Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутагт орших Хүрдэт агуйгаас бичиг үсгийн түүх, соёлыг хадгалсан эртний дурсгал олсон ч хадан дээрх бичээсийг арилгаж, хятад ханз сийлсэн байсан тухай мэдээлэл ирлээ. Энэ талаар ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал С. Чулуунаас тодруулав.
-Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутгаас эртний түүх соёлын дурсгал болох уйгаржин монгол бичгээр шүлэг, тэмдэглэл сийлсэн агуй олсон гэсэн. Гэхдээ уйгаржин бичгийг баллаж, дээр нь ханз үсгээр үг сийлсэн гэсэн байна үнэн үү?
-Тийм ээ. Өнгөрсөн долоо хоногт Түүхийн хүрээлэнгийн мэргэжилтэн, судлаачид Ханбогд сумын Хүрдэт агуйд ажиллаад ирлээ. Агуйн хананд одоогоос 300 гаруй жилийн өмнөх үеийн түүхэнд холбогдох хятад, уйгаржин монгол, төвд бичгээр Монголын тал нутаг, байгалийн үзэсгэлэнг магтан дуулсан олон бичээс тэмдэглэгдэн үлдсэн байна. Харамсалтай нь түүхийн чухал өв болох уйгаржин бичгээр сийлсэн хэсгийг баллаж, дээр нь орчин цагийн хятад ханзаар элдэв зүйл бичжээ. Уйгаржин бичгээр бичсэн үгс уншигдах аргагүй болсон байна. Ердөө хэдхэн үсэг л танигдаж байна лээ.
-Хэн баллаж, хятад ханз үсэг сийлсэнийг олсон уу. Ханз үсгээр юу гэж бичсэн байна вэ?
-Нутгийн иргэд тус газар орчимд уул уурхайн олборлолт болон хайгуулын ажил эрхэлж байсан компаниудын хятад ажилчид үүнийг хийсэн гэж ярьж байгаа. Бид хууль, хяналтын байгууллагаар энэ хэргийг шалгуулж, хэрэгтнийг нь тогтоолгохоор болсон. Ханз үсгээр "Өөрийн алт эрдэнэсээ хайхаар ирлээ" гэх мэтийн үг сийлсэн байна.
-Хэдийд ханз үсгийг сийлж, уйгаржин бичгийг балласныг тогтоосон уу?
-Орчин цагийн ханз үсгийг жил гаруйн өмнө бичсэн бололтой. Гэхдээ мэргэжлийн судлаачид яг хэдийд бичсэнийг тогтоох байх. Уг нь энэ агуйн бичээс Монголын соёл иргэншил, түүхийн тун чухал, ховор сонин дурсгал. Түүх талаасаа ч, соёлын өв талаасаа ч тэр.
-Дээрх агуйн бичээсийг хэзээ олсон юм бэ. Монголын түүх соёлын үнэт өвүүдийг устгах, баллах энэ мэтийн үйлдэл олон гардаг уу?
-Манай хэсэг судлаач сар гаруйн өмнө тус бүс нутагт ажиллахдаа Хүрдэт агуй дахь бичээсийг олж, зургийг нь авчирч өгсөн. Сүүлийн жилүүдэд Монголын түүх соёлын дурсгал, үнэт зүйлсийг эвдэх, бусниулах, баллахыг оролдох тохиолдол цөөнгүй гарсан. Манай хүрээлэнгээс ихээхэн анхаарч, биет бус соёлыг уул уурхайн хайхрамжгүй үйл ажиллагааны уршгаар устгахгүй байлгах, цаашид өвлөн хөгжүүлэх асуудлыг онцгой анхаарч байна.