зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Идэвхтэн: Монгол-Оросын хамтын ажиллагаанд томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх их боломж байна

2011-11-06
0
ЖИРГЭХ

   Монгол-Оросын дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойн өдөрт зориулж Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Долоонжингийн Идэвхтэн Оросын “Международная жизнь” сэтгүүлд өгсөн ярилцлагыг уншигч та бүхэндээ хүргэж байна.

-Хүндэт ноён Идэвхтэн, энэ онд Орос Монголын дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ой тохиож байна. Таны хувьд хоёр орны харилцаанд өнгөрсөн хугацаанд бий болсон хамгийн чухал үнэт зүйл нь юу байсан гэж бодож байна вэ?
-1921 оны арваннэгдүгээр сарын 5-нд Москва хотноо манай хоёр орон Найрамдалт харилцаа тогтоох тухай гэрээнд гарын үсэг зурсан билээ. Энэ түүхэн баримт бичиг Орос-Монголын харилцааны үндэс суурийг тавьсан. Манай хоёр орны найрсаг хөршийн харилцаа, харилцан итгэлцэл, бие биенээ хүндлэх эрх тэгш байдал нь биднийг ерэн жилийн турш холбосоор ирсэн юм.

   Монгол улс Орос улстай харилцах харилцаанд маш чухал ач холбогдол өгдөг. Сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд улстөрийн харилцаа идэвхжиж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлал хоёр орны дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойтой давхцаж байгаа бөгөөд Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагаа нь цаг хугацааны шалгуурыг давж, цаашид эрчимтэй хөгжихийн баталгаа боллоо.

   Ерээд оны эхээр Орос болон Монголд гарч байсан өөрчлөлтүүдийн үндсэн дээр бид харилцаагаа хамтын хүчээр шинэ түвшинд өөрчилж чадсан билээ. 1993 онд  бид Монгол-Оросын харилцааг сайжруулах Найрамдалт харилцаа хамтын ажиллагааны тухай гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд 100 гаруй гэрээ хэлэлцээр хийгдсэн байна. Монголын эдийн засгийн хөрөнгө оруулалтанд Оросын хувийн капитал идэвхтэй оролцох нөхцөл боломж бүрджээ. Түүнчлэн Орос Монголын хооронд улстөрийн шийдэгдээгүй асуудал байхгүй гэдгийг тэмдэглэх хэрэгтэй гэж бодож байна.

   Мөн Монгол-Оросын парламент хоорондын харилцаа амжилттай хөгжиж, төрөл бүрийн албан байгууллагын шугамаар тогтоосон холбоо идэвхжиж байгааг нэмж хэлмээр байна. Москвад Монголын соёлын өдрүүд мөн Монголд Оросын соёлын өдрүүд тогтмол зохион байгуулагдаж байна. Хоёр талын харилцаа харилцан ашигтай прагматик шинжтэй  болж байгаа нь эргэлзээгүй.

   Энэ ойн баярын өдрүүдэд ОХУ-д суугаа Монголын элчин сайдын яам Орос улстай болон түүний субъектүүдтэй янз бүрийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллаж буйг тэмдэглэхийг хүсч  байна. Бидний гол хүчин чармайлт хоёр талын худалдааны хэмжээг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын өсөлтийг хангах үйл явцад чиглэгдэж байна.

-Ноён элчин сайдаа, та Орос-Монголын хамтын ажиллагааны үйл явцыг хэрхэн үнэлж байна вэ? Ямар салбарт илүү идэвхтэй үйл ажиллагаа явагдаж байгаа вэ?
-Өнгөрсөн хугацаанд манай хоёр орны эдийн засаг нягт интеграчлагдсан байсан бөгөөд үүний үндсэн дээр зах зээлийн шинэ орчинд харилцан ашигтай хамтран ажиллах томоохон боломж бий болсон.

