Олимпийн наадмын хүрэл медальт, Ардын багш, гавьяат тамирчин Чимэдбазарын Дамдиншаравын нэрэмжит өсвөр үеийн чөлөөт бөхийн анхдугаар тэмцээн Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод өнөөдрөөс эхэлж байна. Тэмцээн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд хөвгүүд, охидын хоёр төрлөөр 19 жингийн ангиллаар болно. Тэмцээнд Улаанбаатар хот, Архангай, Булган, Баянхонгор, Дархан-Уул, Орхон, Төв, Дундговь аймгаас өсвөр насны бөхчүүд очиж зодоглохоор мэдүүлгээ ирүүлжээ. Тус тэмцээнийг Монгол Улсад чөлөөт бөхийн спорт үүсч хөгжсөний 50 жилийн ойн хүрээнд МҮОХ, МЧБХ, Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулах юм. Цаашид тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохиох юм байна.
Т.Эхнэлээ