Улаанбуудай болон техникийн спиртээс гаргадаг “Эко-92” түлшийг ирэх оноос дахин үйлдвэрлэхээс болжээ. Энэ түлшийг үйдвэрлэдэг компани нь Зүүнхараад байрладаг бөгөөд өмнө нь өдөрт таван тонн буюу манай улсын бензиний хэрэглээний 0,2 хувийг хангаж байсан аж. Үйл ажиллагаагаа түр зогсоогоод байсан энэ үйлдвэрт энэ оноос Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас 700 сая төгрөгийн зээл олгожээ. Тус үйлдвэрийн шинэ байрыг Улаанбаатар хотод барьж байгаа бөгөөд зургаан сарын дараа ашиглалтанд орох аж.