УИХ-ын гишүүн Д.Дондог өөрийн холбогдсон залилангийн хэрэг, бүлгийн даргынхаа огцорсон учир шалтгаан, бас бус асуудлын талаар “сэтгэлээ онгойлгосон” нь
-Өнгөрсөн хавар таныг ихээхэн хэмжээний хөрөнгө залилсан хэрэгт холбогдсон гэх мэдээлэл цацагдсан. Энэ асуудал юу болж өнгөрсөн бэ?
-Асуудал тэгж өнгөрсөн, тийм шатандаа явна гэж хэлэх боломж алга. Тухайн үед УИХ-д прокуророос тийм бичиг ирсэн нь үнэн. Тэгэхэд хэвлэлийнхэн надаас тайлбар авсан. Би өөрийнхөө байр суурийг ч илэрхийлсэн. Түүнэс хойш намайг дуудаж, шалгасан юм алга. Дахин УИХ-д надтай холбоотой асуудал орж ирсэн зүйлгүй. Энэ мэдээллийг шалгахад миний нэрийн ард өөр хүн байна гэсэн мэдээллүүд ч их орж ирэх болсон. Ийм зүйлийг хуулийнхан шалгаж байгаа байлгүй дээ. Миний хувьд үнэнээ л хэлсэн. 150 сая төгрөг зээлж авсан гэж. Зээлээ төлсөн, хүний мөнгө хууль бусаар идэж уусан юм байхгүй. Улсыг, хувь хүн, компанийг ямар нэгэн байдлаар хохироосон асуудал үүсгээгүй гэдгээ ч хэлсэн. Явж явж мөнгөний эзэн, зээлэхэд зуучилж өгсөн хүмүүс бүгд надаас уучлалт гуйж ирсэн. Цаашдаа үнэн мөнөөрөө шийдэгдэх биз дээ.
-Та хүний мөнгө луйвардаагүй л юм бол ямар учраас энэ яриа гарахад хүрсэн юм бол?
-Анх зээл авахад чи, бид хоёр шиг энгийн сууж байгаад л зээлийг өгөлцөж, авсан. Бараг зээлдэгч маань өөрөө санаачилсан ч гэж хэлж болно. Тэр хүн хэлэхдээ "Та одоо хандивын уулзалт энээ тэрээ гэж явахаар надаас зээл авчих гэж байсан. Би ч тухайн үед 150 сая төгрөгөөс илүүг төлж чадахгүй гэдгээ хэлээд тийм хэмжээний мөнгө авсан. Гэтэл дараа нь тэр мөнгөний өөр эзэд гарч ирж, нэхэж байгаа юм. Тэгээд зээлийг хоёр хувааж төлсөн. Эцсийн үлдэгдлийг өгөхдөө гарын үсэг зурж баталгаажуулсан. Энэ баримт ч бий. Үүнийг хуулийн байгууллагад өгч шалгуулсан. Ер нь асуудал нэг ийм. Гэхдээ энэ бүхний дараа асуудалд улс төр орсон гэж хэлж болно. Яагаад улс төр орсон гэж хэлж байна вэ гэхээр “Энэ хэргийг хэрэгсэхгүй болголоо" гэсэн мэдэгдэл ирсэн. Ингээд асуудал намжиж байтал эргээд гэнэтхэн өндөрөө авсан. Үүний учрыг би сайн олохгүй л байна. Харин энэ бүхний эцэст улс төр орсон гэдгийг нь мэдэж авсан гэж хэлж болно. Янз бүрийн яриа ч гарсан байна лээ. Түүнийг би юу гэж шалгахав. Хуулийнхан энэ асуудлыг шийднэ биз. Зээлүүлсэн хүмүүс ч мөнгө шилжүүлсэн баримтаа цуглуулж намайг холбогдолгүйг мэдээд надад хандсан байгаа. Таны нэр төрийг сэргээж өгөхөд бэлэн гэдгээ ч хэлж байсан.
-Улс төр орсон гэлээ. Хаанаас, хэн улс төр хийгээд байна вэ?
-Үүнийг сайн хэлж мэдэхгүй байна. Энэ дотроосоо л байх. Ер нь бол холгүй ойр. Тийм ч гэж энэ ордон дотор яригдаж байна. Цаана нь юу өгүүлэгдэж байна вэ гэхээр УИХ-ын болоод албан тушаалын суудал хэнийг ч яаж ч мэдэхээр тийм үнэ цэнэд хүрчихсэн юм байна. Тийм ч учраас намын болоод албаны нэр хүндэд холбоотой байж магадгүй гээд би бүлгийн дэд даргын суудлаасаа татгалзсан. Ингэх болсон нөгөө талын шалтгаан нь царгатайгаа хамт огцрохоор шийдсэн. Гэм зэмгүй л шударга ажиллаж байсан хоёр хүн шүү дээ, бид.
-Холгүй ойр гэдэг бол би мэдэж байна гэсэн үг. Ил гаргаж хэлэх боломж байхгүй юу?
-Үүнийг хууль хяналтын байгууллагынхан шалгаж байгаа байх.
-Та авсан зээлээ төлж дууссан уу?
