зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Оюун: Улс төрчид эрх бариад удах тусам нийгмээс холдож, мэдрэмжээ алддаг

2011-11-05
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн С. Оюунтай ярилцлаа.

-Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор тодорхой хэмжээнд квот байх ёстой хэмээж байгаа. Та уг асуудлыг дэмжиж байгаа гол хүмүүсийн нэг...

-Квот оруулна гэдэг зайлшгүй хийх ёстой ажил гэж би боддог. Эмэгтэйчүүдийн квотыг өнөөдөр бол цөөнхийн квот л гэж нэрлэнэ. Эмэйтэйчүүд анхнаасаа л шийдвэр гаргах түвшинд цөөнх байсан. Зөвхөн монголд ч биш, дэлхий даяараа. Энэ салбарт эхнээсээ ийм тэгш бус өрсөлдөөн байсан учраас бодлогоор маш олон буюу 90 гаруй оронд ямар нэг байдлаар квот нэвтрүүлсэн байна. Тэгэхээр бид дэлхий дээр цоо шинэ дугуй зохиох гээд байгаа хэрэг биш юм. Эмэгтэйчүүд анх сонгуульд оролцох эрхгүй байж байгаад санал өгөх эрхээ олж авсан. Дараа нь нэр дэвших эрхгүй байснаа эрхээ болж авсан. Ер нь бодлогоор эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлээд, нэмэгдсэний дараа квотоо зогсоож болдог тийм хувилбар ч байдаг юм билээ. Гэхдээ энэ удаа нэг хэсэг бүсгүйчүүд дарга болох гээд байгаа асуудал биш юм шүү дээ. Цаашдаа монгол улсад тэгш ёс, ардчилал гэж байх уу гэдгийг тодорхойлох маш том асуудал. Бидний хүүхдүүд, түүний дараагийн үе зөв чиг хандлагатай нийгэмд амьдрах уу л гэсэн үг шүү дээ. Хэзээ нэгэн цагт квотыг хийх л болно. Түрүүчийн дөрвөн жилд хийсэн хэрнээ хүчингүй болгочихсон. Энэ дөрвөн жилд хийхгүй бол найман жил алдана.

-Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд очсоноор юу өөрчлөгдөх юм бэ?

-Нэгдүгээрт, УИХ, ер нь улс төрд гаргаж байгаа бүхий л шийдвэрийн 95 хувь нь эрэгтэйчүүдийн нүдээр гарч байгаа. Ийм шийдвэр тийм ч зөв зохистой шийдвэр гардаггүй юм байна л даа. Энгийн өрх гэрээр бодоход л аав, ээжийн аль аль нь хамт байж гэмээнэ тухайн гэр бүл зөв гэр бүл байдаг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс ижилхэн л давуу болон сул талтай. Тиймээс улс төрд хоёул байж гэмээнэ өрх гэрт илүү наалдацтай шийдвэр гарна гэж бодож байна.

-УИХ-ын гишүүдийн 30 хувь нь эмэгтэйчүүд байх ёстой гэдэг асуудлыг анх тавьж байсан. Харин МАН-ынхан 15 хувь байх нь зохимжтой гэж байна лээ. Та харин хэд байх ёстой гэж бодож байна вэ?

-Эхний ээлжинд 30-аас доошгүйг дэвшүүлэх хэрэгтэй гэж бодож байгаа. Ер нь мажоритар тогтолцоотой байгаа үед 15-аас доошгүй хувь нь тэртээ тэргүй эмэгтэйчүүд дэвшдэг юм байна лээ. Тэгэхээр 15 хувь гэдэг нь чамлалттай. Бусад улс оронд зөвхөн эмэгтэйчүүд дэвшдэг тойрог гэж байдаг. Үүнийг суудал хадгалах гэж ярьдаг. Ер нь пропорциональ тогтолцоо нэвтрүүлэхийн олон ач холбогдлын нэг нь намын жагсаалтаар оруулахдаа сөөлжих маягаар эмэгтэйчүүд түлхүү орох боломжтой. Үүнийг заавал хуулиндаа гэлгүйгээр намууд өөрсдийн дүрэмд ч оруулах боломжтой. Хэн нэгний хүсэл зориг л байх асуудал.

