Попын хаан Майкл Жексоны тухай баримтат кино Лондон хотноо энэ долоо хоногт нээлтээ хийжээ. “Майкл Жексон ба домогт одын амьдрал” нэртэй уг киног Лондонгийн “Импайр” театрт гаргасан байна. Тус киноны продюссер Дэвид Гестийн хэлснээр, дуучны урьд өмнө олон нийтэд үзүүлж байгаагүй гэрэл зураг, видео бичлэгүүдийг уг кинонд дэлгэн харуулахаас гадна гэр бүлийнхэн болоод дотно найз нөхдийнх нь ярилцлагыг үзэгчдэд хүргэж байгаа гэнэ. Майкл Жексоны ээж Лос-Анжелост болж буй хүүгийнхээ эмчийн шүүх хурлын сүүлийн өдрүүдийн хуралдаанд оролцох зайлшгүй шаардлагатай болсон учир Лондонд болох киноны нээлтэд оролцох байсан урилгаа цуцалжээ.
Т.Энхэлээ