   Манай орнууд худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд нэлээд анхаарал хандуулж байгаа. Үүнд худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комисс чухал механизм нь болж байгаа юм. Энэ хүрээнд хоёр талын хамтын ажиллагааны тэргүүлэх салбаруудыг тодорхойлсон ба үүнд уул уурхай, геологи хайгуул, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, газар тариалан, нийтийн аж ахуй болон анагаах ухааны салбарууд багтаж байна.

   Монгол улс өөрийн эдийн засагт Оросын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Оросын томоохон компаниудыг Монголын зах зээлд татан оролцуулах мөн хоёр орны хамтарсан төслийг хэрэгжүүлэх сонирхолтой байна.

   Харилцан ашигтай хамтын ажиллагааны бодит жишээ бол Монголын аж үйлдвэрийн манлайлагч, ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг дэлхийн эхний 10 том үйлдвэрт багтдаг уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, "Монголросцветмет" нэгдэл, “Улаанбаатар Төмөр Зам” Хувь Нийлүүлсэн Нийгэмлэг юм. Одоогоор Монголд “Зарубежстрой в Монголии”,  “Монголэнергострой”, “Стройинвест”, “Эрдэнэтстрой” зэрэг Оросын хөрөнгө оруулалттай олон арван компаниуд амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол-Оросын эрчим хүч, уул уурхайн салбар дахь томоохон хэмжээний төслүүдийг хэрэгжүүлэхтэй холбоотой хамтын ажиллагаанд маш том боломж байна.

   Бараа бүтээгдэхүүний эргэлтийн хэмжээ өсч байгаа ч худалдааны тэнцэл сүүлийн жилүүдэд Монголын талд  алдагдалтай гарч байна. Орос руу гаргах экспортын бараа бүтээгдэхүүний хэмжээ буурч байгаа нь объектив шалтгаантай. Экспортын хэмжээг нэмэгдүүлэхэд төмөр замын тээврийн үнэ болон арьс, ноос, ноолууран бараа бүтээгдэхүүн зэрэг монголын уламжлалт бараанд ноогдуулж буй гаалийн татварын хэмжээ өндөр байгаа нь бодит бэрхшээл болж байгаа юм.

   Хоёр орны худалдааг либеральчлахаар Худалдаа эдийн засаг шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын ажлын хэсэг байгуулахаар төлөвлөгдөж байна.

-Манай хоёр орон хил орчмын бүс нутагт  нягт хамтран ажилласаар ирсэн. Алтайгаас Забайкалье хүртэлх Оросын бүс нутгийн хөгжлөөс харахад хоёр талын хилийн бүсийн хамтын ажиллагааны онцлог юунд оршиж байна гэж та үзэж байна вэ?
-Хил орчмын болон бүс нутгуудын хамтын ажиллагаа нь  Орос Монголын хувьд эртнээс уламжлалтай. Сүүлийн үед бүс нутгийн түвшинд хил орчмын субъектүүдтэй, ялангуяа Буриад, Тува, Алтай мөн Иркутск, Кемеров, Чита, Новосибирск болон Омск мужуудтай хийж буй хамтын ажиллагаа идэвхжиж байна. Тэдгээр бус нутгуудад манай хоёр орны барааны эргэлтийн 70 гаруй хувийг эзэлж байна.

   Өнөөдөр хил орчмын бүс нутгуудын харилцаа нь гадаад худалдаа, байгаль орчны хамгаалал болон хөдөө аж ахуйн чиглэлээр хөгжиж байна. Түүнчлэн аялал жуулчлал, шинжлэх ухаан боловсролын харилцаа, соёлын солилцоо болон гал түймэртэй тэмцэх байгууллагын хамтын ажиллагааны хүрээ эрчимтэй өргөжин тэлж байна.

   Монголын статистикийн мэдээгээр 2011 оны нэгдүгээр сараас есдүгээр сар хүртэлх хугацаанд Монгол-Оросын барааны эргэлтийн хэмжээ 1,2 тэрбум долларт хүрчээ. Тэдгээрээс 70 орчим хувь нь бүс нутгийн болон хил орчмын хамтын ажиллагаанд ноогдож байна. Үүнээс үзэхэд энэ салбарт  хамтран ажиллах нь Монгол-Оросын харилцаанд томоохон үүрэг гүйцэтгэж байгаа, цаашид ч гүйцэтгэх болно гэдэгт найдаж байна.

