Уран нугараач дөрвөн охиныг ОХУ-д сарын 1000 ам долларын цалинтайгаар ажиллуулна хэмээн авч яваад зодож дарамталсан багш Г-д холбогдох хэргийг Мөрдөн байцаах газрынхан шалгаж дуусаад прокурорт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлжээ. Тэрээр шавь нараа ямарч амралтгүйгээр арав гаруй цаг хичээллүүлдэг, төмрөөр гуя шилбэ рүү нь цохьдог, шийтгэж байна хэмээн хоолыг сойдог байсан аж. Хэргийг цагдаагийнхан лавшруулан шалгахад хүний наймааны шинжтэй үйлдлүүд ч илэрсэн байна. Охид эцэг эхдээ хэргийн талаар хэлснээр хэрэг илэрч, багш Г-д эрүүгийн хэрэг үүсгэжээ. Түүнийг зэвсгийн чанартай зүйлсээр бусдыг зодож гэмтээсэн, дарамталсан гэдэг үндэслэлээр буруутгаж байгаа юм.
Б.Золбоо