Мэргэжлийн сумогийн энэ оны сүүлчийн башёд барилдахаар ёкозүна Хакухо Фукуокад иржээ. Тэрээр сэтгүүлчдэд энэ оныг ялалтаар өндөрлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.“Оны эцсийн башё болох Кюшю ингээд ирлээ. Байгалийн гамшиг нүүрлэж, тохиолцсон барилаануудын дуулиан тарсан хүндхэн жил өнгөрч байна. Мэргэжлийн сумогийн ганц ёкозүнагийн хувьд үүрэх хариуцлага үүнээс шалтгаалан улам нэмэгдсэн. Гэхдээ одоогоор шинэ озэки Котошогикү болон одтой барилдаж буй Кисеносатогийн тухай түлхүү ярих болжээ. Харин миний хувьд энэ оныг ялалтаар буюу инээмсэглэлээр үдэхийг хүсч байна” хэмээн Хакухо ярьжээ.
Т.Энхэлээ