-Хоёр орны хооронд тун таатай дипломат харилцаатай байх үед монгол залуус Оросод ирж суралцах боломжтой байлаа. Харин өнөөдөр Монгол улс өөрийн нутаг дэвсгэр дээрээ урьдын адил орос хэлийг сонирхон судлаж байгаа болов уу?

-Монголд Орос хэл урьдын адил хамгийн түгээмэл гадаад хэлний тоонд орж байна. Өнөөдөр Улаанбаатар хотод оросын арваад дунд сургууль, их дээд сургуулиудын салбар үйл ажиллагаагаа явуулж байна. Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр “Русский мир” төв нээгдсэн билээ. Тус төв нь манай залуучуудад Оросын бүс нутгуудын соёл уламжлалтай танилцах өргөн боломж олгож байгаа юм.

   Зөвлөлтийн үед ихэнх охид залуус ЗХУ-ын их дээд сургуулиудад суралцаж байсан. Манай элчин сайдын яамны ихэнх ажилчид мөн тэдний дундаас миний бие тухайн үеийн төгсөгчдийн нэг. 1990-ээд оноос хойш улстөрийн болон эдийн засгийн тогтолцооны өөрчлөлттэй холбоотойгоор манай орны оюутны тоо буурсан билээ. 1990-ээд оны сүүлээс эхлэн ОХУ төрийн шугамаар Монголоос жил болгон 200 орчим оюутан хүлээн авч элсүүлж байлаа. Оюутны тоо жил бүр нэмэгдэж байгаа бөгөөд одоогоор Оросын их дээд сургуулиудад жилд 300 орчим монгол оюутан элсэж байна.

   Оросын засгийн газрын тэтгэлгээр 1500 гаруй оюутан суралцаж байгаа ба мөн тийм тооны оюутан хувиараа болон албан байгууллагын шугамаар суралцаж байгаа юм. Арван жилийн өмнө манай охид залуус ихэвчлэн эдийн засагч, хуульч, сэтгүүлч мэргэжлээр сурах эрмэлзэлтэй байсан бол өнөөдөр залуусын сонирхол өөрчлөгджээ. Инженерийн мэргэжлийг илүү сонирхох болж.

-Монгол улс АСЕАН-ий бүс нутгийн форумын хуралдаанд идэвхтэй оролцож байгаа билээ. Монгол улс энэ бүс нутгийн орнуудын худалдаа эдийн засгийн  интеграчлалын үйл явцад хэрхэн оролцож байна вэ?
-Монгол улс Ази номхон далайн бүс нутагт гадаад бодлого идэвхтэй явуулж байгаа бөгөөд энэ нь бидний нэн тэргүүнд тавьж байгаа асуудлуудын нэг юм. 1998 онд Монгол улс АСЕАН-ий Бүс нутгийн форумд, 2005 онд Зүүн өмнөд Азийн найрсаг хамтын ажиллагааны тухай гэрээнд нэгдсэн. Тиймээс манай орон АСЕАН-ий гишүүн орон биш ч гэсэн үүнд багтдаг бүхий л улс оронтой найрамдлын харилцаагаа хөгжүүлж, харилцаагаа өргөн хүрээнд хөгжүүлэхийг эрмэлзэж байна. 2006 онд Монгол улс гишүүнээр элссэн АСЕМ-ийн /Ази-Европын уулзалт/ хүрээнд бид Европ, Азийн орнуудтай хамтран ажиллаж, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож байгаа билээ.

   Түүнчлэн манай орон Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээ, Зүүн Ази Латин Америкийн орнуудын хоорондын хамтын ажиллагааны форум /FEALAC/ зэрэг байгууллагуудын гишүүн орнуудтай харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлж байна.

