зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Саруул: Н.Энхбаяр Ц.Нямдоржийг илчилснээрээ ганц удаа зөв юм хийлээ

2011-11-04
0
ЖИРГЭХ

Саруул МАХН-ын дарга Н.Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хоёрын хэрүүл олны анхаарлын төвд байна. Энэ асуудлыг анхаарч сонирхсон хүмүүсийг тэд өгч буй дүгнэлтийнх нь хувьд өчнөөн олон хэсэг болгон хувааж орхижээ. Харин улс төр судлаач А.Саруул тэдгээрийн альхан хэсэгт нь яваа юм бол?

-Улс төрчид хоорондоо хагаралдаад эхэллээ. Энэ юуны дохио вэ?

-Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёр хөлөө жийлцээд эхэллээ. Энэ бол жам ёсны зүйл. Тэдний хэрүулээс их зүйл харагдаж байна. Тухайлбал, улс төрийн нам явцгүй болсоныг эндээс харж болно. Монголын намууд өнөөдөр ганц хоёр хүний халаасанд орсоны гай. Шинээр байгуулагдаж буй нам нь ч өмнөх намуудынхаа хамаг л болж бүтэхгүй зүйлийг дуурайж байна. Төсвийн хөрөнгөнөөс идэж уухаа урьтал болгодог, эрх мэдлээ ашиглан ганцаарчилсан тоглолт хийх мэтийн хамаг л заваан болж бүтэхгүй бүхнийг нь сурчихаж. Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёрын хагарал увайгүй улстөрчдөөс Монголын нийгмийг аврах нэг гарцыг бий болгож мэдэх юм. Хамгийн гол нь энд шүүх засаглал сайн ажиллах хэрэгтэй. Энэ хоёр хүнийг хоёуланг нь хуулийн байгууллага шалгах хэрэгтэй. Тэгвэл зөвхөн Ц.Нямдорж, Н.Энхбаяр гэдэг хоёр хүн бус нэлээд хүмүүсийг улс төрөөс цэвэрлэх процесс явагдаж мэднэ. Тэдний араас тэдний замаар улс төр хийх гэж мөрөөдөж байгаа, мацаж буй хүмүүст бас сургамж болох ёстой. Тэд дээрх хүмүүсээс жигшиж, өөрсөнд нь ийм явдал тохиох вий хэмээн айх учиртай. Ингэж байж улс төрчид тоглоомын дүрэм гэж байдаг гэдгийг ойлгох цаг нь ирсэн. Тэгж байж л Монголын улс төр цааш ахина.

-Улс төр судлаач хүний хувьд Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёрын зөрчил юунаас эхтэй гэж бодож байна?

-Тэдний төрийн хөрөнгийг завшсан, луйвардсан балиар зүйлийг иргэний нийгмийнхэн хэдэн жилийн өмнөөс гаргаж тавьсан. Та бүхэн санаж байгаа байх. “Сонгогчийн боловсрол” төвийн тэргүүн Р.Бурмаа Ц.Нямдоржийн хууль зассаныг тогтоосон. Тэгээд Ц.Нямдорж УИХ-ын даргынхаа албан тушаалаас огцорсон. Эндээс үзэхэд иргэний оролцоогүйгээр намууд бидэнд ардчиллыг авчрахгүй гэдэг нь харагдаж байгаа юм. Иргэний хөдөлгөөнүүд, иргэд улс төрчдийг хөндлөнгөөс нь байнга шүүмжилж байгаагүй бол энэ хүмүүс идэж уугаад мөрөөрөө явж л байх байсан.

-Н.Энхбаяр ер нь юу хийчихэв ээ?

-Н.Энхбаяр Ц.Нямдоржийг илчилснээрээ ганц удаа зөв юм хийлээ. Энэ хүн өмнө нь улс төрд байхдаа ингэж хамтран зүтгэж яваа хүнийхээ амьдарч буй олон саяын өртөгтэй байшинг олон нийтэд дэлгэж байв уу, үгүй. Улс төрөөс гарахаараа Н.Энхбаяр ард түмэнд гоё гоё юм хэлж өгч байна. Урьд нь ийм факт баримт хэлж байсан бол гэж олон хүн харамсаж байгаа. Ц.Нямдоржийн боловсруулсан хуулийн төслийг Н.Энхбаяр зоригтой шүүмжилж чадаж байна. Галт зэвсэг хэрэглэнэ гэсэн тэр заалтыг нь эсэргүүцлээ. Шинээр гарч ирж байгаа намуудыг хар. Тэдний аль нь иргэнийхээ төлөө дуугарч байгаа юм бэ. Иргэнээ бодож дуугарч байгаа нам ганц ч алга. Намууд ардчиллыг авчрах юм шиг л яриад байдаг. Гэтэл Н.Энхбаярыг хар л даа. Иргэн л ардчиллыг авчирдаг юм байна шүү дээ. Ц. Нямдорж улс төрд байх ёсгүй хүн. Түүнийг сэтгэцийн гажигтай, үгүйг нь шалгуулах ёстой.Баруунд сэтгэцийн гажигтай хүмүүсийг улс төрд оруулдаггүй.

