зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Алтай: Би Н.Энхбаярт хайргүй, бас өргүй

2011-11-07
0
ЖИРГЭХ

-МАХН-ын дарга Н.Энхбаяр саяхан "Шинэ Сонгуулийн тухай хууль батлахгүй л бол болохгүй нь. Манай нам хуулийн төсол боловсруулсан. З.Алтай гишүүн оргон барих байх. Өөрөө "За" гэсэн" гэж ярьсан. Тэгэхээр та чуулганы танхимд МАХН-ыг төлөөлөхөөр шийдээ юү. Эсвэл "Шинэ Сонгуулийн тухай хууль баталъя" гэсэн санааг нь дэмжиж байгаа юм уу?

-Би тэгж ярьсныг нь мэдээгүй. Хүнээс л сонслоо. Олон хүн надад сонин асуулт тавилаа л даа. "Чи МАХН- ыг дэмжиж байгаа юм уу. Н.Энхбаярын намын хуулиудыг УИХ-д өргөн барихаар болсон юм уу" гэсэн. Би Н.Энхбаярт  хайргүй ээ. Бас түүнд ямар нэг өргүй. Тэгээд ч аль нэг намыг дэмжээд сүйд болоод байдаг хүн биш. Хариуцлагатай, том албан тушаал хашиж байсан хүн мөртлөө хүний үгийг бүрэн гүйцэд ойлгоогүй юм уу, бүү мэд. Нэг бол зориуд мушгин гуйвуулах сонирхол байсан ч юм уу. Ямар ч байсан худлаа зүйл ярьж. Н.Энхбаяр дарга "З.Алтай манай намын хуулиудыг УИХ-д өргөн барина гэсэн" гэж ярьсан байгаа юм. Би МАХН-ын бөгөөд Н.Энхбаярын хуулиудыг УИХ-д өргөн барина гэж хэзээ ч яриагүй.

-Таны юу гэж хэлсэнийг Н.Энхбаяр дарга буруугаар ойлгочихов?

-Би "Дуусдаггүй яриа" нэвтрүүлэгт оролцох үеэрээ нэг санал хэлсэн. Нэвтрүүлэгт УИХ-ын хэд, хэдэн гишүүнээс гадна парламентад суудалгүй нам, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл орөлцсөн юм, Тэр үед Н.Энхбаяр дарга төдийгүй Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан нарын хүмүүс "Эрх барьж байгаа намууд өөрсөддөө ашигтай Сонгуулийн тухай хууль гаргана шүү дээ" гэдгийг хэлсэн. Тэгэхээр нь "Сонгуулийн тухай хуулийг эрх барьж байгаа хоёр нам батлах нь буруу гэж үзэж байгаа бол. Парламентын гаднах улс төрийн хүчин, хөдөлгөөн, төрийн бус байгууллагууд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, хардаж, сэрдэж байгаа юм бол. Ганц Н.Энхбаярын нам ч биш. Бүх нам, эвсэл, хөдөлгөөн хамтраад өөрсдийнхөө санааг одоо хэлэлцэж байгаа Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулаад ирээч ээ" гэж л хэлсэн. "Хуулийн төслийн ямар зүйл, заалт нь та нарын сэтгэлд нийцэхгүй байна вэ. Юу нь та нарт хардлага төрүүлээд байна вэ. Ямар заалтыг нь эрх баригч хоёр нам өөрсдийнхөө сонирхолд нийцүүлж хийх гээд байна вэ" гэдгийг хамтран тодорхойлж, өөрсдийн саналыг тусгаад гарын үсгээ зураад өгвөл иргэний төлөөллийн хувьд байнгын хороо, УИХ-ын чуулган дээр Сонгуулийн тухай хуулийн асуудал яригдах үеэр "Гаднах улс төрийн хүчин маань ийм санал тавиад байна. Үүнийг заавал авч хэлэлцэх ёстой шүү" гэдгийг хэлээд бүрэн эрхийнхээ дагуу өргөн барья л гэсэн. Түүнээс биш "Н.Энхбаярын болоод МАХН-ын хуулиудыг дангаар нь өргөн барина" гэж хаана ч, хэзээ ч хэлээгүй.

-Тэгвэл Н.Энхбаяр дарга буруу ойлгосон болж л таарах нь ээ?

-Гэмгүй улстөрчид гэж байдаг юм гэнэ билээ. Хүний үгийг мушгин гуйвуулаад өөрийнхөө талд аваачаад тавьчихдаг. Иймэрхүү буруу ойлголт өгөхөөр зүйлсийг ярьдаг, хийдэг айхтар аймшигтай улстөрчид ч гэж бас байдаг юм шиг байна. Би уг нь бүх улс төрийн хүчнүүдийн саналыг парламентад танилцуулья гэсэн санаагаа л хэлсэн юм. Одоо бүх зүйл тодорхой болов уу.

