Агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүчний хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох журмыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Урамшуулалд шаардагдах хөрөнгийг “Цэвэр агаар” сангаас гаргаж, хийж байгаа ажлын явц, үр дүнг жил бүрийн зургаадугаар сард багтаан танилцуулж байхыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхэд даалгасан байна. Шалгуур үзүүлэлт хангасан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөлд “Ногоон бүтээгдэхүүн” “Ногоон үйлчилгээ” гэрчилгээ өгч, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээл, тусламж авахад нь дэмжлэг үзүүлэхээр болжээ.
Т.Энхэлээ