-Хууль зүй, дотоод хэргийн сайдыг яагаад сэтгэцийн гажигтай гэж байгаа юм бэ?

-Мэдрэл муутай хүн л "галт зэвсэг хэрэглэх" заалттай хуулийн төсөл барьчихаад түүнийгээ батлуулах гээд явж таарна биз дээ. Иргэд бухимдаад жагсдаг. Долоон сарын нэгний үймээн үүнээс эхтэй. Гэтэл Ц.Нямдорж иргэд рүү буу шагайх хуулийн заалт оруулаад ирсэн. Ийм зүйл бодож чадаж байгаа хүн яагаад сэтгэцийн гажиггүй гэж.

-Хоорондоо эвдрэлцэх цаг хэзээ нэгэн цагт ирнэ гэдгийг тэдний хэн нь ч төсөөлөөгүй явсан байх даа?

-Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёрын эвтэй, найртай явсан цагийг саная л даа. Ц.Нямдорж намаа "Чингис хааны дараа гарч ирсэн зохион байгуулалтай хүчин мөн" гэж хэлж байсан. Тэгэхэд Н.Энхбаяр нь Чингис хааны удам угсаанаас эхнэр авсан гэж ярьдаг байв. Тэгээд хаант засаг тогтооно ч гэх шиг галзуу солиотой нь мэдэгдэхгүй зүйл ярьж эхэлсэн. Их сонин сонин зүйл болж байсан, тэр үед Н.Энхбаяр Үндсэн хуулин дээр гараа тавиад тангараг өргөчихөөд гарч ирэхдээ "Ерөнхийлөгчийн засаглал тогтооно. Эзэн хаант улс байгуулна" гэж ярьж тойрон хүрээлэгчдээрээ хэлүүлж байсан. Ийм завхарлын үеэр энэ хоёр хүн бие биенийхээ маркетингийг хийгээд нэг хүн шиг л байлаа. Өөрсдийгөө мөнхийн төрийн албан тушаалд байх юм шиг аягласан. Тэд хэзээ ч "муудах" цаг өөрсөнд нь ирнэ гэж бодож яваагүй биз.

-Тэдний өндөр өртөгтэй үл хөдлөх хөрөнгийн тухайд?

-Ц.Нямдорж хэвлэлд ярилцлага өгсөн байна билээ.Тэр байр түрээсэлдэг. Сард 4 сая 500 мянган төгрөг өгдөг гэв үү. Монголчуудыг доромжилж байгаа юм уу энэ хүн. Түүний фактуудыг хуулийнхан гаргаж ирэх хэрэгтэй. Зөвхөн түрээсэнд өгдөг энэ мөнгөө хаанаас авч байна. Төрийн алба хашдаг хоёр хүү нь хаанаас мөнгө авч байшин бариулж байгаа юм. Хууль зүй, дотоод хэргийн сайд худпаа яриад байхаар юу болох вэ. Ц.Нямдоржийн хөрөнгийг хурааж авах хэрэгтэй.

-Хэн нь улс төрд байвал монголчуудад хэрэгтэй вэ?

-Ц.Нямдорж, Н.Энхбаяр хоёрын аль нь ч Монголын улс төрд хэрэггүй болсон хүмүүс.

-Н.Энхбаяр өөрийг нь хуулийнхан шалгаж буйг мэдмэгцээ Ц.Нямдоржийн эсрэг хэвлэлийн бага хурал хийж, бариулж байгаа болон амьдардаг байрыг нь зарласан?

-Цагтаа бүх зүйлийг хамтарч хийчихээд "Яагаад намайг шалгаж байгаа юм бэ гэж Н.Энхбаяр бодно шүү дээ. Ц.Нямдоржийн муу бүхнийг мэддэг болохоороо тэр хамтарч шалгуулъя гээд байна шүү дээ. Н.Энхбаярын зөв л дөө. Энэ хоёрын маргааныг дагаад МАН-ын тухай хүссэн хүсээгүй ч ярьж эхэлнэ.