-Таны хувьд Н.Энхбаяр даргатай хоёулахнаа уулзаж энэ талаар ярьж байсан тохиолдол огт байхгүй юү?

-Үгүй, үгүй. "МАН, АН-аас бусад улс төрийн нам, хүчнүүд хамтраад" гэж хэлсэн байхад "Зөвхөн манай намын, Н.Энхбаярын хуулийг оруулна" гэж олон түмэнд танилцуулна гэдэг бол маш буруу ойлголт өгч байна гэсэн үг шүү дээ. Энэ бол хөдөлшгүй баримт. Би шууд нэвтрүүлгийн үеэр дээр хэлсэн санаагаа олон түмэнд хэлсэн. Түүнээс бус Н.Энхбаяртай нууцаар уулзсан юм уу, тусдаа ярилцсан зүйл байхгүй ээ. Би аль ч намд орохгүй гэдгээ хэлсэн шүү дээ. Ирэх /энэ/ долоо хоногт би Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газарт өргөн барина. Энэ бол миний "Аль ч намд орохгүй" гэсэн үзэлдээ үнэнч байгаагийн баталгаа. Нэлээд хэдэн гишүүнтэй хамтраад хуулийн төслөө боловсруулсан. Гишүүд дотор улаантан ч байна, цагаантан ч байна. Ер нь хоёр намын "сайхан" гишүүд бүгд орсон. Энэ хуулийг олон гишүүн дэмжих байх гэж бодож байгаа.

-Тэгвэл танд түүнд хандаж хэлэх үг байгаа байх?

-Н.Энхбаяр дарга аа, би таныг дэмжье гээгүй. Танай намыг ч дэмжье гээгүй. Ямар ч өр шир байхгүй. Тийм учраас та аливаа зүйлийг их зөв, үнэнийг, шударга талаас нь ярьж байгаач ээ. Та хөөрхий муу ганц бие даагчийг өөрийнхөө нэр, бас намд наагаад байж болохгүй. Би чинь ч бас хүн шүү дээ. Жудагтай байя л даа, Н.Энхбаяр дарга аа.

-Таны үзэл бодолдоо үнэнч байгааг батлах тэрхүү хуулийн төсөлд чухам ямар асуудлуудыг тусгаж байгаа юм бэ?

-Хатуу гишүүнчлэлгүй болъё, найзууд аа. Улс төрийн нам, хэн нэгний харц, зангаар хөдөлдөг өөрийн гэсэн толгойгүй энэ байдлаасаа хэдүүлээ салцгаая. "Орон нутаг, сум, баг хороо гээд бүх газруудад намууд сонгуульд оролцохгүй. Намын харьяалал гэж байхгүй. Иргэдэд эрх чөлоо өгье. Иргэд нь төр засгаа өөрсдөө бариад, төсөв мөнгөө өөрсдөө захиран зарцуулдаг хэлбэрт оръё. Намууд элдэв хандив нэрээр олон сая төгрөг авдаг. Үүний цаана байдаг албан тушаал идэж уух хүсэлтэй нөхдийг ил болгоё. Байхгүй болгоё" гэдэг санааг л тусгасан. Манай улсын хувьд нам гэдэг нь олигархийн асар том пүүс, компани болчихоод байна шүү дээ. "Тусгаар тогтнолын ордон"-оос өгсүүлээд та нар хар л даа. Хэний мөнгөөр ийм аймшигтай том ордон босгочихов оо. Намд тийм их мөнгө байдаг юм уу. Сонгууль хийх болохоороо "Бид ядуу, ямар ч мөнгө алга" гээд байдаг мөртлөө улайм цайм ард түмний нүдэн дээр орд харш босгочихлоо шүү дээ. Энэ чинь юу гэсэн үг вэ. Арабын шейх л ийм ордон босгодог байх. Нам энэ их мөнгийг хаанаас олсон бэ гэдгээ ард түмэндээ тайлбарлах хэрэгтэй. Энэ нь ил тод байх ёстой. Хэдэн тэрбум төгрөгөөр босгосон ордон шүү дээ. Ямар мөнгөөр босгосон юм гэдгээ чаддаг юм бол хэл л дээ. Тэгвэл би ингэж хардаж сэрдэхгүй. Иргэд ч бас хардаж сэрдэхгүй. Одоо АН-ынхан МАН-ын байрнаас дутахгүй, Арабын шейхийн ордноос ч илүү гантиг цагаан ордон барина гээд байгаа. Хэний мөнгөөр барих гээд байгаа юм бэ, найз нар аа. Наадахаа нэг хэлээч л гэж байгаа юм.

