XIV Далай лам Монголд ирэхээсээ өмнө Япон улсад айлчилж байгаа билээ. Тэрээр өчигдөр цунамид нэрвэгдсэн ч сэргээн босголт эрчимтэй явагдаж байгаа Сэндай мужид очиж буддын Сейва Гакуен ахлах сургуулийн сурагчидтай уулзсан юм. Далай лам сурагчидад хандан “Ирээдүй та нарын гарт байна. 21-р зууны эхээр бид цөөнгүй алдаа гаргаж, өнгөрсөн зуунаасаа сургамж авч чадаагүйг би харж байна. Хүчирхийлэл юуг ч шийдэж чадахгүй юм. Зөвхөн Японд гэлтгүй халуун дулаан сэтгэлээр дэлхий даяар эрүүл, тайван орчинг бүтээгээрэй” гэв. Тэрээр “Танай орон цөмийн дайны хор уршигийг амссан болохоор үүний эсрэг хатуу зогсдог болжээ. Тиймээс та бүхэн зэвсэглэлээр хөөцөлдөх явдалд шүүмжлэлтэй хандаж, илүү анхаарал тавих хэрэгтэй” гэсэн. Сэндайд хүчтэй бороо орж байсан тул Далай лам дараагийн уулзалт болох Японы Их Сургууль руу суудлын галт тэргээр явжээ.
   Фукушима мужид байдаг Японы Их Сургуульд айлчилахад нь япончууд түүнээс энх тайван, дэлхий нийтийн байдал, амьдралын утга учир гээд олон зүйлийн талаар асуусан юм. Тэр болгонд XIV Далай лам дэлгэрэнгүй хариулжээ. Цунамид өртсөн хүмүүс бусаддаа туслаад эндээ үлдэх үү, эсвэл гэр бүлээ бодоод нүүх хэрэгтэй юу? гэсэн асуултанд “Хэрэв та нар айдастай байвал төдий чинээ санаа зовж, бодит байдлыг харж чадахгүй болно. Тиймээс тайван байж, бодитоор харахыг хичээ” гэв. Мөн нэгэн иргэн “Та 2012 онд дэлхий сүйрнэ гэдэгт итгэдэг үү?” гэж асуухад “Гутранги байх маш олон шалтгаан бидэнд бий. Өчигдөрхөн л би сүйрсэн бүхэл бүтэн хот харж байсан. Гэхдээ энэ төгсгөл биш гэдгийг та бүхэн баталж байна. Зарим хүн 2012 онд дэлхий сүйрнэ гэж хэлдэг. Харин үүнд би огт итгэдэггүй. Байгалийн дулаарал, гамшигийн хэмжээ нэмэгдэж магадгүй ч дэлхийн төгсгөл ирнэ гэсэн үг биш шүү дээ. Би одоо ч үүнд итгэсээр байгаа гэсэн юм”. Тэрээр энэ уулзалтын дараа мөн хурдны галт тэргээр Токио руу буцсан аж. Харин өнөө орой 19 цагт Монголд ирэхээр зэхэж байна.
Б.Баяр