“Forbes” сэтгүүл дэлхийн хамгийн нөлөөтэй хүмүүсийг нэрлэв. Жагсаалтыг АНУ-ын ерөнхийлөгч Б.Обама тэргүүлжээ. Түүний дараа ОХУ-ын ерөнхий сайд В.Путин орсон бол гуравдугаарт Хятадын ерөнхийлөгч Ху Жинтао, дөрөвт Германы канцлер Ангела Меркель, тавд Билл Гейтс бичигдсэн аж. Ромын пап XIV Бенедикт долдугаарт орсон байхад XIY Далай лам 51-т орсон байх юм. “Facebook”-ийг үндэслэгч Марк Цүкербэрг есдүгээрт орсон бол “Google” хайлтын системийг үүсгэн байгуулагч Сергей Брин, Ларри Пэйж хоёул гучдугаар байрт зэрэгцжээ. Их гүрний бусад удирдагчдаас Их Британийн ерөнхий сайд Дэвид Камерон 10-т, Энэтхэгийн ерөнхий сайд Соня Ганди 11-т, Францын ерөнхийлөгч Николя Саркози 13-т бичигдсэн байна. Сонирхолтой нь Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ил 37-д орсон бөгөөд Хиллари Клинтон нөхрөөсөө 34 байрын урд буюу 16-д оржээ.
    Жагсаалтад орсон 72 эрхэмийн тав нь эмэгтэй хүн байна. Мөн спортын салбараас Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жозеф Блаттер 63-т, Олон улсын олимпийн холбооны ерөнхийлөгч Жак Рогге 68-р байрыг эзлэв. Жагсаалтад ганц хаан багтсан нь Саудын Арабын хаан Абдул Азиз бөгөөд зургадугаар байрт жагссан юм.
Б.Болд