-АН-ынхан хандивын аян зарлахаар болсон. Хэн, хэдэн төгрөг өгснийг ил тод мэдээлнэ гэж байсан шүү дээ?

-Уйлан, дуулан хэлж байна билээ. Н.Алтанхуяг дарга "Би 500 төгрөг өгсөн ч нулимс унагана" гээд баахан юм ярьж байгаа харагдсан. Тэгсэн мөртлөө хэдэн тэрбумаар тоологдох өртөгтэй ордон барина гээд байгааг чинь юу гэж ойлгох юм бэ. Энэ санхүүгээ та нар ил тод болгочих.

-Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн тухай асуулт руугаа эргээд оръё. Ер нь хуулийн төслийг баталж чадах болов уу. УИХ дахь хоёр намын бүлэг саналаа нэгтгэж чадахгүй байна?

-Шинэчилж батлахгүй байлгүй дээ.

-Яагаад?

-Гарахгүй шоуны талаар ярьж, иргэдийн толгойг эргүүлэх хэрэг байгаа юм уу даа. Цаг хугацаа харуулах биз. Хэдхэн хоног үлдлээ. Юу болох нь вэ гэдгийг хэдүүлээ харж л байя. Би ямар үзмэрч биш. Энэ хоёр тэгэх байх гээд хардаад байх хэрэггүй. Харж л байя. "Сонгуулийн тухай хуулийг шинэчилсэн найруулгын төслийг батлахгүй байх" гэж бодож байгаа. Хуучин хуулиараа л явах сонирхол байна шүү дээ. Тойргуудаа өмчлөөд авчихсан. Жижиг тойргоос гарах нь тэдэнд ашигтай.

-УИХ дахь хоёр намын бүлгийн аль, алинд нь ийм сонирхол байна гэж үү?

-Ер нь бол тоон дээр гацчихаад байна шүү дээ. Хөдөө орон нутгийн мэдээлэл багатай сонгогчид МАН- ынхныг дэмжээд, саналаа өгчихдөг. Хот суурин газрынхан арай боловсронгуй, мэдээлэл сайтай учраас ардчилсан тал руугаа саналаа өгчихдөг. Энэ хоёр дээрээ л алалцаад байгаа юм. Хөдөөдөө квот нь илүү байх юм уу, хотдоо илүү байх юм уу гэдэг чинь намуудын өөрсдийнх нь судалгааны дүн. Түүнээс биш "Эх орондоо хайртай" гэдэг ч юм уу, эсвэл "Сонгууль шударга байгаасай. Төр төвшин сайхан, цэвэр ариун байгаасай" гэдэг санаа бол биш. "Би яаж гарах вэ. Манай нам яаж ялах вэ" гэдэг асуудал л байгаа. Өөр юу байх вэ дээ, үүний цаана.

-"Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батална. Саналаа нэгтгэнэ. Тун удахгүй" гээд байгаа шүү дээ?

-Харж л байя. Наадуул чинь яаж л бол яаж толгой эргүүлнэ шүү дээ.

-Таны парламентад суудалгүй нам, хөдөлгөөнийхөнд хандаж хэлсэн, Н.Энхбаяр даргын буруугаар ойлгочихсон тэр санааг хэрэгжүүллээ гэж бодъё. Тэдний гаргасан санааг хуулийн төсөлд тусгах боломж байгаа болов уу?

-Үүнийг УИХ хэлэлцэх ёстой. 2012 оны сонгуулийн дараа долоодугаар сарын 1-тэй төстэй үйл явдал болохгүй гэх баталгаа байхгүй. Сонгуулийн дараа хэн бужигнаан зохион байгуулдаг юм бэ. Улстөрчид зохион байгуулдаг юм, үүнийг чинь. Улстөрчид ард иргэдийг турхирдаг юм. "Босоод ир. Наад хоёр нам чинь биднийг хуурсан" гээд шоудаад байх юм бол болохгүй гэсэр баталгаа байхгүй. Үүнийг урьдчилж хараад, аль алиных нь сэтгэлд нийцсэн тийм л хуулийг батлах хэрэгтэй. Хэнд хэрэгтэй юм бэ. Надад бол онцын хэрэг байхгүй. Энэ нийгэмд, улс төрд, Монгол Улсад хэрэгтэй шүү дээ. Тийм байгаасай л гэж бодож байна шүү дээ. Түүнээс биш "Би эрх барьж байна. Хүч, чадал бүрэн эрх нь надад байна" гээд энэ хоёр нам өөрсдийнхөө ашиг сонирхолд нийцүүлсэн хууль гаргана гэдэг бол зүйд нийцэхгүй асуудал.

