үргэлжилж байна. 61 дэх удаагаа зохиогдож тус тэмцээний хагас финалын шалгаруулалтад өчигдөр болж өндөрлөсөн бөгөөд Албани, Аргентин, Энэтхэг, Итали, Солонгос зэрэг 20 орны гоо бүсгүй тунаж үлджээ. Энэ жилийн тэмцээнийг зохион байгуулагчдаас тавьж буй хамгийн гол шаардлага нь мэдлэг боловсрол. Тиймээс ч шалгарч үлдсэн миссүүдийн хувьд 2-3 хэлтэй, хэд хэдэн их дээд сургууль төгссөн боловсролтой бүсгүйчүүд гэнэ. Манай орныг төлөөлж Буянхишиг хэмээх 21 настай, 177 см өндөртэй бүсгүй оролцож байгаа билээ. Дэлхйин миссийн эцсийн шатны шалгаруулт энэ сарын 6-нд болно. Дэлхийн 165 орны гоо бүсгүйчүүд оролцсон ”Усны хувцастай мисс” тэмцээнд Ө.Буянхишиг оролцон, тэргүүн байрын шагнал хүртжээ. Тэрээр зөвхөн тэргүүн байрын шагнал гардаад зогсохгүй “Шилдэг гоёлын даашинзтай дэлхийн хатан хаан”, “Шилдэг тайзны алхаатай дэлхийн хатан хаан”, “Дэлхийн шилдэг авьяаслаг хатан хаан”, “Азийн шилдэг загвар өмсөгч хатан хаан” гэсэн дөрвөн номинацийн эзнээр өргөмжлөгдсөн байна.
Т.Хулан

Сэтгэгдэл (1)