   Манай орон ямар нэг бүс нутгийн болон хоёр талын худалдааны хөнгөлөлттэй нөхцөл олгох гэрээнд хараахан нэгдээгүй байгаа ч бид Ази Номхон далайн бүс нутагт удаан хугацааны худалдаа эдийн засгийн интеграчлалд оролцох бодлого баримталдаг. Одоогоор бид Монголыг Ази Номхон далайн худалдааны гэрээнд нэгдэх асуудал дээр ажиллаж байна. Түүнчлэн Япон улстай эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ хийхээр бэлтгэж байгаа бөгөөд Гаалийн холбоонд ордог Орос, Казахстан, Беларусь зэрэг орнуудтай чөлөөт худалдааны гэрээ хийх боломж хайж байна.

-Монгол Улсын удирдлага Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагууд дахь өөрийн орны статусыг дээшлүүлэх зорилго тавьж байгаа юу?
-Ази Номхон далайн бүс нутгуудад тавьж байгаа  Монголын гадаад бодлогын зорилтуудын нэг бол АНДЭЗХА-д элсэх болон Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтанд оролцох явдал юм. Учир нь 2012 онд АНДЭЗХА-ны зохион байгуулагчаар Орос улс ажиллах бөгөөд манай орныг АНДЭЗХА-д элсэх эсэхийг шийдэхэд дэмжлэг үзүүлэх байх гэдэгт ихээхэн найдлага тавьж байгаа. Оросын тал Монголын бүс нутгийн болон олон улсын тавцанд тавьж байгаа санал санаачлагыг дэмжиж, улс хоорондын харилцаан дахь үүргийг нэмэгдүүлж байгаад бид талархдаг.

   Монгол улсын идэвхтэй оролцож байгаа өөр нэгэн интеграчлалын бүлэглэл бол Шанхайн хамтын ажиллагааны байгууллага юм. Монгол улс 2004 оны зургадугаар сараас уг олон улсын байгууллагад ажиглагчийн байр суурьнаас оролцож байна. Манай орон ШХАБ-ын үйл ажиллагааг дэмжиж тус байгууллагын Дундад Ази дахь энх тайван, аюулгүй тогтвортой байдлыг хангаж, улс төр, худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техник, соёл боловсрол, эрчим хүч, зам тээвэр, экологийн болон бусад салбаруудын хамтын ажиллагааг дэмжих ажлыг өндрөөр үнэлж байгаа билээ.

   Түүнчлэн бид ШХАБ-ын явуулж буй алан хядах, салан тусгаарлах, хэт давруу үзэлтэй тэмцэх ажлыг дэмждэг. Бид ажиглагч орны хувьд ШХАБ-ын явуулж буй арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцож байна. ОХУ-тай дипломат харилцаа тогтоосон 90 жилийн хугацаа нь орчин үеийн глобальчлагдсан нийгэмд олон улсын тавцнаа хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхэд манай улсын хувьд ховор нандин туршлага болж байгаа билээ.

-Ноён элчин сайд аа, сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа.

А.Цацрал

Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    7 цаг 0 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
    10 цаг 14 мин
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 18 цаг 01 мин
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    Уржигдар 17 цаг 59 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 17 цаг 33 мин
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    Уржигдар 15 цаг 33 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 14 цаг 26 мин
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 14 цаг 07 мин
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    Уржигдар 13 цаг 15 мин
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд гамшиг, ослын 106 удаагийн дуудлагаар иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа
    Уржигдар 12 цаг 31 мин
  • АНУ онц аюултай хэмээн дүгнэсэн таван цагаачийг Эсватини улс руу албадан буцаав
    Уржигдар 12 цаг 16 мин
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
    Уржигдар 11 цаг 57 мин
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
    Уржигдар 11 цаг 21 мин
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
    Уржигдар 11 цаг 18 мин
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
    Уржигдар 11 цаг 09 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Э.Цэндбаатар WBA холбооны Хойд Америкийн 2x аварга боллоо
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК