Бангладеш улс өөрийн газар нутагтаа 2 мянган мегаваттын хүчин чадал бүхий цөмийн цахилгаан станц барьж байгуулахаар төлөвлөж байгаа юм. Бангладешийн баруун хэсэгт байрлах Пабна дүүргийн Руппурт дээрх цөмийн цахилгаан станц барихаар төлөвлөж байна. Бангладешийн шинжлэх ухаан, мэдээлэл харилцааны сайд Яфеш Осман, Оросын Росатом цөмийн эрчим хүчний газрын тэргүүн Сергей Кириенко нар Даккад хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ. Бангладешийн ерөнхий сайд Шейх Хасина гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцсон байна. Талууд хамтарсан төслийг 2013 оноос эхлэн хэрэгжүүлэхээр тохиролцжээ.