-2009 оны долдугаар сард эцсийн үлдэгдлээ төллөө гэсэн баримт бичгийг хийж баталгаажуулаад өрийг дуусгасан байгаа. Жилийн дотор өгнө гэж гэрээ байгуулсан юм.
-Жилийн дотор 150 сая төгрөгийг төлж дуусгана гэдэг томоохон асуудал. Тэр дундаа төрийн байгууллагад ажиллаж байгаа хүн энэ мөнгийг олох гэж ихээхэн хугацаа зарцуулна. Тэгэхээр танд эрхэлдэг бизнес гэж бий юу. Ямар эх үүсвэрээр өрөө цайруулав?
-Үүнийг хүмүүс ихээхэн сонирхож байх шиг байна лээ. Яг үнэндээ ийм юм болсон юм. Зээлсэн 150 сая төгрөгийг тэр чигээр нь зарцуулаагүй. Үүний 37 сая нь үлдсэн. Мөнгөний ихэнх нь сонгуулийн сурталчилгааны ухуулагчдын бензин шатахуун гэх мэт аахар шаахар зүйлд зарцуулагддаг юм байна лээ. Үлдсэн үлдэгдэл дээр нь унаж байсан унаагаа зарж 50 гаруй сая төгрөг нэмсэн. Үлдсэн төгрөгийг нь ах дүү хамаатан садангаасаа гуйж, зээл авч төлсөн байгаа. Тэгээд л салсан. Хамгийн сүүлийн мөнгийг олох гэж хүнд байдалд орсон. Өөртөө гайгүй ханддаг хүмүүс рүү л очсон доо. Бизнес эрхэлдэггүй хүнд 150 сая төгрөг гэдэг бол их мөнгө шүү дээ.
-Тухайн үед та "Энэ асуудлыг үүсгэсэн хүн бол манай туслах" гэж байсан?
-Тийм. Манай туслах байсан хүн л холион бантан хутгаж явахгүй юу, Би уулзаад "Чи яах гэж ингэж худлаа ярьж байгаа юм" гэхэд "Сониныхон надаас яриа авсан болгоод гаргасан байна лээ” гэж хэлж байсан.
-Хэвлэлийнхэн тэгж худал бичдэггүй шүү дээ?
-Түүнийг сайн мэдэлгүй яахав.
-Өөр нэг асуудал бол бүлгийн дарга, дэд дарга хоёрын албан тушаалаа гэнэт өгөх болсон шалтгааны тухай. Энэ асуудалд намын шахалт орсон гэж яригдаж байгаа?
-Яахав, бүлгийн даргад энэ талаар санал тавьсан юм байна лээ. Тэгээд дарга над дээр орж ирээд ажлаа өгөх гэж байгаагаа надад дуулгасан. Тэгэхэд нь би ч гэсэн "Бууя" гэдгээ хэлэхэд Лүндээ дарга "Чамайг огт яриагүй. Чи тэгж болохгүй" гэж байсан. Тэгээд л би ажлаа өгсөн юм. Тэр өдөр намын Удирдах зөвлөлийн хурал болох гэж байсан. Уг хурлын өмнө энэ шийдвэрээ хэвлэлийнхэнд мэдэгдсэн. Учир нь Удирдах зөвлөлийн хуралд орсоны дараа энэ тухай мэдэгдсэн бол мөн л намын шахалтаар гарлаа гэж цуурах байсан байх. Энэ тухай манай бүлгийн гишүүд "Та яагаад ингэж байгаа юм бэ. Таныг огт яриагүй шүү дээ" гээд бүлгийн дэд даргаар дахин суулгах тухай яриаг гаргасан юм. Тэгэхэд нь би "Ийм мэдэгдлийг хэвлэлийнхэнд өгчихөөд суудалдаа буцаад суу гэхэд нь өө тэгье, тэгье" гэвэл албан тушаалд дуртай хүн шиг харагдана" гэж хэлээд татгалзсан.
-Д.Лүндээжанцан даргыг ямар шалтгаанаар шахаанд оруулав. Сонгуулийн хуулиас болсон уу?
-Учир зүггүй онцолсон юм бидэнд мэдэгдээгүй. Ер нь бол Сонгуулийн хуультай л холбоотой. Сонгуулийн хууль хоёр, гурван жил яригдлаа, гарахгүй байна л гэсэн байх. Түүнээс биш яг тэглээ, ингэлээ гэсэн юм сонсогдоогүй. Дарга ч хэлэхдээ Сонгуулийн хуулийг гаргахын тулд шинэ хүн орж, нөгөө намтай учир зүйгээ олох хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн байна лээ.
-Танай бүлгийн дарга өөрчлөгдсөн ч Сонгуулийн хууль гацаанаас гарсангүй?
-Тийм. Энэ асуудал амаргүй. Бүлгийн даргатай шууд холбоотой гэж хэлэхэд бэрх.
-Д.Лүндээжанцан дарга 100 хувь пропорциональ тогтолцоог дэмжиж байсан. Харин Ө.Энхтүвшин дарга гарч ирсэнээр танай нам мажоритар хэлбэр давамгайлсан тогтолцоог санал болгосон. Энэ л түүнийг шахах гол үндэс нь байв уу?