-Гишүүдийн олонхи нь "Долдугаар сарын 1 шиг үйл явдал дахин болохгүй байх” гэлцэж байгаа. Бас "Хэрвээ тийм үйл явдал болсон үед авах арга хэмжээг хуульчилъя" гээд багц хуулийн тосөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж байгаа шүү дээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж онцгой тохиолдолд галт зэвсэг хэрэглэе гэсэн санал оруулж ирсэн. Түүнийг нь олонхи гишүүн эсэргүүцэж байгаа харагдсан. Үүнийг юу гэж дүгнэж байна вэ?

-Би хэлдэг юм. Нэг хүн рүү ярьсаныг нь харлуулаад дайрдагаа болих хэрэгтэй. Олон юмаар бүгдээрээ боорлох юм. Галт зэвсгийн тухай хуулийн хэлэлцүүлэг дээр би байж л байсан. Түүнийг "Ц.Нямдорж ард иргэд рүүгээ буудах гэж байна. Жагссан иргэд рүүгээ буудах эрхийг хуульчлаад цагдаа, цэрэгт өгөх гэж байна" гэх хэрэггүй. Би бол үүнийг тийм биш гэж ойлгож байгаа. Ямар нөхцөл байдал үүссэн үед цагдаа галт зэвсэг хэрэглэх вэ гэдгийг л хуульчилъя гэж байна гэж ойлгосон. Нэг тайван жагсаал болж байна гэж бодъё. Гэтэл хэн нэгний даалгавраар ч юм уу хэсэг бусаг нөхөр, шоронгийн элементүүд гарч ирээд иргэд рүү эсвэл, цагдаа руу буудвал яах вэ. Цагдаа сумны өөдөөс шилэн бамбай, бороохой барьчихаад гүйгээд байх уу. Буу хэрэглэх гэхээр хууль нь байхгүй. Тэгэхээр яах юм бэ. Нүдэн дээр амьтны хүүхдүүд буудуулаад байх уу. Долоодугаар сарын 1-нд иргэд рүү цагдаа буудсан уу, хэн нэгний захиалгаар явуургүй хүмүүс буудсан уу гэдгийг одоо хүртэл илрүүлээгүй л байна шүү дээ. Тиймээс үүнийг ингэж мушгиж яах вэ. Нөхцөл байдлыг бодитойгоор харах ёстой. Түүнийг мушгиад Ц.Нямдорж хүн алах гэж байна гэсэн мессежийг өгөөд туйлширч болохгүй ээ.

-Магадгүй сонгуулийн өмнөх нэг шоу юм болов уу?

-Ер нь шоу хийж байна л даа. Ямар онцгой тохиолдолд хэрэглэх вэ гэдгийг л хуульчлах гэсэн хэрэг. Долоодугаар сарын 1-нд эрүүгийн хэдэн элемент хүн буудаж зугаагаа гаргасан бол яана. Байдлыг хурцатгахын тулд хэн нэгний захиа даалгавраар тийм юм хийхийг үгүйсгэхгүй шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Т.Урангэрэл

Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
    2 цаг 32 мин
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Өчигдөр 18 цаг 01 мин
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    Өчигдөр 17 цаг 59 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Өчигдөр 17 цаг 33 мин
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    Өчигдөр 16 цаг 52 мин
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    Өчигдөр 15 цаг 43 мин
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    Өчигдөр 15 цаг 33 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Өчигдөр 15 цаг 11 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 14 цаг 26 мин
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    Өчигдөр 14 цаг 14 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Өчигдөр 14 цаг 07 мин
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    Өчигдөр 13 цаг 15 мин
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд гамшиг, ослын 106 удаагийн дуудлагаар иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • АНУ онц аюултай хэмээн дүгнэсэн таван цагаачийг Эсватини улс руу албадан буцаав
    Өчигдөр 12 цаг 16 мин
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
    Өчигдөр 11 цаг 57 мин
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
    Өчигдөр 11 цаг 18 мин
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
    Өчигдөр 11 цаг 09 мин
  • Бүгд Найрамдах Киргиз Улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
    Өчигдөр 09 цаг 18 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Э.Цэндбаатар WBA холбооны Хойд Америкийн 2x аварга боллоо
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК