Уул уурхай, металлургийн салбарт шинэ техник технологийг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтын төслүүдийг танилцуулах, олон улсын харилцан үр ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэхэд чиглэсэн “Metals Mongolia-2011” чуулга уулзалт өчигдөр төрийн ордонд эхэлсэн. Металлургийн салбарт хөрөнгө оруулах чиглэлээр манай улсад анх удаа, өндөр дээд хэмжээнд зохион байгуулж буй уг чуулга уулзалтад Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн бөгөөд Газрын ховор элементийн талаар төрөөс баримтлах бодлогын төсөл боловсруулах ажлын хэсгийн дарга С.Оюун, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун зэрэг төр засгийн төлөөлөгчид оролцож илтгэл тавьсан билээ. Харин өнөөдрийн уулзалтад “Оюутолгой” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Камерон Макрей, “Цайрт Минералс” ХХК-ийн тэргүүн дэд захирал С.Батхүү, “Бороо Гоулд” ХХК-ийн үйлдвэрлэл эрхэлсэн захирал Т.Оргодол, Баян айраг Эксплорэшн ХХК-ийн гүйцэтгэх захирал Билл Колвин зэрэг олон сонирхолтой хүмүүс илтгэл тавих юм байна.
Т.Энхэлээ