Хүүхэд хулгайлж гэртээ нуудаг бүлэг этгээдийг өнгөрсөн амралтын өдөр цагдаа нар баривчилсан байна. Тэд Сонгинохайрхан дүүргийн Нарангийн гол орчимд багачуудыг гэртээ түгжин, зодож дарамтлан зах дээр хулгай хийлгэдэг байсан аж. Хулгайч нарын гарт орсон Г тэндээс зугатаж явахдаа Хөдөлгөөнт эргүүлийнхэнтэй таарсанаар хэргийг илрүүлсэн байна. Цагдаа нар тус айлыг шалгахад 6-14 насны гурван хүүхэд байжээ. Хүүхдүүдийг хоёр сарын өмнөөс гэртээ нуусан байна. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж эхэлжээ.
Б.Золбоо