Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан ундны усны чанар, аюулгүй байдалд шалгалт хийжээ. Шалгалтаар арав гаруй аймгийн төвийн төвлөрсөн усан хангамжаас халдваргүйжүүлэлт хийхгүйгээр иргэдэд ус түгээж байсныг тогтоосон байна. Түүнчлэн худгуудын 75 хувь нь техникийн паспортгүй байсан байна. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй, холбогдох байгууллагаар шинжилгээ, дүгнэлт гаргуулаагүй байжээ. Хоёр худгийн усыг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргаж, актаар бүрмөсөн хааж, есөн ус түгээх газрын үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа аж.
Т.Энхэлээ