УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин twitter-тээ “Н.Энхбаяр, Ц.Нямдорж “хахуулийн амьд хар номнууд". Одоо л олон нийт энэ номнуудыг олж унших боломжтой болж байна” гэж бичив. Бачимдаж буй бололтой, тэрбээр үүнээсээ өмнөхөн хоёр ч удаа энэ сэдвийг “хөндөхдөө”, “амьд хар номнууд”, “хахуулийн хар номнууд” хэмээн бичсэн байна. Мөн сонирхолтой нь Х.Тэмүүжин IX Богдыг Монголын шашны тэргүүнээр залсан явдлыг хөндсөн байна. Бичсэнийг нь үзвэл тэрбээр энэ явдлыг таалахгүй байгаа ажээ. Хамгийн сүүлд “Монгол улс Түвдийн соёлын төв болж болохгүй” гэж бичсэн бол үүнээс өмнө “Улам бүр бүдгэрэх ёстой юмыг тодруулаад, албажуулж байгаа юм биш биз”, “Одоо Монголын бурханы шашны тэргүүн хэн байх уу гэдэг тоглолт албан ёсны гэхдээ геополитикийн юм боллоо доо” гэсэн байна.
Мөн Х.Тэмүүжин "хоёр хар хэрээ"-г зүхсэнийхээ дараа “М.Энхсайхан бүр алиа алдаад, амьтан болжээ. С.Зоригийн хэрэгт өөрийг нь холбогдуулах эмгэнэлт зохиолыг Ц.Нямдорж биш нөгөө хүн нь бичсэн” гэжээ. Энэ нь мэдээллийн нэгэн вэбсайтад МҮАН-ын дарга М.Энхсайханы өгсөн ярилцлага “Н.Энхбаяр дарга зөвхөн Нямдоржийн биш, миний мартсаныг хүртэл сануулсан байна лээ” гэсэн гарчигтайгаар нийтлэгдсэн билээ. Уг ярилцлагадаа М.Энхсайхан “2004 онд намайг Ардчилсан намын дарга байхад “Даргагүй нам сонгуульд яаж орохыг харна аа“ гэж Ц.Нямдорж дарамталж байв. Одоо бодохнээ Францаас хүн хулгайлж ирж намайг гүтгэх арга хэмжээгээ зохион байгуулж байснаа хэлж байсан юм билээ” хэмээн ярьсаны тухайд Х.Тэмүүжин бодлоо илэрхийлсэн нь энэ бололтой.