“Кока кола” компани цагаан баавгайг хамгаалах “Өмнөд туйд дахь гэр” хэмээх аян зарлаж, улаан биш цагаан өнгийн савтай ундааг худалдаанд гаргахаар шийджээ. Тус компанийн цахим хуудсанд мэдээлснээр, Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран зарласан энэхүү аяныхаа хүрээнд цагаан баавгайг хамгаалах ажилд хоёр сая доллар зориулахаар болсон гэнэ. Хоёр бамбаруушаа дагуулсан цагаан баавгайн зурагтай савтай ундааг ирэх сараас эхлэн АНУ-д худалдаанд гаргана хэмээн “Кока кола”-гийн тэргүүн Мухтар Кент мэдэгджээ. Дашрамд хэлэхэд, тус компани 1922 онд цагаан баавгайг билэг тэмдэг болгож, энэ амьтныг хамгаалахаар идэвхитэй ажиллаж байгаа юм.