Улаанбаатар хотын соёлын өдрүүд БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Хөх хотод өчигдөр эхэлсэн. Энэ сарын 6 хүртэл үргэлжлэх соёлын өдрүүдийн хүрээнд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид “Дөрвөн уулын сахиус”, “Хурд” хамтлаг “Чи минь байгаа болохоор” тоглолтоо Өвөрмонголчуудад толилуулах гэнэ. Мөн “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал дуучид, бүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох бөгөөд этник урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Домог” хамтлаг болон нугараач охид уран бүтээлээ хүргэх аж.
Т.Энхэлээ