-АН-ынхны хувьд пропорциональ тогтолцоотой үед л эмэгтэйчүүдийн квотыг ярих ёстой гэдэг байр суурьтай байна лээ?

-Пропорциональ давамгай байвал асуудлыг шийдэхэд илүү хялбар болно. Гэхдээ мажоритар дээр ч гэсэн намууд хоорондоо тохиролцоод энэ тойргуудад эмэгтэй хүнийг дэвшүүлнэ гэвэл болно. Үүнийг суудал хадгалах гээд байгаа юм. Сая олон улсын парламентын холбооны чуулган Швейцарт болж Д.Дэмбэрэл дарга тэргүүтэй бидний төлөөлөгчид яваад ирсэн. Тэгэхэд хурал зохион байгуулагдаж байгаа танхимын хананд маш том график байна лээ. Тэнд олон улсын парламентын холбооны 170 гишүүн орны парламентад суух эмэгтэйчүүдийн тоон үзүүлэлт байна лээ. Тэгэхэд хамгийн дээд тал нь 50 гаруй хувь нь оролцдог улс байна. Түүнээс цааш 40,30 хувь гэж буурсаар уламжлал, шашин бусад хүчин зүйлээс болж эмэгтэйчүүдээ дэмждэггүй цөөн хэдэн улсын дээр манай улс дөрөв хүрэхгүй хувийн оролцоотойгоор бичигдсэн байна лээ. Үнэхээр өрөвдмөөр. 170 орноос сүүлийн 5, 10-т байна гэдэг ардчилсан, дэвшилтэт орон гэж хэлэхээргүй л байгаа байхгүй юу. Өнөөгийн манай улс төрд эрэгтэйчүүдийн оролцоо өндөр байгаа нь мөнгөний хүчин зүйл, төрийн капитал нь нөлөөлж байгаа юм. Олон жил улс төрд байчихсан учраас наад захын зүйлээс ч хөрөнгө босгочихдог. Тиймээс мөнгөний асуудалд хязгаар тавьж, зохицуулалт хийх нь эмэгтэйчүүдийг дэмжихэд маш чухал. Зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй хуульч, эмч, багш гээд чадалтай олон хүн нийгэмд байна. Гэтэл тэдэнд мөнгөний хязгаар тавьж, намдаа төчнөөн төгрөг өг гэж хуулиас дээгүүр зохицуулалтыг намууд хийгээд байгаа юм. Тухайлбал, өнөөдөр АН 50 сая төгрөг гэж байна. Энэ бол үнэхээр эрүүл бус үзэгдэл. Тэгэхээр одоогийн хэлэлцэж байгаа Сонгуулийн тухай хуульд мөнгөний хязгаарыг маш сайн тогтоож өгөхгүй бол зөвхөн мөнгөтэй эрчүүд сонгуульд нэр дэвшинэ гэсэн заалт оруулсантай ялгаагүй болчихож байгаа юм. "Ардчилал", "Сайн засаглал" гэх мэт индексүүд зарим оронд өндөр байдаг. Тэр хэрээрээ эмэгтэйчүүдийн оролцоо нь ч өндөр байдаг юм билээ. Энэ нь өөрөө сайн засаглал, ардчилсан тогтолцоогоо илүү боловсронгуй болгосон орнууд эмэгтэйчүүдийгээ илүү дэмждэг гэсэн нэг гаргалгаа байж болно. Нөгөө талаас эмэгтэйчүүд илүү оролцож байгаа болохоос засаглал нь илүү сайн байна гэж үздэг юм билээ.

-Сонгуулийн тухай хуулийг намын бүлгүүдээр хэлэлцэж байна. Хоёр намын бүлэг тогтолцоон тоон дээр тохиролцож чадахгүй байсаар нэлээд хугацаа алдчихлаа. Үүнд ИЗ намын зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?