-Лүндээ даргын санаачилж оруулсан хууль нь пропорциональ тогтолцооных байсан. Гэхдээ хэлэлцүүлгийн явцад холимог тогтолцоогоор явах хэрэгтэй гэсэн байр суурьт хүрээд тоон дээрээ тохирч чадахгүй байлаа. Түүнээс биш дан пропорционалиар явж байхад нь өөрчилсөн юм биш.
-АН Төв аймагт саяхан ажиллалаа. Энэ үеэр аймгийн сонгогчид та нарыг нутаг орноо эргэж тойрдоггүй, амлалтаа мартдаг гээд шүүмжилж байна лээ?
-Хүн өөр өөрийнхөө бодсон санасныг ярьдаг чөлөөт нийгэм. Олонхийн дийлэнх нь юу гэж байна. Олон түмэн рүү чиглэсэн бодлогыг ойлгож байна уу, үгүй юу гээд төрөл бүрийн асуудал цаана нь бий. Бид дөрөв сүүлийн гурван жил аймгаа гурван хэсэг болгож хуваагаад ажиллаж байгаа. Дөрвүүлээ 27 суманд зэрэг явна гэдэг утгагүй юм билээ. Ярьдаг сонсдог юм нь ижилхэн. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд тэнд тийм асуудал яригдаж байхад энд Төв аймгийн дөрөв төсвийн бүх хөрөнгийг аймагтаа аваад байна гэж шүүмжилдэг. Энэ хоёрын дундаас бодит үнэн гарна. Хөрөнгө оруулалт аймагт хийгдэж байгаа. Үүнийг яах гэж хэлж байна гэхээр хөрөнгө оруулалт нь шийдэгдээд бичиг цаас болоод гарч байгаа болохоор л тэгж байна. Баян-Өнжүүлд сургууль, Бүрэнд сургууль цэцэрлэг, Баянхангайд эмнэлэг, Аргалантад цэцэрлэг гээд бүх суманд бүтээн байгуулалт өрнөж байгаа. Гэхдээ үүнийг манай аймгийнхан чамлаж байж болно. Харин үзэгдэхийн хувьд хавар, намрын чуулган завсарлаад л тойргоо зорьдог.
-Аргалант суманд цэцэрлэг барьж байгаа гээд байна. Өмнөх цэцэрлэгийнх нь байрыг танай нам худалдаад авчихсан юм байна лээ. Ер нь хаа газар хуучин байрыг нь эрх баригчид авчихаад шинэчилж барина гэдэг оновчтой шийдэл мөн үү?
-Үүнийг сая л дууллаа. Гэхдээ намайг сонгогдоод явахад цэцэрлэг байхгүй гээд сургуулийн дотуур байрны өрөөсөн буланд хэдэн хүүхэд шахагдчихсан байсан. Тэгэхээр өмнөх байрыг нь яасан ийсэн, буцааж өг гээд явах нь надад зохимжгүй. Харин одоо өмнөх байрны асуудлаар маргалдвал маргалдаад л явна биз. Гагцхүү шинэ байртай болж байгаа нь л сайшаалтай.
-Д.Дондог гэдэг хүн зам тавьж өгнө гэчихээд нэг ч ирсэнгүй гэж Жаргалант сумынхан ярьж байна лээ?
-Ганц гишүүн тэнд зам тавьж өгнө гэсэн юм биш. Нуух юм байхгүй. Бид дөрөв тэгж хэлсэн. Энэ асуудлыг өнгөрсөн жил тавьж төсөвт хөрөнгийг нь суулгасан юм. Гэтэл тендер нь зарлагдаагүйгээс болж хойшилсон. Гэхдээ одоо асуудал шийдэгдэнэ. Ирэх оны төсөвт хөрөнгийг нь суулгахаар болсон.
-Зуунмодыг Улаанбаатарын дагуул хот болгох хэрэгтэй гэсэн асуудал сүүлийн үед хөндөгдөх боллоо?
-Манай Зуунмод хотод хүндрэлтэй асуудал байгаа нь Улаанбаатартай ойр учраас эндээс бүх зүйлээ зөөгөөд жижиг үйлдвэр хөгжих боломж байдаггүй. Гэхдээ өнөөдөр төсөв ярьж байхад хуучин цаг шиг үйлдвэрт хөрөнгө тавьж өгөх боломжгүй болж байна. Төсвөөс үйлдвэрт хөрөнгө оруулахаар эхний жилдээ сайхан үйлдвэртэй боллоо гээд алга ташина Жил, хоёр жил болоод тоногдох нь тоногдож үр ашиггүй ажилпаад зах зээлийн нийгэмтэй зохицохоо больдог жишиг тогтоод байна. Түүний оронд үйлдвэр хөгжүүлэх нөхцөлийг сайжруулах асуудлыг ярих ёстой. Гол асуудал болох Улаанбаатарыг дагаж хөгжих үү, дагуулж хөгжих үү гэдэг олон жилийн маргаантай асуудал шүү дээ.
Л.МӨНХТӨР