Австрид сүүлийн дөрвөн жилд 850 удаа хулгайн хэрэг үйлдсэн этгээдийг баривчилжээ. Линц хотын цагдаагийн албаны мэдэгдсэнээр 36 настай тэр этгээд нийтдээ 20 мянган еврогийн үнэ бүхий зүйл, 15 мянган евро бэлнээр хулгайлжээ. Австрийн хэвлэл мэдээллийн хэргслүүдээс “Хулгайч нарын хаан” хэмээх нэр зүүсэн энэ этгээд орон сууц, баар, өөрийн ажиллаж байсан агуулах голдуу газрууд, болон олон нийтийн газар хулгай хийдэг байсан гэнэ. Түүний хулгайлсан эд зүйлийн нэлээд хэсэг нь эмэгтэй хүний дотуур хувцас бөгөөд дэлгүүр болон айлын хэцэн дээрээс хулгайлж авсан хөхний даруулга, дотоож нь 800-д хүрчээ. Гэмт этгээдийн гэрт нэгжлэг хийхэд фитнесийн төхөөрөмж, гар чийдэн, үзэг гэх мэт хулгайн янз бүрийн өдий төдий эд зүйлс олдсон байна.