Дэлхийн орнуудын 2011 оны Хүний хөгжлийн индексийг гаргаснаа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нийтлүүллээ. Энэ индексээр дэлхийн 187 орныг нийгмийн хөгжлийн түвшингээр нь эрэмбэлэхэд манай улс 110-т жагсчээ. Томоос Энэтхэг, Египет, Индонез, Вьетнам, таньдагаас Камбож, Лаос, Узбекистан, Тажикистан зэрэг 70 гаруй орон манай хойно орсон бол Алжир, Габон, Туркменистан, Белиз зэрэг нэлээд олон буурайчууд бидний өмнө гишгэжээ. Жагсаалтыг Норвеги тэргүүлж Австрали, Нидерланд, АНУ, Шинэ Зеланд удаалсан бол Конго баян ходоод болж өмнүүр нь Чад, Мозамбик, Бурунди, Нигер гишгэсэн байна.
Тухайн улсын иргэдийн эрүүл мэндийн үзүүлэлт, боловсролын түвшин, бодит орлого хэмээх үндсэн гурван үзүүлэлтэд суурилан гаргадаг энэ индексийн аргачлалыг Пакистаны эдийн засагч Махбуб уль-Хак 1990 онд боловсруулсанаас хойш НҮБ дэлхийн орнуудын эдийн засгийн бус харин нийгмийн хөгжлийн үзүүлэлтийг энэ аргачлалаар жил бүр эрэмбэлсээр ирсэн билээ.