-Бид пропорциональ тогтолцоо нь давамгай байлгах байр суурьтай байгаа. Одоо ч гэсэн тэр. Гэтэл одоо давамгайлж чадахгүй гуравны нэг нь л пропорциональ болох гээд байх шиг байна. Ингээд ирэхээр пропорциональ нь давамгайлж чадахгүй бол ядаж реформоо эхлүүлээсэй гэж хүсч байна. Энэ удаагийн парламент сонгуулийн хуулиа шинэчлэхгүйгээр орхиж болохгүй. 2008 оныхоор явбал тухайн уед ямар үр дагавар болсон билээ. Түүнийг мартаж болохгүй. Тойргийн хувьд том хэвээрээс байх уу, жижиглэх үү гэдэг нь чухал асуудал ч гэлээ үүнээс болж гацаад реформоо хийж чадахгүй бол маш буруу. Тиймээс тойргийн асуудал нь чухал ч гэлээ хоёр дахь асуудал болж байгаа юм. Үүнд хоёр нам дундын хувилбар олох хэрэгтэй. Ингэхдээ зөвхөн намын эрх ашиг, надад юу нь нийцэж байна вэ гэж бодохоос илүүтэйгээр нийгмийн уур амьсгал ямар байна гэдгийг их сайн ойлгох хэрэгтэй. Өнөөдөр харж байхад улс төрчид эрх бариад удах тусам нийгмээс холдож, мэдрэмжээ алдаад эхэлдэг юм шиг санагддаг.

-Танай намтай нэгдэхээр болсон Ногоон намын гишүүд хоорондоо хуваагдаж, заримыг нь Дээд шүүх баталгаажуулчихлаа. Энэ нь танай намын ч нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй?

-Одоогийн сонгуулийн хуулиар намууд эвсэж, нэгдэхгүй бол болохгүй байдаг. Тиймээс үзэл баримтлал ойролцоо намууд нэгдэх нь жам ёсных. АН л гэхэд 10 гаруй намын нэгдэл. Тийм болохоор манайх 2000 оноос хойш гурван намтай нэгдсэн. Өнөө жил Ногоон нам нэгдэх санал тавьсан. Бид ч бодлого нэг байж болох юм гээд зөвшөөрсөн. Бидний ойлгож байгаагаар экс Ногоон намын олонхи нь нэгдлийг дэмжсэн. Хоёр тал тус тусдаа болон хамтарсан их хурлаа хийж, улс төрийн хувьд нэгдэх шийдвэрээ гаргаж Дээд шүүхэд материалаа өгсөн. Дээд шүүх экс Ногоон намын дотор цөөнх байсан учраас асуудлыг нягтлах, анхан шатны байгууллагаар хэлэлцсэн эсэхийг шалгасан. Ногоон нам бичиг баримтаа хүргүүлсэн. Нэгэнт цөөнх байсан учраас бид ингэх нь зүй ёсны хэрэг гэж ойлгож хандсан. Гэтэл цөөнх болж байсан хэсэг хүмүүсийн дүрмээ өөрчилье гэдгийг тэр даруй нь бүртгэж байна гэдэг чинь өөрөө эргэлзээ төрүүлээд байгаа юм. Үүнийг хууль бус шийдвэр хэмээн үзээд хуулийн цагуу гомдлыг экс Ногоон намын зүгээс Иргэний шүүхэд гаргах гэж байгаа. Улс төрийн хувьд хамтарч байгаа учраас бид санал солилцож байгаа. Дээд шүүх хоёр үүрэгтэй, маргааныг шийдэх болон өөрчлөлтийг бүртгэх гэсэн. Улс төрийн нам гэдэг нь онцгой статустай олон нийтийн байгууллага гэдэг утгаараа нэгдэн нийлэх, дарга, дүрмээ өөрчлөх зэргийг Цээд шүүх бүртгэх үүрэгтэй байдаг. Тэгэхээр бидний хувьд ямар нэгэн маргаан бус намын бүртгүүлэх хүсэлтээ тавьсан. Гэтэл өөр хэсэг хүмүүсийг бүртгэчихсэн. Тэгэхээр хууль бус, илт буруу шийдвэр гарсан гэж үзэж байгаа юм. Энэ асуудал хуулийн дагуу шийдэгдэх байх аа. Энэ бол хуулийн процесс. Харин улс төрийн хувьд хамтарч ажиллана гэсэн шийдвэр гарсан учир одоо ч хамтарч байгаа, цаашид ч хамтарна.