-МАН-тай холбогдуулан ярих яриа нь юу байх бол?

-МАН сонгуульд шударгаар оролцож явсан бол аль хэдийнэ арчигдсан байх ёстой. Толгойлж яваа нөхөд нь бүгд гэмт хэрэгтэн. Энэ нам оршин тогтнох ч эрхгүй. Ц.Нямдорж хэвлэлд өгсөн ярилцлагадаа"Чи эхлээгүй бол чиний булхайг би дэлгэхгүй байсан" гэсэн утгатай зүйл ярьсан байсан. Энэ хүмүүс монголчуудыг доромжилж байна шүү дээ. Лидерүүд нам гэдгийг гишүүдээс бүрддэг гэж боддоггүй. Зөвхөн хувь хүний, ашгийн байгууллага болгон тоглолт хийдэг. Ийм хүмүүсийг сайд байтугай улс төрд дахиж оруулж болохгүй. Н.Энхбаяр бол авилгын залгалмайлсан эцэг гээд зарлагдчихсан. Ерөнхийлөгч байхдаа хүний эрхийн асуудлаар хандсан иргэдийг хүлээж авдаггүй байсан. Одоо наашаа, наашаа бүгдээрээ хамтаръя л гээд байна. Н.Энхбаяр анх албан тушаалыг зах зээлд оруулж ханш тогтоосон хүн. Авлигыг жинхэнэ системтэй болгосон. Ганц хүний хувийн тоглолтоор төрийг ашигладаг хүмүүст унах үе ирдэг юм гэдгийг Арабын хувьсгалаас эхлээд Монголын нийгэм хүртэл харуулж байна. Н.Энхбаяр улс төрд орох бус төрийн тэргүүнээр ажиллаж байхдаа хаана нь, хэрхэн алдсанаа дэнслээд сууж байх ёстой. Энэ хүн хэзээ ч засрахгүй, өөрчлөгдөхгүй. Тэгэхээр улс төрд байх шаардлагагүй хүмүүсийн нэг. Харин иргэн болоод явбал энэ хүн их зүйл хийхээр байна. Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаад өөрийнхөөрөө тэмцэх нь илүү олон нийтэд хэрэгтэй. Энэ хүн улс төрчийнхөө дүнг аль хэдийнэ ард түмнээр тавиулчихсан.

-Улс төрчийн дүн гэдгийн тухайд дэлгэрүүлж яриач?

-Хэн нэгэн, хүчээр улс төрийн албан тушаалыг аваад төрийг удирдаж болно. Хамгийн гол нь хүмүүсийн сэтгэл зүрхэнд байх хэрэгтэй. Энэ хоёр хүн ард түмний сэтгэл зүрхэнд байхгүй. Тэд "үхчихсэн". Улс төрийн үхдэл болчихсон гэсэн үг. Манай ихэнх улс төрчид ийм болчихсон. Иргэдээ сонсоогүй, мэдрэхгүй л бол улс төрч хэнбугай ч байсан улс төрийн үхдэл болдог. Зарим нэг нь албан тушаалд томилогдож.идэж уугаад өөрсдийгөө амьд байна гэж боддог л байх. Гэвч тэд улс төрд үхдэл болсноо мэддэггүй, мэдэхийг хүсдэг ч үгүй.

-Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёрын асуудал цааш яах бол, ингэсгээд намжчих болов уу?

-Үйл явдал цааш хэрхэн өрнөхийг мэдэх юм алга. Шүүх засаглал тэдний луйврыг илчилж, тогтоох хэрэгтэй. Магадгүй тэд бие биендээ найр тавиад улс төрд цааш хамт зүтгэж ч болох .

Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
    1 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    20 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    36 мин
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    13 цаг 2 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
    16 цаг 17 мин
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 18 цаг 01 мин
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    Уржигдар 17 цаг 59 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 17 цаг 33 мин
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    Уржигдар 15 цаг 33 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 14 цаг 26 мин
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 14 цаг 07 мин
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    Уржигдар 13 цаг 15 мин
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд гамшиг, ослын 106 удаагийн дуудлагаар иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа
    Уржигдар 12 цаг 31 мин
  • АНУ онц аюултай хэмээн дүгнэсэн таван цагаачийг Эсватини улс руу албадан буцаав
    Уржигдар 12 цаг 16 мин
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
    Уржигдар 11 цаг 57 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Э.Цэндбаатар WBA холбооны Хойд Америкийн 2x аварга боллоо
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК