Хүний нэр төрд халдсан хэмээн БОАЖЯ-ны сайд Л.Гансүхийн нэхэмжилсэн “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ны ерөнхий зохицуулагч Г.Уянга, түүний нөхөр сэтгүүлч А.Баатархуяг нарт холбогдох шүүх хурал лхагва гарагт болно. Шүүх хуралд улсын яллагчаар Ж.Чимгээ, шүүгчдэгчийн өмгөөлөгчөөр С.Хишигбат, Н.Цэндсүрэн нар оролцох аж. Тэднийг эрүүгийн хуулийн 110.1, 111.2 зүйлд зааснаар бусдын нэр хүндэд халдсан, гутаасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийг “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсныхаа төлөө сая ам.долларын хаус авсан” гэх мэдээллийг цацсан хэмээн буруутгаж байгаа юм.
Б.Золбоо