Тайландын нийслэл Бангкок хотын төв хэсэг одоогоор усанд автаагүй байгаа ч захын 50 гаруй дүүрэг нь үерт нэрвэгдээд байна. Одоогоор 3,1 сая хүн үерээс болж ямар нэг хэмжээгээр хохирол амсч, дөрвөн сая акр тариан талбай үерт автжээ. Үерээс болж Бангкок хотод амиа алдсан хүн байхгүй ч хоёр хүн сураггүй алга болоод байгаа юм. Харин хотын иргэдийн ихэнхи нь өөр хот руу нүүж байгаа бөгөөд байгалийн гамшгийн үед Тайландын Засгийн газар иргэдийнхээ төлөө юу ч хийхгүй байна гэж гомдоллож байна. Засгийн газрын зүгээс иргэддээ 100 жижиг завь гаргаж өгснөөс өөр дорвитой зүйл хийгээгүй гэж дэлгүүр нь хаагдаж, орлогын эх үүсвэргүй болсон Н.Анин “CNN-”д ярьжээ.
Б.Баяр