Өнөөдөр ихэнх нутгаар хүйтрэх бөгөөд баруун аймгуудаас бусад газраар үүлэрхэг байх төлөвтэй байна. Өнгөрсөн шөнө нутгийн зүүн хагаст цасаар шуурч хонолоо. Төвийн болон зүүн нутгаар шөнөдөө цас орох бол өдөртөө ихэнх нутгаар хур тунадасгүй. Алтайн, Хангайн уулсаар 0-10 хэм дулаан, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг аймгуудад 3-8 хэм байна. Говийн нутаг, зүүн бүсээр 5-10 хэмийн хооронд хэлбэлзэнэ. Ихэнх нутагт баруун хойноос 5-10 м/секунд хурдтай байх тухай УЦУХ-ээс мэдээллээ. Өнөөдөр нийслэл хотод үүлэрхэг хэдий ч цас орохгүй. Баруун хойноос салхи үлээх бөгөөд өдөртөө 1-3 хэм дулаан байх учраас дулаан хувцсаа өмсөхийг зөвлөе.
    Солонгос улсын нийслэл хотод өнөөдөр 23 хэм дулаан, үүлэрхэг байна. Харин шөнөдөө 16 хэм, тэнгэр бүрхэг байх хэдий ч хур тунадас орохгүй гэсэн мэдээлэл ирлээ. Тэгвэл Токио хотод цэлмэг өдөр ирж байна. Өдөртөө 21 хэм дулаан байх ч шөнөдөө 17 хэм хүртэл сэрүүсч, үүл бүрхэх юм. Гэхдээ хур тунадас орохгүй юм.
    Бээжин хотод мөн л бүрхэг тэнгэртэй өдөр ирж байгаа ч хур тунадасгүй. Өдөртөө зургаан хэм дулаан бол шөнөдөө хасах нэг хэм хүрнэ. Оросын төв хот ч мөн адил бүрхэг тэнгэртэй Баасан гаригийг угтах аж. Үүл бүрхээстэй зургаан хэм дулаан өдөр үргэлжлэх ч бороо, цас орохгүй. Шөнөдөө үүл бага зэрэг сийрэгжиж, хасах нэг хэм хүрч хүйтрэх төлөвтэй байгаа гэнэ.