Манай улс, БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагатай хамтран нийслэлд ус дамжуулах төвийн тоног төхөөрөмж, шугам сүлжээг шинэчлэх хоёр дахь төслийг хэрэгжүүлэх гэрээг үзэглэлээ. КОЙКА-гийнхан 2007-2009 онд таван сая ам.долларын хөрөнгө оруулж ус, дулаан дамжуулах 44 төвийн тоног төхөөрөмжийг шинэчилсэн. Үүний үр дүнд 2010 онд ОСНААУГ-ын харьяа компанийн гаргасан тооцоогоор хэрэглээний ус болон цахилгаан эрчим хүчний хэмнэлт 20 хувьд хүрсэн байна. Иргэд 24 цагийн турш хэрэглээний халуун, хүйтэн усаар хангагддаг болжээ. БНСУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр КОЙКА-гаас таван сая ам.долларын буцалтгүй тусламж дахин олгосон байна. Улаанбаатар хотын зүгээс ус, дулаан дамжуулах 42 төвийн тоног, төхөөрөмжийг дахин шинэчлэх шаардлагатай бөгөөд орон сууцны хороолол ихтэй, шугам сүлжээ нь насжсан газруудыг сонгож засахаар болсон байна. Үүнд гурав, дөрөв болон 16 дугаар хороолол, таван шар гэх мэт газар багтжээ.
Т.Энхэлээ