Монголын хүүхдийн ордонд гавьяат жүжигчин Я.Аюушийн нэрэмжит хийл хөгжим сонирхогчдын наадам энэ сарын 21-нд болно. Наадмыг нэг үе шаттай, гурван насны ангиллаар зохион байгуулах бөгөөд мэргэжлийн хөгжимчид шүүх юм байна. Тухайлбал, 10-11 насныхан Н.Баклановын “Мазурка” болон өөрийн сонгосон сэдвийг тоглох бол 12-13 насныхан О.Ридингийн “Концерт Си минор” нэгдүгээр анги болон мөн өөрийн сонгосон зохиолыг тоглох аж. Харин 14-17 насныхан А.Вивальдийн “Концерт Соль Мажор” нэгдүгээр ангийг тоглох юм байна.
Т.Энхэлээ