Кубын иргэдэд үл хөдлөх хөрөнгө чөлөөтэй худалдах, худалдан авах эрх олгосон хуульд Рауль Кастро гарын үсэг зурлаа. Сүүлийн 50 гаруй жилд тус улсын иргэд анх удаа ийм эрхтэй болж байгаа нь энэ юм. 11 дүгээр сарын 10-наас хүчин төгөлдөр хэрэгжих энэ хуулиар Кубын иргэд мөн оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхийг баталгаажуулжээ.
   Мөн үүний хажуугаар эд хөрөнгө их хэмжээгээр хуримтуулах, луйврын замаар наймаалцахыг хориглох арга хэмжээ авсан байна. Иргэн бүрийн өмчлөх үл хөдлөх хөрөнгийн дээд хэмжээг хоёроор (орон сууц ба зуслангийн байр) хязгаарласнаас гадна худалдах, худалдан авах хэлцэл Кубын Төв банкаар заавал дамжиж байхыг хуульчилжээ. Мөн наймаа хийсэн талууд хамтраад улсад найман хувийн татвар төлөх ёстой болсон байна. 1959 оны хувьсгалаас хойш улсад хураагдсан хувийн үл хөдлөх хөрөнгөө иргэд буцаан өмчилж болох эсэх асуудлыг энэ удаа шийдээгүй аж.
   Өмчийн чөлөөт худалдааг зөвшөөрч байгаа нь Кубын хувьд капитализмд шилжих чухал алхам гэж шинжээчид үзэж байна. Үүнээс нэг сарын өмнө эрх баригчид автомашин худалдахыг хориглосон хуулиа цуцалсан билээ