Япон улс өөрийн далай тэнгисийн хилийн орчимд аюулгүй байдлаа өндөрсгөх зорилгоор Окинава арлын орчимд цэргийн нэгдсэн сургуулилт явуулахаар шийдвэрлэжээ. Мөн Энэхүү ажиллагааг Дорнод Хятадын тэнгист сүүлийн үед Хятадын хөлөг онгоцнууд идэвхжсэнтэй холбоотойгоор явуулж байгаа гэжээ. Энэхүү сургуулилтад Америк болон Японы тэнгисийн цэргийн хүчний 50 гаруй хөлөг онгоц оролцож байна. Лхагва гаригт Америкийн тэнгисийн цэргийнхэн хэвлэлийнхэнийг Жорж Вашингтон цэргийн нисэх онгоц дээр урьж, F/A-18 нисэх онгоцнуудын нислэгийг ажиглан, сургуулилтын үйл явцыг сонирхох боломж олгожээ. Япон, Америкийн тэнгисийн цэргийнхэний хамтарсан сургуулилт нь хоёр улсын цэргийнхэний ажиллагааг нэгтгэж, байлдааны дадал сургуулилт олгоход чиглэгдэж байгаа юм. Хамтарсан цэргийн сургуулилт бямба гаригийг хүртэл үргэлжилнэ.