-Энэ асуудал сунжирсаар сонгуультай золговол танай хоёр намын аль алинд нь сөргөөр нөлөөлөх болов уу?

-Нөлөөлөхгүй. Яагаад гэвэл ИЗН гээд дөрөвт бичигдсэн нам байдгаараа байж байна. Харин Ногоон нам нэгдье гэхэд хүлээн зөвшөөрсөнгүй. Гэхдээ хуулийн дагуу удахгүй бүртгэх байх аа. Тиймээс сонгуулийн үед манай намд нөлөөлнө гэж хэлэхгүй.

-Өнгөрөгч есдүгээр сард С.Зориг агсны хэргийг ҮАБЗ-ийн хуралдаанаар хэлэлцээд шалгах ажлыг илүү эрчимжүүлэх талаар заавар өгсөн гэсэн. Ер нь уг асуудлыг явцын талаар мэдээлэл байна уу?

-ҮАБЗ-өөр энэ хэргийг хэлэлцсэн нь маш зөв зүйтэй зүйл болсон гэж бодож байгаа. Ямар ч байсан улс төрийн дэмжлэг, хүсэл зориг байх ёстой. Энэ олон жил манай өндөр түвшнийхэн улс төрийн дэмжлэг үзүүлэхээсээ илүүтэйгээр зай барьж байсан шүү дээ. Мэргэжлийн ажлын хэсэг ажлаа хийж л байгаа юм билээ. Өнгөрсөн тавдугаар сард би Ерөнхийлөгчтэй уулзаж, хэрэг дээр анхаарлаа хандуулаач, боломжтой бол ҮАБЗ-өөр хэлэлцүүлээч гэж байсан. Хэлэлцүүлсэнд баяртай байгаа. Гэхдээ хамгийн гол нь үр дүн хэрэгтэй. Магадгүй дараа дараагийн ийм аймшигт үйл явдлаас урьдчилсан сэргийлэх ч юм бил үү. Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн хороо нь С.Зориг ахын хэрэг дээр байнга анхаарч ирсэн. Зургаан сар болгон хурал дээрээ хэлэлцээд тодорхой саналуудыг УИХ-д явуулдаг. Үүнд нь сая хуралдаанд оролцохдоо талархлаа илэрхийлж, цаашид ч анхаарлаасаа холдуудахгүй байхыг хүссэн.

Т.Гэрэлмаа

Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    6 цаг 49 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
    10 цаг 3 мин
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 18 цаг 01 мин
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    Уржигдар 17 цаг 59 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 17 цаг 33 мин
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    Уржигдар 15 цаг 33 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 14 цаг 26 мин
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 14 цаг 07 мин
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    Уржигдар 13 цаг 15 мин
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд гамшиг, ослын 106 удаагийн дуудлагаар иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа
    Уржигдар 12 цаг 31 мин
  • АНУ онц аюултай хэмээн дүгнэсэн таван цагаачийг Эсватини улс руу албадан буцаав
    Уржигдар 12 цаг 16 мин
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
    Уржигдар 11 цаг 57 мин
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
    Уржигдар 11 цаг 21 мин
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
    Уржигдар 11 цаг 18 мин
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
    Уржигдар 11 цаг 09 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Э.Цэндбаатар WBA холбооны Хойд Америкийн 2x аварга боллоо
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК